Япон хуар

Тоёохаши бол Японы Хоншу арлын төвд орших Айчи нутгийн хот юм. Тоёохашигийн Гион баяр жил бүрийн 7 сарын дундуур болдог. Өдөртөө шүтээн өргөсөн жагсаал хотын хэд хэдэн талаас нэг дор эхэлнэ. Орой болоход хулсан цилиндр барьсан эрчүүд Ёшидагийн бунхны өмнө цуглана. Тэд хулсаа бунхны өмнө давхарлаж тавина. Энэ нь Гион баярын зүрх болдог ажээ. Энэ баяр 400 жилийн уламжлалтай юм. 16-р зуунд нэгэн феодаль эзэн эрүүл энх, ургац сайн байхын ерөөлийг бэлэгшээж энэ баярыг зохион байгуулах болжээ.

Хуар буудуулахад ашиглах хулсийг дор хаяж 3 нас хүрсэн өө сэвгүй дугариг, шулуун мөн хөндий голдоч нь 12 см-ээс ихгүй байх хулснаас зүсэж авна. Хулсан цилиндрүүдийг хуар буудуулах үеэр хугарч үсрэхгүй байлгах зорилгоор хоёр давхар дэрсэн оосроор чанга орооно.

Уламжлал ёсоор хуар буудуулах дарийг буудах хүн өөрөө бэлддэг билээ. Японд хуар буудуулахын тулд тусгай лиценз авах ёстой. Тиймээс галт наадам хийх хүмүүс лицензтэй мэргэжилтний дор өмнө нь бэлтгэгддэг байна. тэд энэ бүгдийг чөлөө заваараа хийх боловч энэ баярын бэлтгэл 3 сар үргэлжилдэг юм.

Оройн 6 цаг 30 минут болоход эхний хуарыг буудуулдаг. Энгийн хуар пуужингаас ялгаатай нь энэ баярын үеэр эрчүүд маань хуараа хөдлөлгүй барьж зогсоход дээш галт багана цойлдог аж. Энэхүү халуун цилиндрийг толгой дээр чинь олон оч манаран бууж ирэх үед нүцгэн гараараа барихад их зориг хэрэгтэй. Тиймээс дор хаяж 18 настай байх ёстой юм. Эрт цагт энэ баяр залуусыг насанд хүрсэнийг илтгэдэг баяр байжээ.

Хулсан хуар нь 20 секундын турш л ноцдог юм. өнөө үед 400 хуарыг нэг нэгээр нь асаадаг бөгөөд энэ нь тэнгэрийг 3 цагийн турш гэрэлтүүлдэг юм. хуарын дөл 10 метр өндөрт хүртэл цойлдог бөгөөд оч маналзуулан эргэж буудаг юм. энэхүү гайхалтай үзэгдэл нь байгалийн сүр хүчний өмнө эр зоригтой байхын илэрхийлэл болдог билээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s