Кумико сараалж

Уламжлалт япон гэрт ихэнхи дотоод чимэглэлийг модоор хийдэг юм. Онцлох нэг зүйл нь гэвэл геометрийн хэлбэр дүрс ихтэй сараалж юм. Энэхүү сараалжийг уламжлалт кумико аргаар бүтээдэг ажээ.

Кумико сараалж нь олон төрөл. Энгийн дөрвөлжин хээтэйгээс 8 өнцөгт яст мэлхийн хуяг, мод навчсаас санаа авсан хэлбэр загвартай нь хүртэл бий. Кумико сараалж хийх арга нь 17-р зуунд Никко хотын Тошогугийн бунханыг чимэглэхээр Японы өнцөг булан бүрээс хүмүүс ирж ажиллах үеэр бий болсон гэдэг. Энэ ажлаар урчууд туршлага солилцож 18-р зууны урлал цааш хөгжихөд ихээр нөлөөлсөн байна. Японы олон урчууд энэ аргыг хэрэглэсээр байгаа билээ.

Хэсэг бүрийг нарийн тооцоотой хөрөөдөх ёстой байдаг. Тэрхүү нарийн онч байдал миллиметрийг 100 хуваасны нэгтэй тэнцүү юм. Тиймээс их ур чадвар шаарддаг арга юм. Ямар ч хадаас, цавуу хэрэглэхгүй бөгөөд хэсэг бүрийг маш чанга хооронд нь тулгадаг учир дундуур нь хуудас цаас ч багтдаггүй юм. орчин үеийн кумико урлалын зарим нэг онцгой жишээнээс харцгаая. Энэхүү шилэн дэлгэцэн сараалж нь далайн сэдэвтэй юм.

Загасчдын шидэх торны тахир шугам нь кумико урлалын сод жишээ юм. Энэхүү дэлгэц нь тогосны өдийг дууриалган хийжээ. Энэ сараалж нь маш их үнэд хүрдэг юм.

Орчин үеийн дотоод чимэглэлчид кумико сараалжийг олон төрлөөр ашигладаг. Гэрлийн бүрхүүлийн сараалж нь маш гайхалтай гэрэлтүүлгийг бий болгодог. Мөн кумико сараалж нь ямар ч ширээг тансаг болгон харагдуулдаг.

Энэ Зочид буудлын сараалжан дотоод нь 100 жилийн өмнөх кумико урлалийн хамгийн сайн хадгалагдсан хувилбар юм. Уран тансаг, төгсөшгүй илэрхийлэмжтэй кумико сараалж урлал нь Япон байшингийн дотоодыг чимэглэсээр байгаа уламжлалт урлал билээ.

Advertisements

One thought on “Кумико сараалж

  1. Кумико-г японоор болон латинаар яаж бичдэг юм бэ ? иймэрхүү орчуулах арагаагүй дүрмийг бус үгийг ард нь хаалтандотор давхар эх хэлээр нь биччихэж байвал зүгээр юм аа

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s