Бага хэмжээний аж үйлдвэржүүлэлт болон гадаад шокууд

Бага хэмжээний аж үйлдвэржүүлэлтийн хөгжилд ямар хүчин зүйл илүү сайн нөлөөлдгийг ойлгохын тулд  бид  цуврал туршилтууд явуулж түүгээрээ эдийн засгийн орчин дахь эерэг өөрчлөлтүүдийг тайлбарладаг, эдгээрийг нэрлэвэл: гадаад хүчин зүйлийн орлогын түр зуурын өсөлт, өөрийн гэсэн засгийн газартай муж эсвэл хотын доторх орлогын дахин хуваарилалт, цалин болон үнийн өөрчлөлтүүд, бас трансакцийн зардлын өөрчлөлт. Зохиомлоор бий болгосон бүх зүйлд бид 3 тэнцвэрийн нэгэнд нь эхлээд, алсын хараагүй хөрөнгө оруулагчдыг орж ирэхийг зөвшөөрөх ба борлуултын ашиг нь хүлээгдэж буй ашигтай тэнцэх хүртэл явагдана.

Гадаад хүчин зүйлсийн орлого дахь түр зуурын шок гэдгийг энгийнээр илэрхийлбэл бид хотын оршин суугчдыг  хуваарилж, нэг тэнцвэрээс өөр нэг лүү хотын эдийн засаг дахь хүчийг төвлөрүүлж чадна. Энэ тохиолдолд, гадаад хүчин зүйлсийн орлого дахь нэг үеийн өсөлт нь эдийн засаг эхнийхээс 2 дахь тэнцвэрт шилжихэд 10 нэгжээр илүү төвлөрдөг. Үүнтэй адилаар, 3 дахь тэнцвэрт шилжихэд нэг үеийн гадаад хүчин зүйлийн орлого 22 нэгжэээр илүү төвлөрдөг.

Нэг тосгоны орлогын түр зуурын уналтыг ч үүнтэй адилаар илүү өндөр тэнцвэрээс доошхи тэнцвэр лүү буулгах замаар барьж чадна. Хөрөнгө оруулагчид алсын хараагүй байвал, энэ үеийн эдийн засгийн тэнцвэр нь өнгөрсөн үеийн түүхээс хамаарна. Орлогыг дахин хуваарилах /эсвэл хөрөнгө/ нь хөдөөгийн баячуудаас хөдөөгийн ядууст нөлөөлөх бага хэмжээний аж үйлдвэржүүлэлтийн гол хүчин зүйл болдог төдийгүй хөгжлийн эдийн засагчдын бүтээлүүдэд ихэвчлэн үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. /Adelman 1973, de Janvry 1981, Taylor and Bacha 1976, Mellor 1986/. Гэвч бас түүнийг эсрэг үзэлтэй хүмүүс ч байдаг. Murphy, Shleifer болон Vishny 1989 оны бүтээлдээ энэ тухай бичсэн.  Бидний зохиомжилсон эдийн засагт, баянаас орлогын 100 нэгжийг авч ядууд өгөхөд аж үйлдвэржилтгүй байдал болон бүрэн аж үйлдвэржилтийн тэнцвэр хоёр хоёулаа засагддаг. Зөвхөн үлдэгдэл тэнцвэр нь 12 аж ахуйгүй пүүс болон үйлчилгээний үйлдвэрлэлий 5-д нь л 1 байдаг, бүгдээрээ үнэхээр энгийн юм. Ажил эрхлэлт нэмэгдэдэг, гэвч аж ахуйгүй пүүсийн ашиг маш бага болно.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн үнийн өөрчлөлтөнд хөдөөгийн аж үйлдвэржилт нөлөөлдөг. Энэ тохиолдолд, бордооны үнэнд бага зэрэг уналт болоход, инпортлосон орц, хөдөө аж ахуйн орлого болон гарц өсдөг ба аж ахуйн бус барааны эрэлт өсдөг.   3 тэнцвэрийн нэгийнх нь аж үйлдвэржилтгүй байдал алга болдог. Бүх айл өрхийн сайн сайхан байдал өсдөг, гэвч хотын оршин суугчид аж ахуйгүй газрын үйл ажиллагаа өсөхөд өөрсдөд нь ашигтай байгаад ихэвчлэн баярладаг. Бүтэн аж үйлдвэржилтийн тэнцвэр зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өсөхөд хэвээр үлддэг. Хөдөөгийн баячуудын сайн сайхан байдлаа ихээр нэмэгдүүлдэг, гэвч хотын оршин суугчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгийн их ашгийг хүртдэг, тиймээс орон нутгийн хөрөнгө  оруулагчид ихээр орж ирэхэд баярладаг. Үүнийг хөдөөгийн ядуустай  зүйрлүүлж үзвэл, тэд үр тарианы гол худалдан авагч байдаг ба тэдэнд энэ нь тааруу нөлөө үзүүлнэ. Шилжин явалт эрс буурдаг.

Аж ахуйгүй пүүсийн бараа болон үйлчилгээний үнийн өөрчлөлт нь орон нутагт байгаа аж үйлдвэрүүдэд хүчтэй нөлөө үзүүлдэг. Аж ахуйгүй пүүсийн бүтээгдэхүүнүүдийн үнийн бага зэргийн бууралт нь аж үйлдвэржилтийн хэсэгчилсэн болон бүтэн тэнцвэрийг арилгадаг: өөрийн гэсэн засгийн газартай хот эсвэл муж нь хямдхан импортлогчидтой өрсөлдөж чадалгүй  байнгын оршин суугчдад хэрэгтэй технологийг өгсөн. Аж үйлдвэржилгүй үеийн тэнцвэртэй харьцуулж үзвэл, бүх өрх гэрүүдийн сайн сайхан байдал туйлын бага нэмэгдэнэ, яагаад гэвэл тэдний хэрэглээний сагсан дахь амь зуух төрөлд чухал ач холбогдол өгдөг. Аж үйлдвэржилтийн хэсэгчилсэн болон бүтэн тэнцвэрийг харьцуулж үзвэл, аж үйлдвэргүй пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн уналтын цаана орон нутгийн бүх аж үйлдвэрүүд ашиггүй болсноор хотын оршин суугчдын сайн сайхан байдлын хүчтэй бууралт агуулагдаж байдаг.

Туршилтын үр дүнгээр аж үйлдвэржилтгүй болон бүтэн аж үйлдвэржилттэй үеийн тэнцвэр үгүй болохыг хоёуланг нь харуулдаг. 3 секторын тэнцвэр дэх ажлын үйлдвэрлэл нь их, гэвч аж ахуйгүй пүүсийн ашиг бага байдаг. Хөдөө аж ахуйн барааны гол экспортлогчид болох хөдөөгийн баячууд өөрчлөлтөөс ихэвчлэн ашиг хүртдэг. Хотын оршин суугчид орон нутгийн эхний нөхцөлд найдан өөрчлөлтөөс ашиг эсвэл хохирол амсдаг.

Энэ үед, мужууд анхнаасаа маш олон янз байвал, түүний эдийн засагт нь орон нутгийн үйлдвэрүүддээ хямдхан импортлохыг зогсоовол хотын оршин суугчдын сайн сайхан байдал буурна.

Бид одоо эрэлтийг хөрөнгө оруулалтын үржүүлэгч удирддаг уу эсвэл маш олон тэнцвэр удирддаг уу гэдгийг хөдөөгийн аж үйлдвэржилтийн судлагдсан хэв маягийг үнэлсний тусламжтайгаар судалгаа хийнэ. Энэ хэсгийн туршилтан дээр үндэслэсэн нөхцөл байдлаас шалтгаалан  Гуатамалын уулархаг нутагт Сан Маркогийн хөгжлийн 3 мужийг анхааралдаа авсан:  Tejutla, Comitancillo, and Concepcion Tutuapa. Тэд яагаад сонгогдсон бэ гэвэл тарчиг хэцүү нутагт цөлөгдсөн бас орлого багатай 3-дагч дэлхийн хөдөөгийн энгийн тосгоны төлөөлөлийг тэд бүрдүүлж байсан юм. Бид бүс нутгийн товч агуулгаар эхэлнэ.

Бүс нутгийн тайлбар

Эдгээр 3 мужууд нь үнэхээр нэгэн төрлийн: бүгдээрээ адилхан бүс нутгийн Mayan Indian хэсэгт харяалагддаг, 3-уулаа адилхан газарзүйн ганцаардмал буюу цөлөгдмөл байдалд байгаа мөн далайн түвшнээс маш өндөрт оршдог. Энэ 3 мужийн  2-нх нь хүн амыг харьцуулж болмоор: Comitancillo-ийнх 34778 бол Concepcion Tutuapa-ийн хүн ам 35504 /1989 оны мэдээ/. 3-рт  Tejutla бол бүр ч бага хүн амтай, ердөө 20748 оршин суугчидтай. Гуатамалын уулархаг газрын үлдсэн хэсэг нь ч адилхан, ихэнх хөдөөгийн тосгонууд энэ 3 мужтай адилхан. Тэд жижиг аж ахуйгаар давуу байдаг, тэд өөрт хэрэгтэй үр тариагаа өөрсөө гэр бүлээрээ хөдөлмөрлөж тариж ургуулдаг. Улаан буудай, төмс зэрэг хүнсний ногоонуудаа зарж бэлэн мөнгө болгодог. Ургацын ашиг болон ургацаас олсон мөнгөөрөө Tejutla илүү өндөр байдаг. Тэд улирлаас шалтгаалан хагас жил орчим аж ахуй эрхлэдэггүй ба энэ үедээ гэр бүлийн орлогодоо нэмэр болохын тулд нүүдэл хийдэг.  Ургац хураалтаараа бага орлого олдог Comitancillo болон Concepcion-ийн оршин суугчид нь тариалангийн газар болон хотод очиж тохиолдлын ажлуудыг хийдэг.

Хөрөнгө оруулалтын үржүүлэгч байх нөхцөл

Гуатаманчуудын баян болон ядуучуудын хэрэглээний хоорондох ялгаатай мэдээллүүдээс шүүн хэлэлцсэн /Helms 1993-г хар/, аж ахуйн бүтээгдэхүүнээс аж ахуйн бус бүтээгдэхүүнүүдийн зардлын мэдрэмж нь их байсан: тавилга ба тоног төхөөрөмж, мөн хувцас ба гутлан дахь мэдрэмж 1,2-1,3-н хооронд байна. Зугаа цэнгэл болон тээвэрлэлтийн зардлын мэдрэмж 2,0-2,1-н хооронд байна. Харьцуулбал, унд болон хүнсний зардлын мэдрэмж 0,8 байна. Энэ нь эрэлтийн харилцан холбоо сайн байгааг илэрхийлж байна. Аж ахуйгүй пүүсийн үйл ажиллагаа болон хөдөөгийн эдийн засаг хоорондоо аж ахуйгүй хэсэг дэх ажил эрхлэлтийг бий болгодогоороо маш хүчтэй холбогдож байна. Хөдөөгийн аж үйлдвэрийн пүүсүүд ихэвчлэн түүхий эд материалаа өөр мужаас импортлон авдаг гэвч тэд Tejutla-д өгсөн илүү нарийн үйлчилгээнүүдийн нилээдийг хэрэглэдэг. Аж үйлдвэр, худалдааг сууц байр, хоолны газар, бас тээвэрлэлтээс үүссэн эрэлт бий болгодог. Аж ахуйгүй пүүсийн үйл ажиллагааны нэг төрлөөс өөр нэглүү төрөлжүүлэн оруулах амархан байдаг. Мужууд дахь цуглуулсан мэдээллээс харвал commercial enterprises present-д хүрэх нь харьцангуй хялбар юм.

Tejutla дахь станцын хорт хийг тооцохгүйгээр мужууд дахь худалдааны пүүс бүр худалдааны нөөц болон тогтмол хөрөнгө оруулалтаа хиймлээр өсгөдөг, худалдааны нөөц нь бага байдаг ба худалдаанд хөрөнгө мөнгө болон ур чадварт бага зэргийн хөрөнгө оруулалтыг шаарддаг.  Энэ салбар нь мужийн зах зээлийн ядуусын хэсэгт ихэвчлэн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Аж үйлдвэрлэлд, чадавхитай хөрөнгө оруулагчдыг уриалан дуудах нь чухал ач холбогдолтой нь харагдаж байна. Их хөрөнгө мөнгө болон мэдлэгтэй хөрөнгө оруулагчдыг харьцуулан үзвэл нарийн зохион байгуулалт, бас өөр мужуудаас импортлохтой холбоотой өндөр түвшний өрсөлдөөн явагддаг. Энэ тохиолдолд, ихэнх үйлдвэрлэгчид  худалдаагаар нэг жил суралцсанаас илүү ихийг зарцуулдаг, бас суралцахын тулд мужууд гадагшаа их хөдөлгөөн хийдэг(Helms (1993)). Энэ салбар муж дахь хүмүүст хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхдээ хэрэглэгчийн бараанаас гадна гол хүнсний бүтээгдэхүүний сагсийг чадамгай хүргэж өгдөг ба үүнийг мужийн орлогыг ерөнхийд нь нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөөтэй гэж таамагласан. Үйлчилгээний салбар нь түрүүчийн нэвтрэн ороход амархан гэсэн дүрэмд нэгэн төрлийн биш юм. Холлны газар болон үсчин гэх мэт зарим үйлчилгээнүүд нь суралцах хугацаа болон багаж тоног төхөөрөмжийн харьцангуй бага түвшний хөрөнгө оруулалтыг шаарддаг.  Тээвэрлэлт гэх мэт үйлчилгээ нь биет капиталын хөрөнгө оруулалтыг ихээр шаарддаг, гэвч суралцах зардал нь бага байдаг. Мөн, мужийн хуульчид болон шүдний эмч нарын суралцах зардал нь харьцангуй өндөр, гэхдээ капитал хөрөнгө оруулалт баг  шаарддаг. Олон үйлчилгээний үйл ажиллагаанууд нь орон нутгийн оршин суугчид ба  тансаг хэрэглээг харуулдаг ба тэгэхээр орон нутгийн эрэлтийн төлөв байдал нь мэдрэмж сайтай байна. Дүгнэвэл, аж үйлдвэрлэл болон үйлчилгээний үйл ажиллагаанд нэвтрэн ороход их хэмжээний хөрөнгө оруулалт болон түүнд суралцах зардлуудыг шаарддаг.

3 муж хоорондоо мөн дэлхийн бусад хэсэг рүү ч замын байдал нь муу байдаг. Хамгийн багадаа Tejutla-аас Comitancillo-луу 32 км, Concepcion-луу 36 км байдаг ба хамгийн ойрхон хот болох San Pedro-луу 61 км бөгөөд эдгээр нь бүгдэд нь засмал зам тавигдаагүй. Газар нутгийн байгалийн тогтоц нь уулархаг ба замууд нь борооны улирлын турш явах боломжгүй болдог. Мужуудын хооронд болон тгол томоохон хотууд руу зорчиход тээвэрлэлтийн зардал өндөр байдаг ба тээвэрлэлтийн үйл ажиллаганд цаг хугацаа болон унаа, хүнсний зардал их гардаг (Helms (1993)). Унаа хоолны зардал нь ихэвчлэн энгийн зориулалтаар тээвэрлэлтийн өөр хэв маягуудад Q10-аас Q100-луу шилждэг. Ихэвчлэн энэ хэтэрсэн өдрийн цалин нь Q5-аас Q8-д хэлбэлздэг. Мужууд нийслэл хотлуугаа ачаа тээвэрлэхдээ жижиг оврын машинаар явбал зардалаа хянаж чаддаг бол хугацаандаа амжиж бараагаа хүргэхийн тулд том оврын машинаар ачаагаа тээвэрлэхэд зардалаа хянах хэцүү болдог. Хөдөөгийн замуудад жижиг оврын машинаар явах нь маш их ядарч зовоход хүргэдэг. Замын байдал нь яагаад ийм хөөрхийлөлтэй байдаг вэ гэвэл, урт хугацаанд эмх замбараагүй байдал бий болдог. Сан Педро/хамгийн ойрхон хот/-оос мужууд луу хийх аялал хуурай улиралд цагт 12-16 км хооронд туулж хурдан очдог. Энэ аялалын үед, тээврийн хэрэгсэлийн зохион байгуулалт хийх эсвэл автобусаар тээвэрлэлт хийхийг хүлээхэд цаг зарцуулдаг, мужийн хилээр хөндлөн бизнес хийхэд трансакцийн зардал их байдаг.

Орон нутгийн эрэлтийн хууль /үүрэг/

Хөрөнгө оруулагчийн үржүүлэгчийн оршин тогтнох нөхцөл нь бүгд боломжтой гэдгийг бид олж харсаар байна. Мужийн аж үйлдвэржилт нь хөрөнгө оруулагчийн үржүүлэгчээр тодорхойлогддог гэж дүгнэж чадах уу? Энэ асуултын хариуг олохын тулд аж ахуйгүй пүүсийн барааны зах зээлийн хэмжээг шалгадаг. Янз янзын нөөцүүдээс мэдээллийг  нь түүвэрлэн, 3 муж дахь хэрэглээний нийт зардал болон тоо толгойгоор нь орлогыг нь тооцож олдог.

Эндээс харахад нийт орлогын түвшин хамаагүй бага байна. Энэ 3 салбарт дүн шинжилгээ хийн таамагласнаар хотын оршин суугчид маш амжилттай хөдөөгийн аж үйлдвэрлэгчдээс орлого нь хамаагүй өндөр байна. Tejutla-ийн иргэд сард хамгийн ихдээ дундажаар 70 US доллар олдог байна. Орон нутгийн үйлдвэрүүдээр явж уулзахад 3 мужууд дахь дундаж өрхийн эрэлтийн бүтцийг харахад орлогын доогуур түвшинд байгааг харуулж байна. Муж бүхэн дэх эрэлтийн нийлбэрийг тооцож үзсэнээр орон нутагт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бус бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн нийт хэмжээний мэдээллийг олж авч магадгүй юм. Хэрвээ орон нутгийн зах зээлийн хэмжээ аж үйлдвэржилтийн хэмжээгээр тодорхойлогддог бол 3 мужийн хамгийн их аж үйлдвэржсэн нь Comitancillo-ийг гэж таамаглаж болох юм. Comitancillo-д илүү аж ахуйн бус үйл ажиллагаатай Concepcion Tutuapa-ийн ядуурал илүү байна. Гэвч Tejutla нь энэ хэв маягт тохирохгүй юм. Бага хүн ам болон нийт эрэлтийг үл хайхран, тэр өөр 2 мужуудаас илүү бизнесийн түвшин болон илүү их тоонуудаар бахархдаг: Tejutla дахь нийт тогтмол хөрөнгө оруулалт Concepcion Tutuapa-аас 6 дахин илүү, хэдий тийм боловч нийт аж ахуйн бус бүтээгдэхүүнйи эрэлтийн зөвхөн 18% юм.

Энэ үед  мужуудын нийт хөндлөн эрэлт нь бага зэрэг ялгаатай, хотын эрэлт нь их ялгаатай байна.  Нийт аж ахуйн бус хөрөнгө оруулагч болон аж ахуйн бус бүтээгдэхүүний сарын худалдаа 2-уулаа муж бүхэн дэх хотын хэрэглээ рүү ойролцоогоор пропорционалиар шилжинэ. Эдгээр чиг баримжаанууд нь аж үйлдвэржилтийн үйл явцад тоглоомын дүрэм байж магадгүйг хотжилтийн инженерүүд хэлж өгдөг. Яагаад тэр байна гэж? Нэг магадлал нь хотын оршин суугчид хөдөөгийн оршин суугчидаас илүү их бараа болон үйлчилгээг худалдан авдаг. Хэрвээ хотын оршин суугчдийн эрэлт нь үйлдвэрлэлд илүү төвлөрсөн байвал олон тэнцвэр нь аж үйлдвэржилт дэх хотжилтын ач холбогдол болон дутагдалыг өсгөж магадгүй гэж Murphy, Shleifer and Vishny (1989) хүлээн зөвшөөрдөг. Гватамалын уулархаг газарт энэ тайлбарыг ашиглаж чадсан уу? Магадгүй юм. Мужаас хот болон хөрш тосгон луугаа явах зай бага байсан ч, трансакцийн зардал нь яг ижил хэмжээнд л байна. Орон нутгийн оршин сууугчид орон нутагт үйлдвэрлэсэн аж ахуйн бус бараа худалдан авахад хялбар байдаг, гэвч хөдөөгийн оршин суугчид мужаас хотлуу ажил гэр 2-н хооронд ирж очиход зардал гардаг. Иймээс тэд өөрсдийн хэрэглээний сагсандаа гэртээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг илүүд үзэж магадгүй, эсвэл тосгондоо байрладаг, гар урлал болон үйлчилгээний газартай болж, хагас цагаар ажилладаг үйлдвэрлэгч болно. Хөдөөгийн оршин суугчид нь үүнийг мэдэж тарааснаар, тосгонд байрласан үйлдвэрлэгчийн худалдааны хэмжээ хэтэрхий бага ч байж магадгүй.

Tejutla болон  Concepcion Tutuapa-ийн хооронд эрс ялгаатай, иймд хотжилтийг удирддаг олон тэнцвэрийн жишээнээс ойлгогдоно: яагаад гэвэл муж хотод амьдардаг Tejutla-ийн хүмүүс илүү их, энд аж ахуйн бус бүтээгдэхүүний эрэлт илүү иймээс аж ахуйн бус бизнест мэргэшүүлэхэд хөрөнгө оруулалт их шаарддаг. Аж ахуйн бус бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжилд хотын хөрөнгө оруулалтыг илүү анхаарвал илүү их хотжилт бий болно. Энэ байдал нь ерөнхийдөө албан ёсны зүйл, хэдий тийм боловч зураг 1-т үзүүлснээр ижил биш юм. Хэрвээ эрэлт өөрчлөгдвөл маш хүчтэй өөрчлөгдөнө, тэр нь санаанд нь нийцэж болох юм. Энэ тайлбар нь хөдөөгийн хотжилтонд туршилтын судалгаанаас илүү ач холбогдолтой ч байж болох юм. Мужийн оршин суугчид мужууд хоорондоо болон өөр хотуудтай, 7 хоног тутмын зах зээлийн эргэлтйи нсистемд байдаг хотуудтай худалдаанд оролцдог. Энэ мэдээллээс харахад Tejutla болон Comitancillo нь Concepcion-ийхаас гэртээ үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ илүү томоохон хувийг эзэлж байна. Concepcion Tutuapa дахь оролцогчид нь үнэндээ Tejutla-аас илүү хувийг эзэлж байна.  Энд бас Comitancillo-ийн оролцогчид нь  Tejutla ба Concepcion-ийн 2-улангийн нь зах зээлийн оролцогчдийн нийлбэр байна, гэвч Concepcion-аас  өөр 2 мужийнх  нь бүгдэд нь биш юм. Энэ нь Tejutla-г бага цар хүрээтэйг, Concepcion нь өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлодгийг шууд биш үндэслэлээр тайлбарлаж чадаж байна.

Дүгнэлт болон цаашид хийх судалгааны хэтийн төлөв

Бид хомотетик бус байдлыг илүүд үздэг, завсрын орц болон эрэлтийн холбоос, орлогын өсөлт, болон нээлттэй эдийн засагтай үед трансакцийн зардал нь олон тэнцварийн Парето үр ашгийг тооцоход хослуулж чадна гэдгийг үзүүлсэн.  Эдгээр нь  Murphy, Shleifer and Vishny (1989a), Matsuyama (1992) болон  Ciccone (1993)-ийн хийсэн урьдын ажлуудын үр дүнгүүд юм. Доогуур тэнцвэр нь Rosenstein-Rodin-ий гутлын үйлдвэрийн үлгэр болон Nurkse’s (1952)-ийн “хот хөөрхийлөлтэй байна яaгаад гэвэл тэр ядуу” гэдэг онч үгтэй адилхан юм. Тээвэрлэлтийн болон өөр трансакцийн зардалд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахдаа ядуу хүмүүстэй, аж үйлдвэрийн үйл ажиллагаа нь хязгаарлагдсан, бас орон нутгийн эрэлт нь доогуур газарт хөрөнгө оруулахаас татгалзаж магадгүй. Яагаад гэвэл хэрэглэгчдийн болон хөрөнгө оруулагчдын хүлээлт нь харилцан холбоотой байдлаа батжуулах, ядуурлын орчин дахь найдвар нь буурсны үр дүн юм. Эдгээр бодлууд энгийн 2 аналитик загвараар албан ёсны болгосон ба дараа нь симулташин загварын тусламжтайгаар шинжилсэн. Бид үүнийг хийхдээ Гватамал дахь уулархаг нутгийн 3 муж дахь хөдөөгийн аж үйлдвэржилтийн тоон мэдээллүүдийг /дата/ ашигласан. Бид Murphy, Shleifer болон Vishny (1989a)-ийн загварчилснаар цалингйин урамшуулалаар нийт эрэлтийг илүү их болгохыг хүлээн зөвшөөрсөн, хөдөөгийн аж үйлдвэржилтийн загвар болон хомотитек бус байдлыг илүүд үздэг байдал  ба орцын холбоос нь судалгаа шинжилгээний арга замд илүү найдвар төрүүлж байсан. Бид аж ахуйн бус үйлдвэрлэлийн цар хэмжээ болон хэд хэдэн зүйлд өөр өөр хөндлөн мужууд ач холбогдолтой байгааг тэмдэглэсэн.

Бид үйлдвэрлэлд болон тодорхой нэг үйлчилгээнд нэвтрэх зардал, бас хөндлөн мужуудын их хэмжээнйи трансакцийн зардал, мөн хамгийн ойрхон хот болон тэдний  хоорондын их ач холбогдолтой байдгийн  нотолгоог хайсан.  Бас муж дахь аж ахуйн бус зах зээлийн хэмжээ болон муж хот дахь аж ахуйн бус үйл ажиллагааны хөгжлйи нхооронд бага зэрэг уялдаа холбоо байгаа мэт санагдсан. Аж ахуйн бус бүтээгдэхүүний худалдаа болон хөрөнгө оруулалт хөдөөгийн орлогод зөвхөн хаалттайгаар холбогдсон нь харгдсан. Нийт мужийн эрэлт дэх ялгаа нь ганцаараа байж чадахгүй, үүнээс уламжлаад, хөдөөгийн аж үйлдвэржилтийн ажиглагдсан хэв маягийг тайлбарладаг. Мужууд хоорондын худалдааны хэв маягийн давуу байдлыг бий болгоход мужууд өөр бусдаас тусгарлагдахыг бүрэн ойлгоогүй. Төвийн байрлалын теорем нь өөр цаг хугацаанд ч адилхан аж үйлдвэржсэн зарим хотуудад хүлээн зөвшөөрөгдсөн /Dicken and LLoyd (1990)/. Үйл ажиллагаануудад анхны томоохон хөрөнгө оруулалт шаардагдахад, энэ онолд өгүүлснээр төвд байрласан хотд илүү давуу талтай байх хандлагатай байдаг, үйл ажиллагаа нь хот болон тосгонд тогтмол бага хэмжээний зардалтай явагддаг. Гватамалын 3 мужийн нэг нь иимэрхүү механизмаар уналттай байгаа нь харагдсан. Бидний ирээдүйн судалгаа нь энэ загвараа өргөтгөсөн байх болно.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s