Уильям Жеймс – Итгэх хүсэл зориг

Саяхан нийтлэгдсэн* Life сэтгүүлд Лесли Стивен өөрийн дүү Фитц Жеймсийн багадаа сурч байсан сургуулийн талаар өгүүлсэн байдаг. Сургуулийн багш ноён Гест сурагч нартайгаа ийн ярилцдаг байжээ: “Гёрни, шударга ёс хийгээд ариун ёсны хоорондын ялгаа ву вэ? Стивен, Бурханы хэмжээлшгүй их хүчийг батал” гэх мэт.

Би энэ удаад итгэл үнэмшлийг зөвтгөх эссе бичсэн нь шашинд итгэх хандлагыг хамгаалах гэснийх юм. Гэхдээ бидний логик сэтгэхүйг үүгээр аргадаж эс чадах байх.

Би сайн дураараа олж авсан шашны итгэл үнэмшлийг хамгаалдаг боловч Харвардын оюутнууд маань логик сэтгэхүйдээ хөтлөгдөн миний энэ үзлийг философийн хувьд байж болшгүй хэмээдэг.

 I

Бидний итгэл үнэмшилд санал болгох ямар нэгэн таамагллыг  эгээ л цахилгаанчид утсыг тогтой болон тоггүй гэж ангилдаг шиг таамаглалаа хүчинтэй болон үхмэл гэж хуваая. Хэрвээ би таниас Махди-д итгэхийг санал болговол энэ нь таны уг байдалтай тохирохгүй тул  таамаглал бүр мөсөн үхмэл болж таарна. Харин Махди-г дагагч биш байлаа ч ямар нэгэн Араб хүнд энэ таамагллыг тулгах ахул энэ нь түүний итгэл үнэмшлийн нэгэн боломж тул таамаглал хүчинтэй байх болно. Таамгийн үхмэл болон хүчинтэй чанар бол таамаглалын салшгүй хэсэг нь биш бөгөөд тухайн сэтгэгч тус бүрээс хамаарна. Өөрөөр хэлбэл таамгийн уг чанар хувь хүний таамгийг бодитжуулах хүсэл зоригоор хэмжигдэнэ. Таамгийн хүчинтэй чанарын хамгийн дээд хэлбэр нь хүн уг үзлийнхээ төлөө эргэлт буцалтгүй үйлдэл хийх хүсэл зориг болно. Энэ нь үндсэндээ итгэл үнэмшил юм.

Дараагаар нь хоёр таамгийн дунд шийдвэр гаргах явцад сонголт бий гэдгийг санах хэрэгтэй. Сонголт нь олон янз. Нэгдүгээрт, хүчинтэй болон үхмэл; хоёрдугаарт, хүчилсэн болон зайлс хийж болох; гуравдугаарт, туйлын ач холбогдолтой болон ач холбогдолгүй. Бидний зорилгийн хувьд хүчилсэн, хүчинтэй, туйлын ач холбогдолтой гэсэн сонголтуудыг үнэн зайлшгүй сонголт гэж үзэх болно.

  1. Хүчинтэй сонголт гэдэг нь хоёр таамаг хоёулаа хүчинтэй байхыг хэлнэ. Хэрвээ танд “теософист, эсвэл мусульман мөн” хэмээвэл хоёр таамгийн аль аль нь хүчингүй байх тул үхмэл сонголт гарч ирж болно. Хэрвээ би таныг агностик эсвэл христийн шүтлэгтэн хэмээвэл хэдий боломж бага ч гэсэн хоёр таамаг хоёулаа хүчинтэй байх боломжтой юм.
  2. Хэрвээ би таныг “борооны шүхрээ аваад гар, эсвэл авалгүйгээр гар ” гэж хэлвэл танд зайлшгүй сонголт олгоогүй тул хүчилсэн сонголт байх боломжгүй. Та бүр гадагш гаралгүйгээр эл хоёр сонголтын аль алинаас зайлсхийж болно. Хэрвээ би танд “үнэн мөнийг хүлээн зөвшөөр эсвэл үгүйсгэ” гэвэл хоёр сонголтоос өөр сонголт байхгүй тул хүчилсэн нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Аль нэгийг нь сонгохгүй байх боломжгүй энэхүү хүчилсэн байдлаас гарахыг хүсэх нь ацан шалаанд хүргэнэ.
  3. Хэрвээ би доктор Нансен байгаад танд хойд туйл уруу явах экспедицэд нэгдэх санал тавибал энэ нь магадгүй танд тохиох цор ганц боломж тул туйлын ач холбогдолтой сонголтын нөхцөл байдал үүснэ. Энэхүү томоохон боломжийг алдсанаас шалгуурт нь ороод тэнцэхгүй байсан нь илүү буй за. Үүний эсрэгээр боломж нь өвөрмөц бус, гарах үр ашиг нь бага бол ач холбогдолгүй сонголтын нөхцөл байдал үүснэ. Шинжлэх ухааны талбарт бид мэдэлгүйгээр ийм нөхцөл байдалд орчих нь бий. Химич ирээдүйтэй нэгэн таамгийг батлах гэж жил ажиллаад туршилтууд нь үр дүнд хүрээгүй бол тэрээр дэмий цаг алдсаныхаа төлөө уг судалгааг орхих болно. Эрдэмтэн өөрийн мэдэлгүй ач холбогдолгүй сонголтод төөрөлдсөн байна. Гэхдээ уг тохиолдолд ямар нэгэн аминд халтай хор уршиг гарахгүй юм.

* Ноён Жеймс “Итгэх хүсэл зориг” лекцээ 1896 онд хэвлүүлжээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s