Сарнилын тоон үзүүлэлт

Дундаж, медиан, мода эрэмбийг тодорхойлон хувьсагчийн гол чиг хандлагыг  тогтоосны дараа баримтууд гол чиг хандлагаас хир зэрэг хазайж байгааг нь сарнилын тоон үзүүлэлтээр тодорхойлно. Хувьсагчийн утгуудын далайц буюу хязгаарыг тогтоох, стандарт хазайлтыг олох нь сарнилын тоон үзүүлэлтийг тогтоож байгаа нь юм.

Далайц:

Далайцыг  тооцоодох нь бармтын тархалтын хандлагийг тодохойлох хамгийн энгийн арга юм. Хувьсагчийг хамгийн их ба бага утгын ялгаварыг далайц гэнэ.зарим утгаас болж хязгаар нь дундаж утгаас эрс зөрөх тохиолдол ч гарна. Далайцийг D гэж тэмдэглэнэ.

Жишээ 4: 

7   9    11   15    17   18    35    47   гэсэн тоонууд байвал далайц нь 47-7=40 байна. Хязгаарын 7 ба 47 гэсэн тоо нь  бусад тооноос эрс ялгаатай байна. Хязгаарын утга нь  дундаж, медиан, модаас эрс ялгаатай байна.

Процентилийн далайц:

90-ээс 10 хүртэлхи процентилийн далайц – D нь харьцангуй тогтвортой ба ховор хэрэглэгддэг юм.

Дисперс:

Тархалтын цувааны аль нэг утга дундаж утгаас их, бага ямар нэгэн хэмжээгээр зөрүүтэй байдаг бөгөөд энэ зөрүүг нь хазайлт гэнэ. Мөн хэлбэлзэл ч гэнэ. Хувьсагчийн утга дунджаасаа хазайх хазайлтын квадратуудын дунджийг дисперс гэнэ. Дисперсийг Sx2  гэж тэмдэглэнэ.

Бүх хазайлтын нийлбэр тэгтэй тэнцүү байдаг  тул сарнилын үзүүлэлтээр квадрат хазайлтын нийлбэрийг авна.

Стандарт хазайлт:

Дисперсийг тооцоолсны дараа түүний квадрат язгуурыг нь олно. Дисперсийн квадрат язгуурыг стандарт хазайлт гээд  Sx-ээр тэмдэглэнэ. стандарт хазайлт нь  хувьсагчийн утгуудын хазайлт  дундаж утгатайгаа харьцангуй хэрхэн тархсныг нь илэрхийлнэ. Хувьсагчийн утгуудын ялгаа их байвал стандарт хазайлт нь их, тэгтэй  тэнцүү үед  хувьсагчийн утгууд  дунджийхаа хувьд адил тархалттай байдаг байна.

Дундаж хазайлт:

Сарнилын нэгэн тоон үзүүлэлт бол дундаж хазайлт юм.  Хувьсагчийн утга нэг бүр дунджаасаа ямар ялгаатайг тухайн утгуудаас дунджийг хасаж олно.  Тодруулбал Хi-X утгуудыг олно гэсэн үг юм.

Ассиметр:

Хэвийн тархалтын тэгш хэмтэй харьцангуй хазайлтыг тодорхойлох хувьсагчийн тархалтын тоон утгыг ассиметр гэнэ. Ассиметрийн утга нь хэдий чинээ бага байна тухайн хувьсагчийн  утгууд нь төдий чинээ хэвийн тархалтын тэгш хэмийн хоёр талд адил тоотой байна.

Эксцесс:  

Тухайн хувьсагчийн тархалтын огцом хэсэг нь хэвийн тархалтын дудажтай харьцангуй ямар байгааг нь тодорхойлох тоон үзүүлэлт нь  эксцесс болно. Эксцесс нь эерэг болон сөрөг утга авдаг бөгөөд түүний эерэг утга нь хувьсагчийн тархалтын огцом хэсэг нь хэвийн тархалтыхаас өндөр байгааг, сөрөг утга нь хувьсагчийн тархалтын огцом хэсэг нь хэвийн тархалтынхаас нам байна гэдгийг тус тус харуулна.

Хэвийн тархалт

Туршилтын тоо хязгааргүй нэмэгдэхэд буюу хувьсагчийн утгын тоо хязгааргүй их үед хэвийн тархалтын хуулиар түүний зүй тогтлыг тодорхойлдог байна. Тасралттай хувьсагчийн тархалтын зүй тогтлыг илэрхийлэх бусад хуулиуд хэвийн тархйлтын хууль руу тэмүүлдэг учир хэвийн тархалтын хуулийг ерөнхий хууль гэж бас нэрлэнэ.

Сэтгэл судлалын шинжлэх ухааны хувьсагчдын утга ихэвчлэн хэвийн тархалттай байдаг байна. Мөн тестийн гүйцэтгэл, хүний сэтгэцийн хөгжил, ур чадварын үзүүлэлт хэвийн тархалттай тохиолдолд тэдгээрийг хооронд харьцуулж авч үзэх шаардлагатай байдаг ажээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s