Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэлийг тайлбарлах нь: Нөөцөд суурилсан үзэл ба байгууллагын эдийн засгийн таамаглалуудын нэгдэл

Өгүүллэгийн шалтгаан

Пүүс хоорондын хамтын ажиллагаа болон гүйцэтгэл нь тухайн пүүсийн хүчин чадал, чадвараа нэмэгдүүлэх гэсэн нөөцөд суурилсан үзэл ба байгууллагынхаа зардлыг хамгийн бага байлгах гэсэн байгууллагын эдийн засгийнонолтой салшгүй холбоотой. Энэ кейсийн зорилго бол пүүсүүд шинээр үйл ажиллагаа явуулахдаа, НСҮ, БЭЗ гэсэн хоёр ойлголтын таамаглалуудыг ашиглан, дан ганцаар ажиллах, эсвэл пүүсүүдтэй хамтран ажиллах сонголт хийхэд оршино.

Товч агуулга

Байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулснаар хамтын ажиллагаа үүсдэг. Энэ хамтын ажиллагааг зохицуулах олон төрлийн онол байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд Нөөцөд Суурилсан Үзэл, Байгууллагын Эдийн Засгийн гэсэн хоёр онолыг пүүсүүд үйл ажиллагаандаа голлон ашиглаж байгаа. Нөөцөд суурилсан үзэл гэдэг нь байгууллагынхаа нөөц бололцоог аль болох ихэсгэхэд чиглэсэн  үзэл юм. Нөөц нь нэгдүгээрт өсөлтийн чиг хандлагад хоёрдугаарт өсөлтийн хурдад нөлөөлдөг. Харин байгууллагын эдийн засгийн онолын гол зорилго нь аль болох бага зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Нөөцөд суурилсан үзэл нь ямар нөөцийг өсгөх хэрэгтэй байна вэ гэдгийг судалдаг бол Байгууллагын Эдийн Засаг нь энэ нөөцийг яаж удирдахыг судалдаг. Түүнчлэн нөөцөд суурилсан үзэл нь нөөцийг гүйцэтгэлтэй шууд холбодог байхад, байгууллагын эдийн засагт солилцооны нөхцөл, пүүс хоорондын хамтын ажиллагаа, болон гүйцэтгэл гурвыг хослуулан авч үздэг. Энэ судалгаанд, стратегийн нөөц болох брэндийн нэр хүнд болон шилдэг менежментийн багийн туршлага, стратегийн бус нөөц болох чөлөөт капитал судлагдсан болно. Манай энэхүү кейсийн үр дүн нь 94 сүлжээ ресторанд хийсэн судалгааны үр дүнгээр тодорхойлогдоно. Судалгаа нь менежерийн үйл ажиллагаа болон гүйцэтгэлд голлон анхаарсан юм.

Онолын хэсэг

Байгууллагын үйл ажиллагааны явцад үүсэх аливаа үзэгдлийг стратегийн менежментийн судалгаагаар тайлбарладаг. Үүнийг тайлбарлах олон онолууд дундаас сүүлийн жилүүдэд Нөөцөд суурилсан үзэл (НСҮ), болон Байгууллагын Эдийн Засаг (БЭЗ) гэсэн хоёр онолыг байгууллагын менежерүүд үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж байна. Үеэс үед шилдэг менежерүүд пүүсийг хамгийн ашигтайгаар авч явах аргыг нөөц, ур чадвар чадал хоёрын алийг голлон авч явах вэ гэдэг дээр маргалдсаар ирсэн. Энэ хоёр онол нь ихэнхдээ өөр өөрөөр асуудлыг шийдвэрлэдэг боловч зарим нэг үзэгдэлд хоёулаа ижил тайлбар өгөх нь бий.

Хэдийгээр Нөөцөд суурилсан үзэл болон Байгууллагын Эдийн Засаг нь хоёулаа уламжлалт эдийн засгаас үүсэж хөгжсөн боловч, эдгээр нь байгууллагын үйлдэл болон гүйцэтгэлийн үр дүнд нөлөөлөх нөлөөллөөрөө ялгаатай байдаг.

Нөөцөд суурилсан үзэл

“Нөөц нь пүүст  хагас тогтмол хэлбэрээр оршдог” (Wernerfelt, 1984). Зарим эдийн засагчид нөөц болон ур чадварыг тус тусад нь тодорхойлдог байсан бол бидний авч үзэж буй кейст энэхүү 2 ойлголтыг хамтад нь нөөц гэж үзнэ. Нөөц нь байгууллагын бүтцэд хэрхэн нөлөөлдгийг энэхүү судалгаагаар харуулах болно. Нөөц нь менежерийн шийдвэр гаргалтанд хэд хэдэн нөлөө үзүүлдэг. Хамгийн гол үзүүлэлт болох өсөлтөд 2 төрлийн нөлөөг үзүүлдэг.

Нэгдүгээрт, нөөц нь өсөлтийн чиг хандлагад нөлөө үзүүлдэг. Өсөлтийн чиглэлийг нөөц удирддаг гэдэг үзлээр бол үндэстэн дамнасан пүүсүүд нөөцөөсөө хамааралтайгаар шинээр зах зээлд ордог ба зардал аль бага хэсэгт үйлдвэрлэлээ явуулна.

Хоёрдугаарт нөөц нь өсөлтийн хурдад нөлөөлдөг. “Үндсэн ажилтан бус түр зуур хөлсөлж авсан менежер ажлыг хойш нь татах нь бий” (Penrose, 1959). Капиталын шинэчлэл зэрэг бусад нөөцүүд нь байгууллагын өсөлтийн хурдад мөн нөлөө үзүүлнэ. Пүүсийн өсөлтөнд нөөцийн хомсдолын асуудлыг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх нийтлэг арга нь хамтрагч пүүсээсээ нөөцийн туслалцаа авах юм. Пүүсүүд онцгой төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тухайн тусгай бүтээгдэхүүнд нь шаардагдах нөөц нь хангалттай байж байх ёстой. Ингэснээр бусад пүүсүүдээс давуу талыг өөртөө бий болгоно. Тухайн онцгой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нөөц нь дараах 3 шалгуурыг хангасан байх шаардлагатай:

  1. Өртөгтэй байх. Энэ нь худалдан авагчид тэдний зардлаас илүүтэйгээр тухайн нөөцийг худалдаж авахад бэлэн байна гэсэн үг.
  2. Ховор байх. Тухайн нөөцийн олдоц бага байх.
  3. Дуурайх боломжгүй. Өрсөлдөгчид нөөцийг нь дуурайж чадахгүй байх.

Энэ гурван шалгуур нь нөөцийн үнэт чанарыг хадгалж байдаг. Хэрвээ нөөц нь өртөг өндөртэй, ховор, дуурайх боломж бага байвал үүнийг үйлдвэрлэлд стратегийн нөөц гэж нэрлэдэг.

Байгууллагын Эдийн Засаг

Байгууллагын эдийн засгийн гол зорилго нь аль болох бага зардлаар их бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Хувиа хичээсэн байдал, зорилгоосоо хазайх, төгс бус мэдээлэлтэй үе дэх бараа үйлчилгээний солилцоо гэх мэт байгууллагын хүрээнд гарч болох асуудлуудыг Байгууллагын Эдийн Засаг нь олон төрлийн арга замаар зохицуулдаг. Солилцоо хийхэд нөлөөлөх хамгийн чухал нөхцөлүүд нь БЭЗ-ын загварын гол теоремууд болох Трансакцийн зардал ба Агентын онолоор тайлбарлагддаг. Солилцооны нөхцөл дэх нэгэн чухал ойлголт нь төрөлжсөн хөрөнгө юм. Төрөлжсөн хөрөнгө гэж нэг л зориулалтаар ашиглахад зориулагдсан бөгөөд бусад төрлөөр ашиглахад гарах зардал нь харьцангуй өндөр хөрөнгийг хэлнэ. Төрөлжсөн хөрөнгийн хэрэглээний түвшин өндөр байх нь трансакцийн зардлыг бага байлгахад чухал нөлөө үзүүлнэ.

БЭЗ-н 2 дахь гол үзэл бол агентын онол бөгөөд энэ нь эзэн төлөөллийн асуудлаас урган гарч ирдэг. Удирдлага болон агентын хувийн сонирхлууд ихэнхидээ нийцдэггүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд удирдлага шууд болон шууд бус аргуудыг хэрэглэдэг. Аль ч тохиолдолд хяналтын зардал гарах ба үүнийг л аль болох бага байлгах хэрэгтэй юм. Шууд бус арга нь агентын зорилгыг байгууллагын зорилготой уялдуулахыг зорьдог бөгөөд ингэхийн тулд урамшууллын системийг ашигладаг. Хамтрагчдаа түүний гүйцэтгэлээс хамааруулан урамшуулал олгох нь пүүс хоорондын хамтын ажиллагаанд эерэг нөлөөг үзүүлдэг. Байгууллагын эдийн засгийн судалгаанд солилцооны нөхцөл нь гүйцэтгэлтэй шууд хамааралгүй гэж тайлбарладаг.

НСҮ болон БЭЗ нь пүүс хоорондын хамтын ажиллагаа болон тэдний гүйцэтгэлийг тодорхойлж чадах өргөн хүрээтэй ойлголт юм. НСҮ нь нөөцийн нөлөөнд анхаарлаа хандуулдаг бол БЭЗ нь зохион байгуулагдсан бүлгийг удирдах зардалд анхаарлаа хандуулдаг байна.

НСҮ болон БЭЗ-н хамаарал

Энэхүү үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг тайлбарладаг 2 үзэл байдаг. Эхний үзлээр бол НСҮ болон БЭЗ хоёр нь ямар нэгэн онцгой үзэгдлийг өөр өөрөөр тайлбарладаг буюу бие даасан үзэл гэж хэлж болно. НСҮ нь ямар нөөцийг өсгөх хэрэгтэй байна гэж үздэг бол БЭЗ энэ нөөцийг яаж удирдахыг судалдаг. Хоёр дахь үзлээр НСҮ болон БЭЗ хоёр нь ба менежерүүдэд адилхан чиглэлийг санал болгодог. Харин Gray болон Woods-ийн үзсэнээр 2 дахь үзэл нь нөөц болон эдийн засагт суурилсан хэтийн байдал нь хамтын ажиллагааг тайлбарлах боловч энэ хоёр үзэл хоёулаа хэрэгцээтэй байдаг гэжээ. Биеэ даасан үзлээр НСҮ болон БЭЗ нь хоорондоо харшилдаг юм. Солилцооны нөхцөл нь үр ашиггүй байгаа үед нөөцүүдийн байдлаас хамаарч  пүүсүүдэд хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгцээтэй болно. Хамтын ажиллагааг  НСҮ болон БЭЗ-н ойлголтоор өөр өөрөөр тайлбарлан таамагладаг. Бидний судалгаа эдгээр бэрхшээлүүдийг олж харахад оршино.

Таамаглал

Таамаглал нь судалгаа шинжилгээний үр дүнгээр үйлдвэрлэлийг тайлбарлах, тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Аль нөөцийг судлах вэ гэдэг сонголт нь үйлдвэрлэлийн талаарх мэдлэгээс хамаарна. Пүүс хоорондын хамтын ажиллагааны нэгэн онцгой хэлбэр нь олон үйлдвэрлэлийг багаж хэрэгслээр хангах юм. Судалгаа хийх явцад үйлдвэрлэлтэй холбоотой НСҮ болон БЭЗын тайлбарыг чухалчилж авч үзнэ.

Пүүс хоорондын хамтын ажиллагаанд нөөцийн үзүүлэх нөлөөлөл

Пүүсүүд хамтарч ажиллаж байгаа үед нөөцийн эрэлт бага байдаг. Учир нь хувийн пүүсүүд бүх нөөцийг нь нийлүүлэх албагүй. Хэрэв пүүс нөөцийн хангалтгүй түвшинтэй байвал хамтын харилцаатай байгууллагуудтайгаа хамтарч нөөц хэрэглэнэ. Нөөц нийлүүлсэн пүүсийн хувьд энэ тактикийн давуу тал нь зах зээл рүү хурдан нэвтэрч чаддагт оршино. Энэ судалгаанд, стратегийн хоёр нөөц болох брэндийн нэр хүнд болон шилдэг менежментийн багийн туршлага, стратегийн бус нэг чухал нөөц болох чөлөөт капитал судлагдсан болно. Брэндийн нэр хүнд бол рестораны үйлдвэрлэлд маш чухал юм. Ихэнхи үйлчлүүлэгчид голдуу орж сурсан ресторанаараа үйлчлүүлэх дуртай байдаг. Ресторанууд нэр хүндээ өсгөхийн тулд тухайн бүс нутагт олон салбараа нээж хүмүүсийн нүдэнд байнга өртөж байхуйц болгох хэрэгтэй. Хамтрагчтай болсноор шинэ салбаруудыг барьж байгуулах үйл явц илүү хурдан болж, богино хугацаанд нэр хүндтэй болоход их дэмжлэг үзүүлдэг. Иймээс жижиг компаниуд брэндийг бий болгохын төлөө явахын оронд брэнд бүхий пүүсүүдтэй хамтран ажиллах нь илүү ашигтай.

Шилдэг менежментийн баг (ШМБ) нь стратегийн нөөц болдог. Рестораны үйлдвэрлэл харьцангуй тогтвортой учраас, удирдлагууд нь мэдлэгтэй байснаар урт хугацаанд амжилт олж хамгийн оновтой үйлчилгээний стандартыг бий болгож, зардлыг удирдах юм. ШМБ дутагдаж байгаа пүүсүүдийн хувьд хамтрал хэрэгтэй. Учир нь 1. Хамтрагчид тухайн бүс нутагт чадалтай менежерүүдээр хангаж өгдөг. 2. шилдэг менежерүүдийн хэлэлцээр. 3. Зах зээлд гүн орсон пүүст авьяастай менежерүүд ажиллах хүсэлтэй байдаг

Гурав дахь хувьсагч болох чөлөөт капитал бол голдуу стратегийн нөөц болдоггүй. Гэхдээ тодорхой нөхцөл байдалд чөлөөт капитал нь маш ховор болж стратегийн нөөцийн чухал шинж чанар болж өгдөг. Цаашилбал, капиталын ховор байдал нь пүүс хоорондын хамтын ажиллагааны сонголтонд нөлөөлдөг.

НСҮ-р бол пүүсийн нөөцийн хангалттай байдал нь пүүс хоорондын хамтын ажиллагаанд нөлөөлөх гол  нөлөө болдог. Рестораны бизнест, нөөц болон пүүс хоорондын хамтын ажиллагаа нь урвуу хамааралтай :

Таамаглал 1а. брэндийн нэр хүнд болон пүүс хоорондын хамтын ажиллагаа хоёр сөрөг хамааралтай.

Таамаглал 1b. ШМБ-ын туршлага болон пүүс хоорондын хамтын ажиллагаа хоёр сөрөг хамааралтай.

Таамаглал 1c. чөлөөт капитал болон пүүс хоорондын хамтын ажиллагаа хоёр сөрөг хамааралтай.

Пүүс хоорондын хамтын ажиллагаанд солилцооны нөхцөлийн үзүүлэх нөлөөлөл

БЭЗ-ийн дагуу, пүүс хоорондын хамтын ажиллагааг ашиглах эсэх шийдвэр нь пүүсийн хамтрагчийнхаа солилцооны нөхцөлийг хянаж, урамшуулахаас л шалтгаалдаг. Төрөлжсөн хөрөнгө дэх хөрөнгө оруулалт нь нэг талын ашиг хонжоог хайх үзлийг гаргаж ирдэг.

Рестораны үйлдвэрлэлд, хамтрагчууд нь нэгэндээ чанар муутай бүтээгдэхүүн хангах зэргээс үүдэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж буурах тохиолдол байдаг. Хэрэв нэг хамтрагч нь сурталчилгаа, өөрчлөлт шинэчлэлтийг багасгавал бусад хамтрагчуудынхаа ашиг орлогод сөргөөр нөлөөлдөг.

Энэ асуудлыг шийдэх нэг арга бол хамтран ажиллагчид нэг нэгэндээ биелэгдэхүйц амлалтуудыг өгснөөр хувийн ашиг сонирхлыг хөөх үзлийг багасгаж болох юм. 2 янзын амлалтыг менежерүүд өгдөг. Эхнийх нь пүүс сурталчилгаа идэвхжүүлэлтийг хийхийг гол болгодог гэдгээ хамтрагчиддаа мэдээлдэг байх. Хоёр дахь нь хамтрагчтай холбоотой  аливаа үйл ажиллагаанаас үл хамааран пүүсийн орлого хэвээр байх ёстой. Энэ нь менежерийн тухайн салбарын өргөжилтөнд оруулж байгаа хөрөнгө оруулалтаас хамаарна. Нөгөө талаас мөн адил зүйлийг хүлээдэг. Шинэ зүйлсийг үйл ажиллагаанд ашиглахад шаардлагатай хөрөнгө өөр ресторанд юм уу өөр бизнесийн салбарт ашиглагдах боломжгүй бол, хамтрагч нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд пүүстэй хамтарсаар байх болно.

Өөр нэгэн солилцооны нөхцөл нь удирдлага болон агент хоёрын хооронд шилжих мэдлэгийн төрөл юм. Мэдлэг нь ерөнхий мэдлэг болон төрөлжсөн мэдлэг гэж ангилагддаг. Ресторан хөгжихийн хирээр төрөлжсөн мэдлэг хоногшдог. Нэгэнт бий болсон бол төрөлжсөн мэдлэг нь зардлыг багасгаж, үйлчилгээг сайжруулж, ингэснээр өрсөлдөх давуу талыг бий болгодог. Төрөлжсөн мэдлэг пүүс хоорондоос илүү пүүсийн дотор шилжихдээ хялбар. Тиймээс ресторанууд дагалданг илүүд үздэг.

Агентын онолоор мэдээллийн чөлөөт урсгал нь менежерийн үйл хөдлөлийг хянаж байх зардлыг ихэсгэдэг ажээ. Рестораны сүлжээнд салбарын менежерүүдийг тухайн  бүсийн менежерүүд хянаж байдаг. Энэ зардлыг багасгах нэг арга бол, ойролцоо байгаа хамтрагч байгууллагад үүрэг хариуцлагаасаа хуваалцах явдал юм. Газарзүйн хувьд бизнес тэлэх тусам, байгууллагуудын харилцаа холбооны давуу талууд нэмэгдэнэ.

Ерөнхийдөө, бидний таамаглаж буйгаар, рестораны бизнесийн хувьд тодорхой солилцооны нөхцөл нь пүүс хоорондын хамтын ажиллагааны хэрэглээтэй эерэг холбоотой байдаг байна. Харин бусад нөхцөл нь пүүс хоорондын хамтын ажиллагааны хэрэглээг үгүйсгэдэг.

  1. Салбар цэгийн түвшин дэх  хөрөнгийн төрөлжүүлэлт бол хамтралыг хялбар болгохын тулд хамтрагчдын хийсэн амлалтын нэг чухал хувилбар юм.
  2. төрөлжүүлсэн мэдлэгийг агентууд руу шилжүүлснээр тухайн агентууд хоорондоо хамтарч ажиллах чадварыг бууруулж байдаг.
  3. газарзүйн тэлэлт нь бүрэн удирдлагын үйл ажиллагааг хянах зардлыг өсгөдөг. Харин пүүс хоорондын хамтын ажиллагаа нь энэ зардлыг бууруулдаг.

Таамаглал 2а : Салбар цэгийн түвшин дэх хөрөнгийн төрөлжүүлэлт болон пүүс хоорондын хамтын ажиллагаа хоёр эерэг хамааралтай.

Таамаглал 2b : мэдлэгийн төрөлжүүлэлт болон пүүс хоорондын хамтын ажиллагаа хоёр сөрөг хамааралтай.

Таамаглал 2с : газарзүйн тэлэлт пүүс хоорондын хамтын ажиллагаа хоёр эерэг хамааралтай.

Пүүс хоорондын хамтын ажиллагаан дахь нөөц болон солилцооны нөхцөлийн нэгдсэн нөлөө

Хэрвээ хоёр бүлэг таамаглал (1a–1c, 2a-2c) пүүс хоорондын хамтын ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг яг дүрсэлж байвал, пүүсийн нөөц болон солилцооны нөхцөл өөр өөр чиглэлд даралт үзүүлж байхад шийдвэр гаргахад хүндрэлтэй болно. Хамтрал БЭЗ-ийн үүднээс ашигтай сонголт биш байлаа ч нөөц нь менежерийг пүүс хоорондын хамтын ажиллагаа руу түлхэж байхад пүүс юу хийх вэ? Хангалтгүй нөөцтэй бүрэн эзэмшилээ ашиглаж байгаа пүүс боломжийг ашиглахын тулд пүүс хоорондын хамтын ажиллагааг ашигладаг. Учир нь хамтрал нь урт хугацаанд бусад пүүсүүдтэй хамт нөөцөө үйл ажиллагаандаа ашиглах боломжийг олгож өгдөг. Иймэрхүү байгууллагууд БЭЗ-ийн хэтийн төлвийг илүүд үздэг байсан ч нөөцийн дутагдал нь тэднийг бүрэн эзэмшилд бүрэн найдахыг нь зөвшөөрдөггүй.

Таамаглал 3. : Өндөр нөөцийн түвшин болон муу солилцооны нөхцөл (Салбар цэгийн түвшин дэх  доогуур хөрөнгийн төрөлжүүлэлт, газарзүйн тархалт, ба өндөр төрөлжсөн мэдлэг) хоёрын нэгдэл нь пүүс хоорондын хамтын ажиллагаатай сөрөг хамааралтай байна. Бусад хослолууд нь пүүс хоорондын хамтын ажиллагаатай эерэг хамааралтай байна.

Пүүсийн гүйцэтгэлийг тодорхойлогч хүчин зүйлүүд

Хэрвээ нөөц нь пүүсийг бага зардлаар юм уу эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээндээ тогтсон үнийг шаардаж чадаж байх юм  бол асар их орлого олох боломж байна гэсэн үг. Цаашилбал танд байгаа нөөц өрсөлдөгчдөд чинь байхгүй, олдоход хэцүү бол илүү сайн. Иймээс НСҮ-р бол стратегийн нөөц болон гүйцэтгэлийн хооронд шууд холбоо байна.

2 төрлийн стратегийн нөөцийг шалгаж үзсэн байна. Эдгээр нь брэндийн нэр хүнд болон шилдэг менежментийн багийн туршлага юм. Брэндийн нэр хүнд бол рестораны зах зээлд урт хугацаанд амжилттай явах гол үндэс болдог. Шилдэг  менежментийн багийн туршлагатайгаар, пүүсийн удирдах ажилтнууд гүйцэтгэлд хэрэгтэй гэж үзсэн стандартуудыг ашиглах боломжтой болгосон мэдлэгийн цорын ганц суурь. Судалгаагаар шалгагдсан  гурав дахь нөөц болох чөлөөт капиталын хувьд стратегийн бус нөөцийн гүйцэтгэл оршин байх ямар ч логик байхгүй. Дүгнэвэл, рестораны бизнесийн салбарт стратегийн нөөц болон гүйцэтгэл нь эерэг хамааралтай.

Таамаглал 4а : брэндийн нэр хүнд болон гүйцэтгэл эерэг хамааралтай

Таамаглал 4в : шилдэг менежментийн багийн туршлага болон гүйцэтгэл хоёр эерэг хамаааралтай.

НСҮ нь нөөцийг гүйцэтгэлтэй шууд холбодог байхад, БЭЗ нь солилцооны нөхцөл, пүүс хоорондын хамтын ажиллагаа, болон гүйцэтгэл гурав тохиолдлоор байдаг гэж баталдаг. Хэрвээ менежерүүд зөв сонголт хийсэн тохиолдолд удирдлагын зардлыг хамгийн бага байлгаж ашгийг хамгийн их болгож болно. Дээр дурдсанаар пүүс хоорондын хамтын ажиллагааны нөлөө нь 3 төрлийн солилцооны нөхцөлтэй байдаг: Салбар цэгийн түвшин дэх  хөрөнгийн төрөлжүүлэлт менежерүүдийг амлалт хийлгэж хувийн ашиг сонирхлын үзлийг багасгадаг, төрөлжсөн мэдлэг нь харилцааны хүндрэлийг илүү ажиглагдахаар болгосноор пүүс хоорондын хамтын ажиллагааны зардалыг ихэсгэдэг, газарзүйн тэлэлт нь бүрэн эзэмшлийн үйл ажиллагааг хянах зардлыг өсгөснөөр пүүс хоорондын хамтын ажиллагааг илүү сэтгэл татам болгож байна.

Таамаглал 5. солилцооны нөхцөл болон пүүс хоорондын хамтын ажиллагаа хоёрын нөлөө нь пүүсийн гүйцэтгэлтэй салшгүй холбоотой.

Арга зүй

Туршилт болон мэдээллийн нөөц

Рестораны бизнэс дээр таамаглалуудыг туршиж шалгах нь 1992 оноос 1995 оны хооронд явагдсан. Үүнд зочид буудал, казино доторх хүнсний үйлчилгээг оруулаагүй болно. Нарийн илэрхийллийн мэдээллийн суурийг ашиглаж, 94 пүүсүүд энэ шалгуурыг давж гаржээ.

Архивийн мэдээлэл

Жилийн тайлан, итгэмжлэгдсэн хүний тодорхойлолт болон 10К-уудаас нэг нөөцийн мэдээлэл (ШМБ-н туршлага), нэг солилцооны нөхцөл (газарзүйн тэлэлт), пүүс хоорондын хамтын ажиллагаа, хоёр удирдах хувьсагчийн мэдээллийг тус тус олж авчээ.

Мэргэжлийн хэсэг

Ямар ч архивын хэмжилт нь хоёр солилцооны нөхцөл (Салбар цэгийн түвшин дэх  хөрөнгийн төрөлжүүлэлт болон төрөлжсөн мэдлэг) болон нэг нөөцийн хэмжилтэнд (брэндийн нэр хүнд) боломжгүй байдаг. Иймээс эдгээр хувьсагчдыг мэргэжлийн хэсгийн судалгаагаар гаргаж ирдэг.

Урьдчилсан шалгалтаар, Зочид буудал, ресторан Институцийн Боловсрол олгогчдын кончөлөөт 400 менежментийн професоруудыг баталсан. АНУ-ын 10 бүс нутаг бүрээс, 40, 40-н мэргэжилтнүүд бүс нутагтаа 10 бизнесийн салбарт ажиллахаар болсон. Тэд зөвхөн мэргэжлийн шүүмжлэл хийхэд итгэлтэй байх тэр салбараа ритинглэх ёстой. 226 судалгаа буцаагдсан. 44 нь ритинглэгдээгүй. Учир нь тэд тодорхой шүүмжлэлийг өгч чадахгүй байна гэж үзжээ. Энэ нь 45.5%-ийн ашиглаж болох хариулт байна гэсэн үг. Сүлжээний дундаж ритинг 9,3; стандарт хазайлт нь 6,1; дундаж найдвартай байдлын түвшин 0,81 байв. Учир нь сүүлд хариулсан судлаачдын хариулт судалгаанд оролцоогүй хүмүүсийнхтэй бараг таарч байв.

Хяналтын хувьсагчууд

Өмнө нь нөөцийн боломжийг төлөөлж чадах хэд хэдэн нас болон хэмжээг ашигладаг байсан. Тэдний логик нь амьдралын мөчлөгийн онолд тулгуурладаг бөгөөд энэ нь нөөцүүд пүүсийн боловсрох түвшинтэй хамт өсөх чиг хандлагатай байдаг. Байгууллагын хэлбэрийг сонгоход өсөлтийн түвшин нь нөлөөлөх нэгэн хувьсагч болно.

Нөөцийн хувьсагчууд

Брэндийн нэр хүнд: Энэ нь тухайн пүүсийг бусад хоолны үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай харьцуулахад:

  1. Энэ компани хэр их хүндлэгддэг вэ?
  2. Үнэ тогтоолтын ач холбогдлыг хэр зэрэг ойлгодог вэ?
  3. Чанар болон үйлчилгээний нэр хүнд хэр хүчтэй вэ?
  4. Үйлчилгээнийхээ хүрээнд тухайн брэндийн танигдсан байдал.

Сүлжээ бүрийн брэндийн нэр хүнд  нь эдгээр 4 асуултанд хариулсан онооны нийлбэрийг хариулсан хүний тоонд хувааснаар гарч ирнэ. Асуулт бүр 1-7 оноотой.

Шилдэг менежментийн багийн туршлага: ШМБ-г багийг судалж байгаа тохиолдолд тохиролцоонд хүрэх нэг гол арга нь зөвхөн захирлуудын зөвлөлийн хүмүүс ШМБ-г бүрдүүлэх явдал юм. Тиймээс ШМБ-н туршлагыг хэмжихдээ 1992 оны сүлжээ ресторан тус бүрийн захирлуудын удирдах ажил хийсэн нийт жил болон тухайн пүүст  ажилласан нийт хугацааг авч үздэг.

Чөлөөт капитал: Сүлжээ бүрийн хэрэглэгдээгүй үнэт цаас өрийн харьцаа нь хэрэглэгдээгүй зээлсэн хүчин чадлыг хэмжихэд оршино. Энэ харьцаа ихтэй пүүс санхүүгээ өргөжүүлэх боломж илүү их байдаг. Чөлөөт капиталыг хэмжихдээ касс болон үнэт цаасыг сүлжээн дэх рестораны тоонд хувааснаар гарч ирнэ.

Солилцооны нөхцөлүүд

Салбар цэгийн түвшин дэх хөрөнгийн төрөлжилтийг бусад компанитай харьцуулахаддаа дараах асуултуудад хариулна.

  1. Компаний гал тогооны хэрэгслийг өөр үйлчилгээнд ашиглахад хэр хүндрэлтэй байх.
  2. Компаний хоолны заалны тохижолт өөр үйлчилгээнд ашиглахад хэр боломжтой эсэх.
  3. Барилга, газрыг бизнесийн өөр чиглэлээр ашиглахад хэр хүндрэлтэй байх.
  4. Компаний гал тогооны хэрэгсэлд хэр зэрэг шинэчлэлт өөрчлөлт хийсэн байдал.

Төрөлжсөн мэдлэг: Бусадтай харьцуулахдаа дараах асуултуудыг ашиглана.

  1. Чадвартай туслах менежерийг бэлтгэхэд хэр хугацааг зарцуулдаг.
  2. Чадвартай цагийн ажилчинг бэлтгэх хугацаа.
  3. Доод түвшний менежерүүдэд шаардлага тавих харилцааны хүндрэл хэр зэрэг байгаа эсэх.

Газарзүйн тархац: Энэхүү үзүүлэлтэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа улс болон мужийн тоо чухал.

Пүүс хоорондын хамтын ажиллагаа

Рестораны бизнест пүүс хоорондын хамтын ажиллагаа  нь ихэвчлэн франчайз эсвал хамтын наймаагаар илэрдэг. Пүүс хоорондын хамтын ажиллагаа нь өсөлтийн хувиар хэмжигддэг. Энэ нь 1992-1993 оны хооронд шинээр баригдсан рестораны тоог сүлжээнд нийт нэмэгдсэн рестораны тоонд хувааснаар гарч ирнэ.

Гүйцэтгэлийн хувьсагч

Гүйцэтгэлийг санхүүгийн болон үнэт цаасны зах зээлийн хэтийн төлвөөс үнэлдэг. Өмнөх үеийн судалгаанд санхүүгийн гүйцэтгэлийг хөрөнгийн эргэлтээр тодорхойлдог байсан. Энэ нь бизнесийн байгууллагын үр ашгийн хэмжүүр юм. Пүүс хоорондын хамтын ажиллагааны сонголт нь гүйцэтгэлд маш хурдацтай нөлөөлдөг. Харин гүйцэтгэлийг хэмжихдээ сүүлийн 2 жилийн дундажаар хэмждэг. Хөрөнгийн зах зээлээс хүлээгдэж буй ашиг нь пүүсийн одоогийн болон ирээдүйн орлого, өсөлтөөс хамаардаг. Энэ хэмжүүр нь корпорацийн түвшинд хэмжигддэг бөгөөд Румелтын стандартыг дагадаг.

Мэдээллийн шинжилгээ

Салбар цэгийн түвшин дэх хөрөнгийн төрөлжилт, төрөлжсөн мэдлэг, брэндийн нэр хүнд 3 нь судлаачийн тогтоосноор нийт N=874 гэж үнэлэгджээ. Эдгээр хувьсагчуудын онолын дундаж утга нь 0,81 харин бусад хүчин зүйлийн дундаж нь 0,08 байв. Хамаарлын коэффицент харгалзан 0,87  0,86  0,85 байв.

Үр дүн

Энэхүү судалгаандаа 1a, 1c таамаглалд сүлжээний нөөцийн түвшин нь пүүсийн хамтын ажиллагааны хэрэглээтэй урвуу хамааралтай. Өөрөөр хэлбэл энэ  таамаглал нь брэндийн нэр хүнд ( H1a: β=-0,25 p<0,05 ) болон чөлөөт капиталыг (H1c: β=-0,25 p<0,05) дэмжиж байгаа боловч Шилдэг менежментийн багийн туршлагыг (H1b: β=-0,01 ) биш юм. 2a, 2с таамаглал нь  солилцооны нөхцөл болон пүүс хоорондын хамтын ажиллагааны хоорондох шууд хамаарлыг харуулж байна. Салбар цэгийн түвшин дэх хөрөнгийн төрөлжилт (H2a: β=0,20 p<0,05) болон газарзүйн тэлэлт (H2с: β=0,39 p<0,01) хоёр нь пүүсүүдийн хамтын ажиллагаатай эерэг хамааралтай, харин төрөлжсөн мэдлэг (H2в: β=-0,23 p<0,05) нь сөрөг хамааралтай байв. Өндөр нөөцийн түвшин болон муу солилцооны нөхцөлтэй пүүсүүдийн хувьд шинэ салбаруудынх нь дундажаар 5% нь л бусад пүүсүүдтэй хамтарч ажилладаг байна (H3). Брэнд нэр хүнд нь хөрөнгийн эргэлтийн үндсэн үзүүлэлт болно (H4a: β=0,21 p<0,05). Харин шилдэг менежментийн багийн туршлага нь аль ч гүйцэтгэлийн үзүүлэлттэй холбогдолгүй байна (H4b: β=0,11 хөрөнгийн эргэлт, β=0,10 хөрөнгийн зах зээлээс хүлээгдэж буй ашиг). Солилцооны нөхцөл болон пүүсүүдийн хамтын ажиллагааны хамаарлын харьцаа нь гүйцэтгэлд нөлөөлнө (H5: β=0,28 p<0,05).

Хэлэлцүүлэг

НСҮ болон БЭЗ хоёр нь пүүсийн үйл ажиллагаанд ашиглагдах хамтын ажиллагааны талаарх мэдлэгийг төлөвшүүлэхэд нэгэн чухал хэрэгслүүд болдог.

Менежерүүд пүүс хоорондын хамтын ажиллагаа болон түүний үр дүн, түүнтэй харилцаа тогтоох үед нөөц болон солилцооны нөхцөл байдалд үүсэх зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар үйл явцад шинэ ойлголтыг өгч байна.

Нөөц болон солилцооны нөхцөлийн пүүс хоорондын хамтын ажиллагаанд үзүүлэх нөлөө

Нөөцөд тулгуурласан үйл ажиллагааг эрхэмлэдэг пүүсүүд голлох нөөцтэй  холбоо тогтоох зорилгоор хамтран ажилладаг. Олонд танигдаагүй бага зэрэг чөлөөт хөрөнгөтэй сүлжээ ресторан нь тэдний нөөц баялагаас илүү хамтын ажиллагааг эрхэмлэж үйл ажиллагаагаа явуулдаг (Таамаглал1a 1c). Шилдэг менежерүүдийн дадлага туршилга нь хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй (Таамаглал1b). Шилдэг менежмэнтийн онцлог шинжүүд нь байгууллагын олон төрлийн гоц үзэгдлүүдтэй холбогдож өгдөг. Судалгаа шинжилгээ, менежерүүдийн туршилга нь  хамтын үйл ажиллагааны эргэн тойронд шийдвэр гаргах явцад оролцох нь үр ашигтай байж болох юм. Менежерүүд шинэ төрлийн үйлдвэрлэлд өөр өөр аргыг хэрэглэхдээ удирдлагын санал бодлыг тусгадаг. Байгууллагагын эдийн засгийн хувьсах хэмжигдэхүүнийг судлахдаа бид өөрсдийн санал бодлыг тусгаж өгөх нь таамаглал 2а-с –гийн хувьд нэг их гайхшрал төрүүлэхгүй. Иймд энэхүү судалгаа нь байгууллагын эдийн засгийн хэтийн хандлагад туршлага дээр суурилсан бат бөх суурийг тавьж өгнө. Ирээдүйд хийх шинжилгээ нь  өргөн хүрээнд хувьсах хэмжигдэхүүнийг шинжилнэ. Яагаад гэвэл солилцооны зардалд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн тоо хэмжээ нь бололцооны их байдаг. Хэдийгээр НСҮ ба БЭЗ нь пүүс хоорондын хамтын ажиллагаанд зориулан хэрэгжих боломжтой тайлбарыг өгөх боловч тэдгээр нь хамтын ажиллагаа талаас харахад    илүү мэдээллийн чанартай ойлголтыг өгдөг. Таамаглал3 дахь пүүс хоорондын хамтын ажиллагааны харилцан үйлчлэлийн хожоо нь менежерүүд эдгээр хүчнүүд сөргөлдөх үед үүссэн төвөгтэй байдлыг хэрхэн шийдэж байгаа талаар нөөц болон солилцооны нөхцөл хоорондох холбоосын талаарх мэдлэгийг нэмж өгнө.   Харин нөөц ихтэй  пүүс хоорондын хамтын ажиллагаа нь удирдлагын зардлыг багасгахад тусалдаг бол бага нөөцтэй пүүсүүд ихэвчлэн солилцооны нөхцөлөө тооцоололгүй хамтран ажилладаг.  Пүүс хоорондын хамтын ажиллагаан дахь судалгааны зорилго нь байгууллагын гадаад байдлыг урьдаас мэдэхэд чиглэнэ. БЭЗ ийн хэтийн төлөвт ажлын эхлэл, санал бодлын өөрчлөлт зэрэг бага нөөцтэй нөхцөл байдлыг анхаарал болгоомжтойгоор тусгаж өгөх хэрэгтэй.

Бид пүүс хоорондын хамтын ажиллагаанд нөөц болон солилцооны нөхцөл нь хэрхэн нөлөөлж болохыг судлаж мэдсэн. Иймд НСҮ болон БЭЗ нь гол сэдвийн зөвхөн нэг хэсгийг л хэлнэ. Хэрэв энэхүү судалгаа нь нөөц эсвэл солилцооны нөхцөлийн нөлөөг шинжилсэн бол ямар нэгэн үр дүн нь чухал тайлбарласан хувьсах хэмжигдэхүүнээс шалтгаалан хязгаарлагдмал ач хобогдолтой байна. Харилцан үйлчлэл нь шинэчлэгдээгүй хэвээр үлдэнэ. Бидний авсан жишээ болон судалгааны асуудлуудад үүсэх хэм хэмжээ нь өмнөх судалгааны үр дүнг нэг хэтийн төлөв дээр төвлөрүүлэх  эсвэл үүнээс бусдыг нь анхааралтайгаар хийх ёстой. Ирээдүйн судлаачид судалгааг нэг хэтийн төлөвтэйгээр хийж байгаа үед үр дүн нь илүү баталгаатай гардаг. Үүнийг тооцохдоо бусад хэтийн төлөвүүд нэгдсэн эсвэл дор хаяж удирдах хувьсах хэмжигдэхүүнүүдийн сонголтоор тооцогдсон байх ёстойг анхаарах хэрэгтэй.

Нөөц, солилцооны нөхцөл болон пүүс хоорондын хамтын ажиллагааны гүйцэтгэлд үзүүлэх нөлөө

Өрсөлдөөний давуу талын гол цөмд нөөц оршдог гэдэг ойлголтыг тогтвортой үнэн гэж үзээд, хөрөнгийн эргэлтийг оруулж тооцоход, олонд хүндлэгдсэн брэнд нэртэй пүүсүүд гүйцэтгэлийн давуу талтай байсныг бид олж мэдсэн. Олонд хүндлэгдсэн брэнд нэр нь өрсөлдөөнд илэрхий давуу талтай байдаг. Учир нь худалдан авагчидад бараа бүтээгдэхүүнд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг, худалдан авагчдын анхаарлыг татахын тулд өрсөлдөгчдөөсөө илүү өндөр үнэтэй байдагт оршино. Яагаад энэ давуу тал нь үнэт цаасны зах зээлрүү хөрвөж чадахгүй байгааг бид зөвхөн бодож л чадах юм. Цаг хугацааны туршид стратегийн нөөцүүд өөр өөр байж болдог. Тиймээс менежерүүд яг аль стратегийн нөөцийг хэрэглэх вэ? гэдгээ шийддэг. ШМБ –н туршилга нь гүйцэтгэлтэй бараг хамаарал байхгүй байна. Хэдийгээр шилдэг менежментийг гүйцэтгэлд чухал гэж үздэгч дан ганц туршилга байх нь хангалтгүй юм. Таамаглал 5 ёсоор гүйцэтгэлд солилцооны нөхцөл болон пүүс хоорондын хамтын ажиллагаа нь хамтдаа нөлөө үзүүлдэг. Зохистой солилцооны нөхцөлтэй, хамтын ажиллагааг идэвхтэй хэрэглэдэг пүүсүүдийн гүйцэтгэл сайн байна. Бага нөөцийн түвшинтэй пүүсүүд пүүс хоорондын хамтын ажиллагааг ашигласнаар   хуучин бүрэн эзэмшилдээ хүрч ашгаа нэмэгдүүлж чадах уу?

Биднийхээр бол тийм юм. Солилцооны нөхцөл тааруухан байлаа ч урт хугацааны үр ашгийн үр дүнд нөөцөө нэмэгдүүлэх боломжтой юм. Нөөцийн бага түвшинтэй пүүсийн гүйцэтгэл сайн байхын учир нь:

  1. Үндсэн хөрөнгөө нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааг хүчтэй ашигласан.
  2. хамтын ажиллагааны нөхцөлийг сайжруулсан.
  3. гүйцэтгэлээ дээшлүүлсэн.

Хязгаарлалтууд

Энэ судалгааны үр дүн нь тодорхой хэмжээнд хязгаарлалттай байх хэрэгтэй. Учир нь бид мэдээллийг ганц үйлдвэрлэл дэх пүүсүүдээс авсан учраас судалгаанаас олж мэдсэн үр дүнгүүд маань хэт ерөнхийлөгдсөн байж болзошгүй. Ижил биш үйлдвэрлэлд ерөнхийллийг хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ирээдүйд судалгаа хийхдээ энэ тал дээр анхаарал хандуулах шаардлагатай. Нөөц болон солилцооны нөхцөлийг бэлэн болгоход сонгож ашиглах хувьсагчууд нь дараагийн асуудал юм. Энэхүү судалгаа нь менежерийн үйл ажиллагаа болон гүйцэтгэлд голлон анхаарсан болно. Дараа дараагийн судалгаанд нэмэлт нөөц, солилцооны нөхцөл, түүнчлэн тэдгээрийн хоорондын хамаарлыг авч үзэх нь илүү ашигтай.

Дүгнэлт

Байгууллагын үйл ажиллагааны нөхцөл болон үр дагаварыг ойлгох нь стратегийн менежментийн судалгааны гол хэсэг юм. НСҮ болон БЭЗ нь диверсификаци, босоо интегралчлал, пүүс хоорондын хамтын ажиллагаа зэргийг хамруулсан үзэгдлийг төрөл бүрийн хүрээнд  хүчтэй тайлбарыг дэвшүүлдэг. Хэдийгээр пүүсүүдийг голдуу биеэ даасан эсвэл бүр өрсөлдөх хэтийн төлөвтэй гэж үздэг боловч, бидний судалгааны үр дүн пүүсүүдийг зөвхөн НСҮ, БЭЗ хоёрын аль нэгийн логикоор явдаггүй, харин энэхүү хоёр онолын аль алинаар нь гарч ирж болзошгүй асуудалд хариу үйлдэл үзүүлдэг болох нь харагдаж байна. Энэ хариу үйлдэл нь гүйцэтгэлд чухал хамааралтай. Байгууллагын үйлдэл, гүйцэтгэлийн нөлөөллийг нэгтгэх хүчний тухай илүү гүн гүнзгий ойлголтыг олохыг хичээхийг бидний ололтууд ирээдүйн судлаачиддаа уриалж байна.

Уг судалгааны ажлын эх: Explaining interfirm cooperation and performance: Toward a reconciliation of predictions from the resource-based view and organizational economics.  James G. Combs and  David J.Ketchen,Jr. (1999). Strategic Management Journal , 20, 867-888

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s