Ишиакари чулуун дэнлүүнүүд

Ажи-иши бол өөхөн чулуу адил хатуу атлаа нарийн талст бүтэцтэй сайн чанарын боржин чулуу юм. Сето тэнгистэй ойр орших Такамацу хотод хүмүүс ажи-иши чулууг олборлосоор мянган жилийг ардаа үджээ. Энэхүү өвөрмөц боржин чулуу Японы өнцөг булан бүрээс чулуучдыг татсаар ирсэн юм. өнөө үед ч энэ хотод 300 чулууны дархад ажилладаг.

Ажи-ишиг өнгөлсний дараа чулууны өвөрмөц чанар тодорно. Өнгөлгөө нь мөн чулууны гадаргуу дээрх нягт бүтэцтэй толбыг харуулдаг юм. өөр ямар ч чулуу энэн шиг харагддаггүй. Хэдий хатуу байдал нь энэ чулуун дээр ажиллахад бэрхтэй болгодог ч маш нарийн ур дүйгээр хагалах, бутлах ямар ч эрсдэлгүйгээр сийлбэр хийж болдог юм. Ажи-иши дээр ажиллахад цүүц, бутлагчийн аль алиныг бүрэн сайн эзэмшсэн байх учиртай.

Зуу зуун жилийн турш чулуучид энэхүү чулуун дээр ажиллах нарийн аргыг боловсруулсан байдаг юм. Зарим 400 гаруй настай чулуунууд шив шинээр мэт элэгдэж гандаагүй байх нь бий.

Хуучны чулуучид энэ чулууг сонгосонтой адил орчин үеийн засал чимэглэлчид ажи-ишиг сонгох нь их. Энэ дэнлүү нь чулуугаар хийсэн учир бат бөх чанарыг харуулах ч амар хялбар зөөж болохоор жижиг, хөнгөн юм. нарийн сийлж, гадаргуугийн хээ дүрсийг гаргасан энэ ажи-иши таваг нь дээд зэргийн байдлыг илэрхийлнэ.

Энэ чулууг маш олон шинэ төрлийн талбарт хэрэглэх болжээ. Зуны орой бүрэнхий болоход Такамацу хот нь олон төрлийн гэрлээр гийдэг аж. Хотын чулуучид өөрсдийн ишиакари хэмээн нэрлэх чулуун дэнлүүнүүдийг бүтээсэн байдаг. Чулуучид ажи-ишиг өнгөлж, сийлэх чадвараа харуулахаас гадна хамгийн содон хийцтэй дэнлүүг хийснээрээ хоорондоо өрсөлдсөн байна.

Энэ уран бүтээлч чулууг уран нарийн хийцтэй эргүүлэг болгож чаджээ. Сийлбэрийн явц дахь ганц л гар гулгалт бүтээлийг тэр чигт нь сүйдэлж мэднэ. Энэхүү эргүүлэгт хэлбэр нь мөн чулууны жинг даахын тулд нарийн тооцоотой хийгдэх учиртай. Дэнлүү бүр нэг бүрээсээ тэс өөр бөгөөд 200 гаруй ишиакари дэнлүү хотын километр гаруй гудамжыг гэрэлтүүлдэг юм. Шөнө гэрэлтэх энэхүү Ишиакари дэнлүүнүүд ажи-ишиг сийлэх урчуудын олон үеийн гайхалтай ур дүйг батлах жишээ юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s