Зигмунд Фройд – Зүүдний бэлгэдэл

В.Штекель нь психоанализийн ухаанд нилээн хор уршиг учруулснаас гадна тэр хирээрээ өгөөмжтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний гаргаж тавьсан олон тооны бэлгэдлийн тайлбаруудыг эхэн үедээ анхаарч тоох хүн байгаагүй ч ихэнх бэлгэдлүүдийн тайлал нь хожим хүлээн зөвшөөрөгдсөн юм. 

Тэрээр шинжлэх ухааны гэхээсээ илүү зөн совиндоо найдах аргаар эдгээр бэлгэдлүүдийг тайлбарласан байдаг. Тиймээс шинжлэх ухааны хувьд найдваргүйгээс гадна итгэл үнэмшил төрүүлэх нь ховор байжээ. Түүний арга нь халдварт өвчнийг зүгээр л гарха үнэрээр нь оношилсонтой эгээ адил юм. Гэсэн хэдий ч гэдэсний хижиг өвчний үед тохиож болох үнэрээр оношыг тогтоох явдал олон байдаг.

Бэлгэдэл нь дан ганц зүүдэнд хамаарагдахгүй бөгөөд далд ухамсрын төсөөлөлд илүү хамаатай байх нь олонтаа. Ардын аман үлгэрүүд, домог, хэлц үгнүүд, зүйр цэцэн үгнүүдэд хүн зоны далд ухамсрын бэлэгдлүүд илүү боловсорсон байдлаар хадгалагдсан байдаг. Тиймээс бид зөвхөн зүүдийг тайлбарлах биш, ерөнхий бэлэгдлийн цаад учир утгыг тайлахыг зорих болно. Бэлгэдэл гэдэг нь шууд бусаар төлөөлөхийн нэр юм. Гэхдээ бэлгэдэлийн онцгой шинж чанарыг тодорхойлохоосоо өмнө үүнийгээ бусад шууд бус төлөөлөлтэй холихгүй байхыг анхаарах хэрэгтэй. Ихэнх бэлэгдлүүдийн төлөөлж байгаа зүйлс нь тодорхой байв ч зарим бэлэгдлүүдийн хувьд нуугдмал байх нь чухам яагаад тухайн бэлэг тэмдгийг сонгосон учир нь оньсого болон үлддэг. Өнөө цагт бэлэгдлийн дор холбоо сүлбээтэй зүйлс нь балар эртний цагт ойлгоц болон хэлний төлөөллөөр нэгдмэл байсан байх магадлалтай. Ханс Шперберийн судалгаагаар бол эрт дээр үеийн үгс тухайлан секстэй холбоотой зүйлсийг илэрхийлдэг байсан ч он цаг өнгөрөх тусам төрөлх утгаа алдан хурьцлийн үйл, хамааралтай юмстай зүйрлэгдэх бусад зүйлс, үйл явцыг илэрхийлэх болжээ. Ихэнх бэлэгдлүүд нь бүр хэл яриа үүссэн цагаас хойш хэрэглэгдсэн байх ч талтай.

Шернерийн цаг үеэс хойш зүүдийг тайлбарлах судалгаа нь зүүдний бэлгэдэлийг оршин байдгыг баталсан билээ. Хавлок Эллис бидний зүүд маргаангүй асар олон бэлгэдэлээр дүүрэн байдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр бэлэгдлүүд нь зүүдийг тайлбарлах явдалд тус дэм болсноос гадна илүү хүнд хүчир болгосон байх ч талтай. Зүүдийг тайлбарлагчдын хувьд бид хэзээ ч бүрэн дүүрэн итгэлтэй байж чаддаггүй бөгөөд энэ нь бидний төгс бус мэдлэгтэй холбоотой юм. Гэхдээ аажмаар энэ мэдлэг өргөжих хэдий ч зүүдний бэлэгдлийн зарим нэг хачин жигтэй чанарыг хэрхэн шийдэх нь тодорхой бус. Нэгэн бэлгэдэл олон тооны санаа агуулах боломжтой бөгөөд хятад ханз адил зөвхөн бэлэгдлүүдийн цогц нийлэмж нь зөв утгыг илэрхийлэх нь бий. Зүүдэнд гарах хаан, хатан хоёр нь ихэвчлэн зүүдлэгчийн эцэг эхийг бэлэгддэг бөгөөд зүүдлэгч өөрөө хунтайж юм уу  үнж байдлаар залардаг. Гэхдээ зарим тохиолдолд агуу их хүмүүс хааны дүрээр зүүгдлэгдэх нь элбэг бөгөөд жишээ нь Гёте эцгийн оронд үзэгдэж болно. Бүх уртхан объектууд болох саваа, модны гол иш, нарны шүхэр, ихэнх хурц иртэй, урт зэвсгүүд болох хутга, чинжаал, зээтүү нь эрэгтэй бэлэг эрхтнийг бэлэгддэг. Жижиг хайрцаг, авдар, шүүгээ, зуух, хөндий хоолой бүх төрлийн усан онгоц нь эмэгтэй хүний бэлэг эрхтнийг бэлэгдэнэ. Харин зүүдэнд үзэгдэх өрөө нь эмэгтэй хүнийг бэлэгддэг. Ялангуяа орж гарах олон нүх сүв, үүд хаалгатай өрөө. Олон өрөөгөөр дамжин явж байна гэж зүүдлэх нь эмсийн хүрээлэнг төлөөлнө.

Зүүдлэгч нэг байсан өрөөг гэнэтхэн 2 болчихсон, сайн мэддэг өрөө нь 2 хэсэгт хуваагдчихсан эсвэл эсрэгээрээ байх нь бага насны үед эмэгтэй хүний бэлэг эрхтэн, хошного хоёр нь нэг гэсэн нярай үеийн ойлгойцын онолыг тайлбарлаж байгаа хэрэг. Ямар нэг төрлийн шатаар дээш, доош өгсөж уруудах нь хурьцлийг төлөөлөх бэлгэдэл мөн. Үүн дээр нэгэн жишээ татахад бидний ажилд сексийн бэлгэдэлийг хэт их дөвийлгөн тунхаглаж байна хэмээсэн сэтгэл зүйч бидэнд зүүдээ ярьсан юм. Түүний ихэвчлэн зүүдэлдэг зүүд нь шатаар дээш өгсөж байгаа зүүд байдаг агаад үүнийгээ секстэй огтхон ч холбоогүй гэж тэрээр баталж байлаа. Гэвч дээш доош өгсөхөд үүсэх хэмнэлт амьсгаадалт нь хурьцлийн үеийн амьсгаадалттай яв цав тохирдог.

Байшингийн нүүрэн талын гөлгөр хананд авирч байхдаа гулсан доош унах нь бидний багадаа эцэг эх, эсвэл асрагчдаа тэврүүлэн биенээс нь зүүгдэж байсан дурсамжуудыг төлөөлдөг. Тиймээс “гөлгөр” хана нь хүмүүс мөн. Бүтээлэгтэй болон бүтээлэггүй ширээ мөн л эмэгтэй хүнийг төлөөлнө. Мод нь ерөнхийдөө хэлний харилцаанд эм хүйст материйг (Materie) төлөөлдөг. Португал хэлэнд Madeira гэдэг нь мод гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн “ор, тавиур хоёр” (mensa et thorus) гэрлэлтийг бэлэгдэнэ. Хувцас хэрэглэлээс эмэгтэй хүний малгай олонхи тохиолдолд эрэгтэй хүний бэлэг эрхтнийг төлөөлдөг. Эрчүүдийн зүүдэнд зангиа нь биеийн өмнө унжиж байдаг тул өөрийнх нь бэлэг эрхтнийг төлөөлдөг. Энэ нь магадгүй эрэгтэйчүүд хүссэн зангиагаа сонгохдоо таашаал авдаг нь зангиа бэлэгдэж буй зүйл бодит зүйлийг өөрсдөө сонгох боломжгүйгээс үүдэлтэй байж болно. 19 настай сэтгэл мэдрэлийн өвчтөн залуугийн зурсан зураг дээр зангиан оронд хүзүүнээсээ могой уясан эрэгтэй бүсгүйг хоргоож байгааг дүрсэлсэн байдаг. Der Schamhaftige (Anthropophyteia, vi,334) нэртэй зохиол дээр ариун цэврийн өрөөнд байсан эрэгтэй орж ирсэн эмэгтэйтэй нүүр тулангуут цамцаа өмсөж амжаагүй байсан тэрээр ихэд ичин хүзүүгээ цамцаараа далдлаад “Намайг өршөөнө үү, надад зангиа алга” гэж хэлдэг.

Зигмунд Фройдын “Зүүдний тайлбар” (1899) номноос хөрвүүлэв

Advertisements

One thought on “Зигмунд Фройд – Зүүдний бэлгэдэл

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s