Чанаргүй зээл болон барьцаа хөрөнгө

 

Чанаргүй зээлийн эрсдлээс барьцаа хөрөнгийн асуудал урган гарч ирдэг. Энэхүү барьцаа хөрөнгө нь хэд хэдэн төрлийн хэлбэртэй байж болно. Жишээ нь: газраа барьцаалах, эсвэл өөрийн газар дээр ургаж байгаа ногоо, жимс гэх мэтээр барьцаа хөрөнгө хийж болдог. Нэгэн сонирхолтой жишээ гэвэл 1976 оны Күрүпийн Кералагийн талаарх судалгаанд дурьдагдсанаар хүмүүс зээлийн барьцаа хөрөнгөө хоолны талоноор  бүрдүүлдэг байжээ.

Ерөнхийдөө барьцаа хөрөнгийг 2 төрөлд хувааж авч үздэг.

  1. Зээлдэгч болон зээлдүүлэгч хоёулаа өндрөөр үнэлж байгаа барьцаа хөрөнгө.
  2. Зээл авч байгаа хүний хувьд илүү үнэ цэнэтэй зүйлийг зээл өгч байгаа этгээд багаар үнэлэх.

Гэвч чанаргүй зээл нь аль ч тохиолдолд үүсч болно. Эхний тохиолдлын хувьд зээлдүүлэгчид илүү давуу талыг бий болгож байгаа юм. Зээл гэдэг нь тэдний хувьд хөрөнгө цуглуулах нэг арга болдог гэсэн үг.

Нэгэн жижиг фермерт L хэмжээний зээл хэрэг болсон гэж үзье. Тэр энэ зээлээ орон нутгийн нэгэн газрын эзнээс авахаар болжээ. Тухайн газрын эзний хажуугийн талбайд жижиг фермер багахан хэмжээний газартай бөгөөд үүнийгээ зээлийнхээ барьцаа болгосон байна. i- зээлийн хүү, VS-жижиг фермерийн өөрийн газраа үнэлсэн үнэ цэнэ (мөнгөн дүнгээр), VB – газрын эзний жижиг фермерийн газрыг үнэлсэн үнэ цэнэ гэж тэмдэглэе. Тухайн газар нь газрын эзний хажуугийн талбай учраас VB-г багаар үнэлж болохгүй. Мөн газрын эзний хувьд чанаргүй зээлээс үүсэх алдагдлыг (F) тооцох ёстой.

Зээлээ эргэн төлөх хугацаа ирэхэд 2 төрлийн нөхцөл байдал бий болно:

  1. Зээлдэгч зээлээ эргэн төлөх мөнгөгүйн улмаас газраа алдан, санамсаргүйгээр чанаргүйгээр зээлийг бий болгосон.
  2. Зээлдэгч зээлээ эргэн төлөх үү, эсвэл төлөхгүйгээр газаргүй ажилчин болох зэрэг сонголтуудыг бодож байгаад шийдвэрээ гаргана. Энэ тохиолдолд зээлдэгчийн алдагдал VS+ F, хожоо нь тэрхүү зээл болон хүүгийн төлбөр болно.

L(1+i) <  VS+ F үед зээлийн төлбөр барьцаа хөрөнгөнөөс бага үнэ цэнэтэй байгаа учраас зээлээ эргэн төлөх ёстой юм.

Харин зээлдүүлэгчийн хувьд L(1+i) > VB байвал зээлийн төлбөрөө авахыг хүснэ.

Энэ бүхнээс үндэслээд  VB< VS+ F үед зээл буцаан төлөгдөх юм.

Эсрэгээр нь VB  > VS+ F гэж авч үзвэл зээлдэгч зээлээ төлөх эрмэлзэлтэй байхад зээлдүүлэгч чанаргүй зээл үүсгэн, барьцаа хөрөнгийг авах сонирхолтой байна.

Чанаргүй зээлийн өндөр хувийг бий болгохоос зайлсхийхийн тулд зээлдүүлэгч нар хүүгийн түвшиндээ анхаарал хандуулдаг. Хэт өндөр байх нь чанаргүй зээлийг бий болгох боловч, мөн бага хүүтэй байх нь хүүгийн орлогыг бууруулах юм.

Өнөөгийн тэгш бус байдал нь мөн энэ чанаргүй зээлээс үүдэн гарч ирч байна. Ядуу тариачид газраа баян газрын эздэд алдаж байна.

Энэ шинжилгээ нь үйлдвэрлэлийн зээлээс илүүтэйгээр хэрэглээний зээлд тохирдог. Учир нь хэрэглээний зээл нь хүүгийн түвшингээс хамаарч өөрчлөгдөхгүй тогтмол байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s