Овара казэ но бон баяр

Яцуо бол Тояама ууланд орших түүхэн дурсгалт жижиг хот юм. Энэхүү хот дээр үеэс худалдааны чухал зам дагаж байрласныхаа хүчинд өсөж дэвжиж байжээ. 300 жилийн өмнө Яцуо хот торгоны үйлдвэрлэлээрээ дагнан улам хөлжиж, онцгой соёл бүрэлджээ. Тэр цагаас хойш энэ хот хоёр том баяраа хийж эхэлсэн байна. Хикияама баярын жагсаал, бас Овара Казэ но бон баяр хоёр юм.

Овара Казэ но бон баяр нь сайн будаа хураалт авчирах, ургацыг хар салхинаас хамгаалахыг бэлгэддэг баяр юм. Энэ баярыг жил бүрийн 9 сарын нэгнээс 3-ны хооронд хийдэг. Хотын 11 дүүргийн төлөөллүүд гудамжаар бүжиглэн алхаж, эрчүүд нь хаппи өмсөж, эмэгтэйчүүд нь хар бүстэй юката бас сүлжмэл дэрсэн малгай өмсдөг ажээ.

Зөвхөн гэрлээгүй залуусын бүжиг хийдэг ёстой энэ баяр нь бусад баяр ёслолоос илүү удаан хэмнэлтэй байдгаараа ялгаатай. Хүүхдүүд хурдхан том болж өөрсдийн дүүргийг төлөөлөн бүжиглэхийг хүснэ.

Энэ баяр шөнийн бүрэнхий хүртэл цаасан дэнлүүний гэрэлт үргэлжилдэг юм. Удаан хөгжим нь энэхүү аажуу хэмнэлтэй бүжгийг дэмнэн өвөрмөц ёслолын уур амьсгалыг бүрдүүлдэг юм. Өндөр дуугаар дуулах дууг тайко бөмбөр, шамисен бас ховор хөгжмийн зэмсэг болох кокю-гоор түрж өгнө. Энэ нь Япондоо цор ганц нумаар тоглодог хөгжмийн зэмсэг юм.

Ардын хөгжимд бараг ашиглагддаггүй кокю хөгжмийн зэмсгийг энэхүү баярт 100 жилийн өмнөөс хэрэглэж эхэлжээ. Энэ хөгжмийн өвөрмөц дуу баярын голлох дуу болж өгдөг.

Оварагийн гурван төрлийн бүжиг бий. Гудамжаар бүжиглэж явах Хонен Одори бүжиг нь арвин ургац авахын мөргөл болж, хөдөлгөөн нь тариаланчдын өдөр тутмын ажлыг бэлгэддэг. Тариалангийн талбай дундуур алхаж, будаагаа суулгаж хурааж авахыг бэлгэднэ.

Мөн тайзан дээр бүжиглэдэг хоёр төрлийн бүжиг бий. Нэгийг нь эрчүүд, нөгөөхийг нь эмэгтэйчүүд хийдэг. Эрэгтэйчүүдийн Отоко Одори нь Хонен Одори бүжигтэй адил тариалантай холбоотой ч илүү эрчтэй, дэлхэц ихтэй хөдөлгөөнийг хийдэг. Онна Одори бүжиг нь залуу бүсгүйчүүд голын дэргэдэх галт цохыг харж баясаж байгаа тухай өгүүлнэ.

Удаан, гоёмсог хөдөлгөөн нь хөгжмийн энгийн хирнээ гунигтай мэдрэмжтэй маш сайн зохицож өгдөг юм. Намуухан, аажуу энэхүү баяр нь ихэнх баяр ёслолын эрч хүчтэй  хөгжим, бүжгээр дүүрэн байдаггүйгээрээ онцлогтой. Энэ баяр Японы уламжлалт уйтгарлахуйн мэдрэмжийг төгс илэрхийлдэг билээ.

Гунигт хөгжмийн дуунаа  Удаан хэмнэлт бүжгийг хийх нь их өвөрмөц. Дуу чимээ ихтэй орчин үед Яцуо хотын хүмүүс эртний, чимээгүй цагийг илтгэх уламжлалаа хадгалсаар байгаа нь энэ юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s