Эритроцит

Эритроцит буюу улаан эсийг мэлхийний цусанд 1661 онд Мальпиги, 1673 онд Левенгук нээж, энэ нь хүн болон сүүн тэжээлтэн амьтдад байдгийг тогтоосон. Хэвийн хүний эритроцит нь хоёр хүнхэр гадаргуутай, зээрэнцэг хэлбэртэй, хэлбэрээ амархан өөрчилдөг эс юм.

Эритроцитын жингийн гуравны хоёр нь гемоглобин байдаг. Сүүн тэжээлтний улаан эс бөөмгүй, загас, хоёр нутагтан ба шувууных бөөмтэй. Улаан эсийг бусад эсүүдтэй харьцуулбал хамгийн олон тоотой эс юм. Түүний тоо хэмжээ хэвийн хэмжээнээс олшрохыг эритроцитоз, цөөрөхийг эритропени гэнэ. Улаан эс чөмгөнд үүсэж хөгжинө. Хараахан үүсэж хөгжөөгүй улаан эсийг ретикулоцитууд гэж нэрлэдэг. Ретикулоцитүүд нь улаан эсийн 5-10%-ийг эзэлнэ. Хөгжил нь гүйцсэнээс хойш 120 хоногийн дараа элэг, дэлүү, чөмөгний торлог-дотоод хөхөлжийн эсүүд улаан цогцсыг залгиурддаг.

Улаан эсэд гликолиз байнга явагдах бөгөөд гол бодис нь глюкоз юм. Гликолизийн үр дүнд АТФ үүсэх бөгөөд энэ нь энергийн гол эх үүсвэр болно.

Улаан эсэд энерги дараах байдлаар ашиглагдана.

–          Диаметр багатай судсаар урсан өнгөрөхдөө улаан эсийн өөрчлөгдсөн хэлбэр дүрс эргэж хэвийн байдалд ороход зарцуулагдана.

–          Улаан эс исэлдэж, денатурац болохоос хамгаалдаг зарим нэгдлүүд нийлэгжүүлэхэд ашиглагдана.

–          Улаан эсийн мембранаар гадагш катион(Na,K,Ca) зөөвөрлөгдөхөд энерги ашиглагдана.

Янз бүрийн шалтгаануудаар улаан эсэд явагдах гликолиз саатахад үүсэх АТФ багассанаас улаан эсийн дотор талд катионууд болон ус ихээр хуримтлагдан осмосын болон механик тэсвэрт чанар буурснаас амархан задарна.

Эритроцит 10 нм зузаантай мембранаар тусгаарлагдсан түүгээр нь Na, K-ийн ион нэвчинэ. Мөн Сl-ийн ион, хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий, карбонат ионыг нэвтрүүлнэ.

Эрүүл хүний цусанд агуулагдах гемоглобины хэмжээг г%-иар илэрхийлбэл дунджаар эрэгтэйчүүдэд-16, эмэгтэйчүүдэд-14.5 байдаг. 100 мл эритроцитод 33-34 г гемоглобин агуулагддаг бөгөөд хүйсийн ялгаа гэж байдаггүй. Эритроцитийн диаметр нь дунджаар 7-8 микрон, эзэлхүүн нь 90 микрон байдаг. Цусны эритроцитийн орших хугацаа 100-120 хоног байдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s