Хувийн өмчлөлийн эрхийн удирдлага

Марксист-Ленинист сургаалын нэг хэсэг нь бүтээгдэхүүнүүдийг улсын мэдлийнх болгох байлаа. Дэлхий дээрх коммунист хэн ч 1988 оныг хүртэл өмч хувьчлалын талаар ярьж зүрхэлж байгаагүй. Өмч хувьчлал бий болох шаардлагатай байсан ба мөн түргэн шуурхай хийх шаардлага байсан юм. Яагаад гэвэл нийтийн үйлдвэрүүд үр ашигтай байгаагүй учир нь тэд максимум үр ашгаас илүү улс төрийг илүүд үзэж байсных аж.

“Хувийн” гэдэг нь магадгүй илэрхий ойлголт юм. Гэхдээ бас тийм биш юм. Ихэнх коммунизмын дараах орнууд үйлдвэрүүдээ хувийн гэж ангилахын тулд 70%-ийг нь хувийн өмчлөлд байхыг шаарддаг. Өмч хувьчлалыг ерөнхийдөө засгийн газар хязгаарлаж байдаг юм.

Өмч хувьчлалын зорилгуудыг ялгах нь

Энэ нь өмч хувьчлалын талаарх хүчтэй маргааныг авч үзнэ. Яагаад гэвэл бусад ямар ч хэмжүүр шинэ нийгэм бий болоход хүчтэй нөлөөтэй байж чадахгүй. Өмч хувьчлалын үндсэн зорилго нь улс төрийн байдаг. 2 дахь зорилго нь зах зээлийн эдийн засаг юм. Энэ нь үйлдвэрүүдийг хоорондоо хамааралгүй байхыг шаарддаг ба тэд нар нь хувийн байх ёстой гэдэг. 3дахь зорилго нь шударга байдал. Эцэст нь албадсан өмч хувьчлал дахь өмчийн бодит хяналт болон өмчлөгчдийн шаардлагууд. Эдгээр авч үзэх асуудлуудын үндсэн дээр үндэсний өмч хувьчлалын стратегиуд бий болсон.

Улс төрийн зорилго: Үйлдвэрүүдийг улс төргүйжүүлэх

Өөрчлөн байгуулагчийн үндсэн улс төрийн зорилго нь Friedrich Hayek-ийн “The Road to Serfdom”-д дурдагдсанаар улс төрийн хүчийг багасгах, эрх чөлөө, ардчилалын үндэс суурийг тавих хувийн өмчлөлийг бий болгох юм. хувийн өмчийн систем нь эрх чөлөөний хамгийн чухал баталгаа юм.

Maxim Boycko, Andrei Shleifer, Robert Vishny нар оросын өмч хувьчлалын талаар судлан товч товхимол гаргасан байдаг. Тэд “Орост, эдийн засаг дахь улс төрийн нөлөө нь эдийн засгийн үр ашиггүй байдлын шалтгаан нь юм. тиймээс өөрчлөлтийн үндсэн зорилго нь эдийн засгийн улс төргүйжүүлэх явдал юм. Үнийг чөлөөлөх нь улс төргүйжүүлэхийг дэмждэг. Яагаад гэвэл энэ нь төрийн бараа бүтээгдэхүүнийг хуваарилах боломжийг устгадаг. Мөн өмч хувьчлал нь улс төргүйжүүлэхийг дэмждэг. Яагаад гэвэл пүүсүүд дэх улс төрийн хяналтыг устгадаг.” гэж үзсэн. Коммунизмийн дор, удирдагчид улс төрийг илүүд үздэг. Үүнийг эдгээх хамгийн чухал зүйл нь өмчийн хувьд улс төрчдийг бие даасан байлгах. “бидний үзлээр дээрээс хяналттай удирдагчид хяналттай улс төрчидтэй адил. Удирдагчдийн сонирхол ерөнхийдөө улс төрөөс илүү эдийн засгийн үр ашигтай байдлыг авч үздэг. Улс төргүйжүүлэх байдлыг хэрэгжүүлснээр корпорацийн удирдлагын үр ашигтай байдлыг бий болгох 2р зорилгод анхаарлаа хандуулах юм. ”

Төр нэг удаа эсвэл олон удаа үйлдвэрүүдээс тусгаар байж болохгүй. Яагаад гэвэл төр олон хэлбэрт дахин гарч ирж болно. Өөрчлөн шинэчлэгчид  салбарын яамдуудын аюул заналыг анзаарсан. Мөн тэд монополийг эсэргүүцэж байсан. Өөр нэг чухал либерал улс төрийн зорилт нь боловсролтой шинэ үеийн хүмүүсийг бий болгох байсан юм. Энэ шалтгааны улмаас Vaclas Klaus, Yegor Gaidar нар өмч хувьчал нь шинэ эхлэлийн баталгаа болно гэж үзсэн.

Эцэст нь “Өмч хувьчлал  нь улс төрийн үйл явц юм. (Kaufmann, Siegelbaum)” улс төрийн үүднээс, өмч хувьчлалын нэг төлөвлөгөө нь сайн байж чадахгүй, багахан хэмжээний хууль ёсны өмч хувьчлал нь гадаад дахь эвсэл бий болсон, эсвэл олон хувьцаа эзэмшигчид \менежер, ажилчид гэх мэт\-ийн хүчтэй шаардлагуудын хоорондох тохиролцоо бий болох хүртэл тохиолдоно. Амжилттай шинэчлэлийн түлхүүр нь эдгээр сонирхлуудын хооронд харилцан тохиролцоог бий болгох юм.

Үндсэн эдийн засгийн зорилго: Зах зээлийн эдийн засгийн үндсийг тавих

Өмч хувьчлал нь ядаж 7 үндсэн эдийн засгийн зорилттой байна.

Well-Functioning зах зээлийн эдийн засаг. Өмч хувьчлалын тэргүүний зорилго нь Well-Functioning зах зээлийн эдийн засгийн үндэс суурийг тавих болон шинэ хувийн үйлдвэрүүдийг өсгөх юм. Чехийн сайд Томас Езек “Чех дэх өмч хувьчлалын гол зорилго нь компаниудын үр ашгийг өсгөх биш, харин хувийн бизнесүүдийг хангах зах зээлийн бүтцийг бий болгох байсан. Үндсэндээ, энэ нь өмч хувьчлал нь эдийн засаг дахь засгийн газрын үүргийн чухал өөрчлөлтийг авчрах юм гэсэн утгатай.” Ludwig Von Mises “Социализм нь рациональ эдийн засгийн устгалт мөн. Үйлдвэрлэл-бүтээгдэхүүний хоорондын солилцооны хамаарал нь хувийн өмчлөлийн үндэс суурийг тавих юм.” гэсэн байдаг. Капиталист эдийн засгаас социалист эдийн засгийг ялгах яг тодорхой зааглалт байхгүй, гэвч барууны ямар ч эдийн засагт ДНБ-ний гуравны нэгээс илүүг үйлдвэрлэдэг нийтийн сектор байхгүй. Дэлхий дээр нийтийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл нь хувьчлагдсан үйлдвэрүүдийн үйлдвэрлэл нь илүү байгаа нь эмпирик баталгаагаар харагдаж байна.

Бодит өмчлөгчид хэрэгтэй үйлдвэрүүд. Социалист нийгмийн үндсэн шүүмжлэл нь улсын үйлдвэрүүд нь бодит өмчлөгчидгүй байдаг. Горбачевийн үндсэн уриа нь үйлдвэрүүд бодит “мастер”тай байх ёстой. Дүгнэлт хийвэл, өмч хувьчлал нь бодит өмчлөлчдийг бий болгох явдал юм.

Компаниуд бие даасан байх хэрэгтэй. Өмч хувьчлалд нэг нь нөгөөгөөсөө хамааралгүй үйлдвэрүүд хэрэгтэй байсан. Киргизстаны ерөнхийлөгч Askar Akaev “Үр ашигтай байдал нь зах зээлийн бүтэц болон өрсөлдөөний хөгжлөөр тодорхойлогдоно. Өмч хувьчлалын гол зорилгууд нь өмчүүдийн хамаарлыг өөрчлөх, зах зээлийн бүтцийг бүрдүүлэх, өрсөлдөөнийг баталгаажуулах юм. ” Өмч хувьчлалын эсрэг талынхан болохоор төгс өрсөлдөөн болон монопольгүй байдлыг өмч хувьчлалаас илүүд авч үздэг. Гэвч ямар нэг үр дүн гараагүй.

Өмч хувьчлал нь үйлдвэрүүдэд ногдсон хүндхэн төсвийн хязгаарлалтанд тусалдаг. Хэдийгээр засгийн газар хувийн үйлдвэрүүдэд татаас олгодог ч улсын үйлдвэрүүдэд түүнээс ихийг өгдөг. Улс төрийн үүднээс улсын үйлдвэрүүдэд өгөгддөг татаасыг хамгаалахад амархан. Социалист орнууд хоцрогдсон болон тоног төхөөрөмжийн доголдолтой үйлдвэрүүдээр дүүрэн байдаг. Мөн тэдгээр үйлдвэрүүд нь шинэ үйлдвэрүүдийг шахан гаргадаг ба хотын төвийг бохирдуулдаг. Өнөөдөр, Кремлиний эсрэг агуу том үйлдвэрүүд утаа тортог бий болгож байна. Түлхүүр зорилго нь хугацаа нь дууссан үйлдвэрүүдийг шахах, мөн шинэ үйлдвэрүүдийг оруулж ирэх юм. багахан хэмжээний төсвийн хязгаарлалт нь үйлдвэрүүдийг дампууралд хүргэдэг. Олон жилийн турш хэдэн компаниуд дампуурсан, гэвч ихэнх нь дутуу ашигласан хөрөнгөө зарахад тулсан, мөн хөрөнгийн зах зээлийг бий болгох, шинэ үйлдвэрүүдийг барьсан.

Үйлдвэрүүдийн дахин сэргэлт болон корпорацийн удирдлага. Хэдийгээр эдийн засгийн систем дэх өмч хувьчлалын нөлөө нь чухал боловч, Үйлдвэрүүдийн дахин сэргэлт болон корпорацийн удирдлага гэсэн энэхүү жижиг сэдэв нь өмч хувьчлалын судлаачдын анхаарлыг татсаар байна. Үйлдвэрийн дахин сэргэлтийг ерөнхийд нь allocative үр ашгийн сайжрал \нөөцүүдийг дахин хуваарилах, жишээ нь: хуучнаас шинэ рүү\, Х-үр ашиг \амьд үлдэх пүүсүүдийн доторх дахин сэргэлт\ гэж хуваадаг. Хүчтэй эзэмшигчид менежерүүдэд хяналт тавьж, мөн тэдгээрийг идэвхжүүлдэг. Ерөнхийдөө гадаад эзэмшигчид эдийн засгийн хэмнэлтийг илүүд үздэг, харин дотоод эзэмшигчид ашгийг илүүд үзэж байсан. Өөр нэг эрсдэл нь тэдгээрийн өмчийн эрх менежерүүдээрээ зөрчигдөж байсан. Барууны зөвлөхүүд гадаадын шууд хөрөнгө оруулалтын дээд зэргийн давуу талыг чухалчилдаг. Жишээ нь: Удирдлагын чадвар, капитал, болон техникийн know how.

Бодит капиталын зах зээлийн бүтээн байгуулалт. Өргөн цар хүрээний өмч хувьчлал нь капиталыг илүү рациональ хуваарилалт руу чиглүүлдэг бодит капиталын зах зээлийн бүтээн байгуулалтын урьдач нөхцөл болдог. Ихэнх өмч хувьчлал нь өмчлөгчийн үр ашигтай байдлыг бий болгодог. Тиймээс хувьцаагаа хүлээж аваад байгаа жижиг эзэмшигчид хувьцааны хуримтлал хийж буй хүчтэй шинэ эзэмшигчдэд зардаг нь маш чухал зүйл юм. Үнэт цаасны зах зээл эртнээс хөгжсөн.

Хөрөнгө оруулалт. Хэдийгээр хөрөнгө оруулалт, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт нь өмч хувьчлалын гол зорилтыг авч хэлэлцдэг. Ихэнх нь чөлөөт хуваарилалтаас илүү үйлдвэрүүдийн борлуулалтыг шүүмжилдэг. Яагаад гэвэл тэд илүү их хөрөнгө оруулалтыг хүсдэг. Гэхдээ тэд илүү их хөрөнгө оруулалт нь улсын орлого болно гэдгийг анзаардаггүй. Өөрчлөн шинэчлэгчид борлуулалтыг эсэргүүцдэг яагаад гэвэл тэд хувийн хадгаламжийг улсын мөнгөн сангаас өөр тийш нь чиглүүлдэг. Үүнээс гадна, гадны хөрөнгө оруулалтын анхны итгэл найдвар нь олон улсын капитал хуучин коммунист оронд орох гэж үхэн хатан зүтгэдэг гэсэн урт удаан хугацааны турш үргэлжилсэн коммунист үзлээр тодотгогдох юм.

Улсын орлого. Баруунд, улсын орлого нь ихэвчлэн өмч хувьчлалын үндсэн шалтгаан нь болдог юм. гэвч энэ нь ихэнх шилжиж буй орнуудын хувьд 2р зэргийн асуудал юм. нийтийн корпорациуд ихэвчлэн маш муу зохион байгуулалттай байдаг ба тэдний зах зээлийн үнэ цэнэ маш бага учраас үйлдвэрийн орчин нь аюултай, аз туршсан байдаг. Нэгэн онцгой тохиолдол Унгарт байдаг. энэ нь өмнөх өөрчлөлтийн улмаас үйлдвэрүүд үнэт зүйл гэж тоооцогддог ба эдгээрийн патентийн төсвийн алдагдал нь санхүүжилтийг шаардаж байсан. Цөөн хэдэн онцгой тохиолдолд, коммунизмийн дараах засгийн газар баячуудад үйлдвэрүүдээ өгдөг, яагаад гэвэл зөвхөн хүчтэй өмчлөгчид л шаардлагатай сэргээн байгуулалтанд баталгаа өгч чаддаг мөн амжилттай хувьчлагдсан үйлдвэрүүдийн жилийн татварын орлого нь үйлдвэрийн хамгийн өндөр боломжит борлуулалтын үнийн өсөлтөнд саад болдог.

Шударга байдал гэж юу вэ?

Өмч хувьчлал нь шударга байдлын нэг хэлбэр нь юм. гэвч 4 ёс суртахууны үүрэг хариуцлага нь нэгнийгээ няцаадаг гэдгийг харуулдаг. Хуучин өмчлөгчид нь буцааж өгөх, хүмүүст шударгаар хуваарилах, ажилчдад чөлөөтэй хуваарилах болон улсын орлого дахь зах зээлийн борлуулалт.

Буцааж өгөх. Энэ нь жинхэнэ эзэмшигчдэд нь хөрөнгийг буцааж өгөх юм. энэ зарчим нь хүчтэй хэрэгжсэн нь гэвэл Балтийн бүгд найрамдах улс болон Зүүн Герман юм. либерал эдийн засагчид, ялангуяа Vaclav Klaus буцааж олгох асуудлыг авч үзсэн. Ихэнх хүмүүс коммунизмаас өөр замыг хүлээн зөвшөөрч байсан. Коммунизм, дэлхийн 2р дайн асар их зүйлийг устгасан.

Өмч хувьчлалаарх хөрөнгийн хуваарилалт. Бүх хотын оршин суугчид улсын хөрөнгөөс нэхэх талонтой байсан ба тэрхүү талонд улс хөрөнгийг дуудлагаар худалдаж болохоор байсан. Милтон Фридман өмч хувьчлалын талоны \voucher privatization\ санаачлагч юм. Мөн оросын шинэ либерал эдийн засагч Vitaly Naishul 1987 онд энэ талаар ном гаргасан. Vaclav Klaus дэлхийн коммунизмийн дараах үеийн гол баатар нь болсон юм.

Ажилчдад тараасан хувьцаа. Бүх үйлдвэрүүдийн ажилчдад хувьцаа тараах нь илүү социалист санаа юм. энэ үзэл нь Зүүн-Төв Европоос илүү ЗХУ-д илүү хүчтэй байсан ба ерөнхийдөө жижиг үйлдвэрүүдэд харагдаж байсан.менежерүүд энэ үзлийг өөрийн үр ашгийн төлөө ашигладаг байсан.

Зах зээлийн үнээр зарагдсан хөрөнгө. Баруун жигүүрийнхэн ямар ч хөрөнгө буцаагдах ёсгүй, харин зах зээлий үнээр нь зарагдах ёстой гэж үзсэн. Энэ нөхцөл байдал нь Унгар, Испани, Польшид ажиглагдсан. Эдгээр улсуудад дотоодын хөрөнгөтнүүд нь коммунизмын төгсгөлийн өмнө үүссэн. Эдгээр улс орнуудад дотоодын хөрөнгөтөнгүүд нь коммунизмын төгсгөлийн өмнө үүсч бий болсон.

Хөрөнгийн их хэмжээний нийлүүлэлт болон багахан хэмжээний эрэлтэнд хөрөнгө нь зайлшгүйгээр хямд зарагдана.

Өөрөө бий болсон өмч хувьчлалын шинж чанар

Коммунизм нь устаж үгүй болсноор үйлдвэрүүдийн хяналт өөрчлөгдсөн. ЗХУ-д 1987 оны хотын үйлдьэрүүдийн хуулиар үйлдвэрүүдийн удирдлагуудыг томилсон. Эдгээр удирдлагууд нь үйлдвэрүүдэд хяналт тавьдаг боловч бэлэн мөнгөний урсгалыг дур мэддэггүй. Польшд ажилчнуудын зөвлөл ажилчнуудын цалин болон 1 ажилчин дахь хөрөнгө оруулалтыг дэмжих хүч болдог. Унгарт, ажилчдын зөвлөл байдаг ч хүч нь тийм ч их биш. Хотын болон түүний аж үйлдвэрийн яамдууд үйлдвэрүүдийн жинхэнэ эзэмшигчдийг Czechoslovakia, Romania, Bulgaria-д үлдээсэн. Өмч хувьчлалын улс төрийн бодлого нь хоорондоо ялгардаг, гэвч  улс төрийн харьцангуй хүч нь шинжилгээнд хангалтгүй юм. Ажилчдын хүч буюу үйлдвэрчний эвлэл болон аж үйлдвэрийн яамдууд нь үйлдвэрийн менежерүүд хүчээ дутуу үнэлсэн үед тодруулдаг.

Эзэмшигчийн хөрөнгийн эрх нь байнга 2 зүйлд хуваагддаг. Хяналтын эрх болон бэлэн мөнгөний урсгалын эрх. Хяналтын эрх нь хөрөнгийн \борлуулалт болон түрээс\ ашиглалтыг шийддэг бол бэлэн мөнгөний урсгалын эрх нь олсон орлогыг хамардаг. Урьдын коммунист улсуудын нийтлэг стандарт  асуудал нь эдгээр эрхүүдийг салгасан явдал юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s