Хөгжиж буй орнуудын экспортод нөлөөлөгч хүчин зүйлс

2006 оны байдлаар дэлхий дээр нийт 6,5 тэрбум хүн амьдарч байгаагаас 5,5 тэрбум хүн нь бага болоод дунд орлоготой хөгжиж буй орнуудад амьдарч байна (Дэлхийн хөгжлийн индикатор Дэлхийн банк 2008). Энэ тоо баримт дэлхийн хүн амын ихэнх хэсэг одоог болтол хөгжилтэй орнуудын адилаар сайхан амьдарч чадахгүй байгааг харуулна. Аль ч орны хувьд экспортоо өргөжүүлж, үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр дэлхийн зах зээлд нэвтэрч чадахгүй юм. Жишээ нь: Монгол орон бол газар нутгаар уудам ч хүн амын хувьд жижиг буюу 2683,5 мянган хүнтэй(Монгол Улсын Статистикийн Эмхтгэл, 1990-2009). Үүнээс шалтгаалан үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ ч бусад орнуудтай харьцуулахад бага орны тоонд ордог.

1990 оноос эхлэн төвлөрсөн төлөвлөгөөт системийг халснаараа бид бүтээгдэхүүнүүдээ олон улсын тавцанд гаргах эрхтэй болсон. Өнөөдөр манай орон нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, эрдэс бүтээгдэхүүн, үнэт металл, үнэт чулуу  зэрэг бүтээгдэхүүнүүдээсээ экспортын орлогын 92,9 хувийг бүрдүүлж байгаа (Монгол Улсын Статистикийн Эмхтгэл, 1990-2009). Гэсэн хэдий ч экспортын хэмжээ 2008 онд 2,5 тэрбум доллар байгаа нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм. (Монгол Улсын Статистикийн Эмхтгэл, 1990-2009).

Хөгжиж буй орнуудын макро эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, экспортыг хөгжүүлэхэд саад болж байгаа зүйлийг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг боловсруулах нь энэхүү судалгааны ажлын гол зорилго болно.

Онолын үүднээс экспортод дотоодын нийт бүтээгдэхүүн, валютын ханш, гадаадын хэрэглэгчдийн эрэлт, экспортын татаас, гадаад орны импортын татвар гэх мэт зүйлс нөлөөлж байдаг. Харин бодит байдал дээр үүнээс илүү олон зүйлс экспортыг бууруулж мөн өсгөх нөлөөг үзүүлнэ. Судалгааны ажлын зорилго нь Хөгжиж буй орнуудын хувьд ямар хүчин зүйл экспортыг бууруулахад хамгаас их нөлөөлж байгааг мөн аль хүчин зүйл нь экспортыг дэмжихэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг олон улсын тоо мэдээн дээр үндэслэн гаргахад оршино.

Цаашид экспортыг урамшуулахын тулд төр засаг болон аж ахуй эрхлэгчид юуг илүү чухалчилж авч үзэх ёстойг харуулах зорилготой. Хөгжиж буй улсуудын экспортыг дэмжих бодлогыг шинжлэх ухааны онол аргазүйтэй холбон тайлбарлах юм.

Шийдвэрлэх асуудал, ач холбогдол

Дээр дурьдсанаар өнөөдөр маш олон хүн орлогын хомсдолтоый амьдарч байгаа юм. Экспортын ачаар эдгээр улсууд гадаад зах зээлээс мөнгө олох боломжтой болж байгаа учраас экспортын талаарх сэдэв нь чухал асуудал. Нийт хөгжиж буй орнуудын хувьд экспортод нөлөөлөгчдийг гаргаж ирнэ.

Жишээ нь: Монгол улсын хувьд хүн ам цөөхөн учраас дотоодын зах зээлийн эрэлт харьцангуй бага. Тиймээс гадаад зах зээлээс илүү орлого олох боломжтой гэж хэлж болно. Хятад улс санхүүгийн хямралд бага өртсөн шалтгаан нь хэдийгээр гадаад худалдаа 2009онд бууралттай гарсан ч дотоодын эрэлт их байсны улмаас ДНБ нь 8,5%-ийн өсөлттэй гарсан гэсэн мэдээ бий(Байгалийн баялаг ихтэй байх нь эдийн засгийн хөгжилд хүрэх давуу тал уу эсвэл, 2010). Тиймээс манайх шиг жижиг орны хувьд экспорт бол чухал салбар юм. Харин энэхүү салбарт нөлөөлөх нөлөөллүүд, тэр дундаа саад бологч хүчин зүйлсийг олж илрүүлэх нь энэ судалгааны шинэлэг тал болох болно.

Америкийн эдийн засагч болох Jeffrey Sachs-ын “”судалгаанд дурьдагдсанаар бол улс орнуудын хөгжилд газарзүйн байрлал чухал нөлөөтэй гэж үздэг. Тиймээс АНУ, Европ гэсэн томоохон зах зээлүүдтэй газарзүйн хувьд ойрхон байрлал экспортын хэмжээнд нөлөөлж байгаа эсэхийг шалгана.

Экспортыг дэмжих талаар засгийн газар болоод олон улсын байгууллагуудаас  ихээхэн ярьж, олон арга хэмжээ авч байгаа боловч өнөөг хүртэл төдийлөн их амжилтанд хүрээгүй, экспортын өсөлт тогтвортой биш, дотоодын үйлдвэрлэл муудсаар байна. Энэхүү судалгаагаараа дээрх асуудлуудын гол шалтгаан юунд оршиж байгааг тодруулах бөгөөд гол нөлөөлөгчийг олж илрүүлэх юм. Эдгээр нөлөөллүүдийг судалснаараа яагаад жижиг дунд бизнесүүд эрчтэй хөгжиж чадахгүй байгаа шалтгааныг олж харах болно. Үүнээсээ үндэслэн экспортыг дэмжих бодлогын алдаатай талуудыг шийдвэрлэхийг зорьж байгаа билээ.

Мөн хүн амын тоо, газарзүйн байрлал зэргийг экспортод нөлөөлөх эсэхийг шалгаснаар сонирхолтой үр дүнг гаргаж ирэх юм.

Судалгааны ач холбогдол нь экспортыг дэмжихэд тулгарч буй асуудлуудыг олж илрүүлэн, түүнийг шийдвэрлэснээр улс орнуудад үзүүлэх эерэг нөлөөллүүд байх болно. Тэдгээр нь:

  • Гадаад зах зээлд түшиглэсэн үйлдвэрлэл, аялал жуулчлал нь дотоод зах зээлийн багтаамж багатай эсвэл боломж муу улсуудад ажилгүйдлийг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
  • Олон улсын худалдаанд оролцсоноороо үндэсний бараа, үйлчилгээг чанарын өндөр түвшинд гаргах, тэргүүний техник технологи, боловсролыг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэх ач холбогдолтой.
  • Экспортлогч компаниуд ашигтай ажиллах нь үндэсний нийт бүтээгдэхүүн, улсын төсвийг нэмэгдүүлэх боломж бий болгоно.
  • Экспортыг дэмжсэнээр үндэсний үйлдвэрлэл хөгжих нь эдийн засгийн хараат бус байдлыг дэмжинэ.

Экспортын талаарх онол

Улс орны хөгжлийн түвшинг олон улсын худалдаанд гүйцэтгэх байр суурь нь тодорхойлж байна. Гадаад худалдаа нь экспорт, импорт гэсэн гадагшлах дотогшлох хоёр урсгалтай байдаг. Гадаад худалдаа нь: 1. Харыдангуй бага зардлаар өөрсдийн эрэлт хэрэгцээг хангах 2. Үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх замаар зардлаа бууруулан хэмнэлт гаргах боломжийг олгодог үр ашигтай хэлбэр юм. Бид дотооддоо хэрэгцээнээсээ илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ гадагш экспортлох боломжтой болдог. Гэвч улс орон бүрийн худалдаа цэвэр чөлөөт байдаггүй бөгөөд тарифийн болон тарифийн бус саад хоригууд экспортыг бууруулах сөрөг үр дагавартай. Мөн валютын ханшны түвшин чухал нөлөөтэй байдаг. Өөрөөр хэлбэл манай валютын ханш суларснаар дотоодод гадаадын бүтээгдэхүүн үнэтэй болох боловч гадаад улсуудад манай орны бараа бүтээгдэхүүн хямд болсноор экспорт өсдөг юм.

ДНБ-ийг зарлагаар тооцход экспортын хэмжээг ашигладаг.

 тийимээс экспорт нь ДНБ-тэй салшгүй холбоотой.

Сэдвийн судлагдсан байдал

Экспортыг   хөгжүүлэх   нь ямар ач   холбогдолтойг академич  П.Лувсандорж гуай ” Олон улсын…..хөдөлмөрийн хувиарийнхөгжилт нь дотоодын зах зээлийн багтаамж багатай оронд чухал ач холбогдолтой юм”. “тус улсын эдийн засгийн үндсэн салбаруудын хөгжил нь экспортын чиглэлтэй болж олон улсын хөдөлмөрийн … хуваарьт оролцох … байр суурь өсөн нэмэгдэх болно.”хэмээн бичиж байжээ . (П.Лувсандорж “БНМАУ-н эдийн засгийн хөгжлийн зангилаа асуудлууд УБ 1980 он хуудас 202, 205)

Улс орон бүр харьцангуй давуу талаа ашиглан бусад улсуудаас илүү хямдаар дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түүнийгээ дэлхийн зах зээл дээр борлуулан орлого олдог. Үүнийг бид экспорт хэмээн нэрлэнэ. Дэлхийн зах зээлийн багтаамж нь хүн амын өсөлт, орлогын өсөлт зэрэгтэй холбогдуулан өсөж байгаа гэж үздэг. Тиймээс гадагш чиглэсэн хөгжлийн бодлого буюу экспортыг дэмжих бодлогыг өнөөдөр ихэнхи улс орнууд ашиглаж байна. 1950-аад оноос экспортыг дэмжих бодлогыг олон улсын хэмжээнд идэвхтэй судалж эхэлсэн байна. Энэ талаар америкийн эрдэмтэд H.Myint, M.H.Watkins, R.E.Baldwin, J.R.Hicks, R.F.Emery, I.V.Kravis, H.B.Chenery, B.Ballasa, G.Myrdal, японы Ippei Yamazava гэх мэт нэртэй олон эрдэмтэд судалж байжээ. (Н.Батнасан “Монгол улсын экспортыг дэмжих бодлого, зохицуулалтын тулгамдсан асуудлууд” докторын бүтээл 2000 он). 1950-1960 онуудад Латин Америкийн орнууд импортыг орлуулах бодлогыг хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтэн, дараагаар нь экспортыг дэмжих бодлогыг авч хэрэгжүүлснээрээ илүү хөгжиж чадсан түүхийг бид сайн мэднэ.

Манай орны хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн 1990-ээд оноос судалгааны шинэ түвшинд авч үзэх болсон байна. Доктор Э.Гүргэмжав экспорт импортын хамаарлыг судалж, үндэсний үйлдвэрлэл, түүний дотор экспортын үйлдвэрлэлийн хөгжилтөд импорт чухал үүрэгтэй болохыг онцолсон байдаг. Монгол улсын өмнөх болон одоо үеийн гадаад худалдааны ерөнхий төлөв байдал, чиг хандлага, экспорт болон импортын өсөлтийн гадаад болон дотоод хүчин зүйлс, үүнтэй холбоотойгоор экспорт импортын удирдлагын асуудлыг авч үзсэн байдаг. Экспортыг дэмжих бодлогын хүрээнд дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж, түүнийг хэрэгжүүлэх тарифын болон тарифын бус, мөн дотоодын татварын зохицуулалтын аргуудыг судалсан бүтээл бий.

Төр засгийн зүгээс экспортыг дэмжих, ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүдийн экспортыг нэмэгдүүлэх тал дээр үргэлж анхаарлаа хандуулсаар ирсэн. “Монгол улс болон шилжилтийн улс орнуудын жижиг, дунд үйлдвэрийн экспортыг дэмжих бодлого, аргачлал, арга хэмжээний талаарх судалгааны дүн шинжилгээ бүтээлд Чех, Болгар, Польш улсууд хэрхэн жижиг, дунд үйлдвэрээ эрчимтэй дэмжиснээр гайхалтай үр дүнд хүрдгийг харуулсан бөгөөд энэхүү аргачлалаар Монголын экспортыг салбарыг дэмжиж болох эсэхийг судалсан байдаг. Жишээлбэл Польш улс 1995 оноос жижиг, дунд үйлдвэрүүдийн экспортыг дэмжих зорилгоор хэд хэдэн хөтөлбөр боловсруулсны үр дүнд2003 он гэхэд экспортоо 1990 оныхтой харьцуулахад 374%-аар нэмэгдүүлж 53,567.9 сая ам.долларт хүргэж чаджээ(Эва Готц-Дэбницка, 2004). Энд мөн дурдагдсанаар “Экспортын банк”, “Экспортын зээлийн даатгалын корпораци” зэрэг экспортыг дэмжих институтиудыг бий болгосон байдаг. Хэдийгээр Монгол улсын экспортын хэмжээ өссөөр байгаа боловч экспортын бүтэц нь цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс бүрддэг, Хятад, АНУ, ОХУ, Их Британи, Канад зэрэг 4-5 зах зээлд төвлөрсөн байна.

Африк тив бол хөгжиж буй орнууд дотроосоо 2006 оны байдлаар хамгийн бага экспортын түвшинтэй буюу 156тэрбум доллар байна (Дэлхийн хөгжлийн индикатор Дэлхийн банк 2008). Тэдгээр орны экспортод саад бологч хүчин зүйлсийн судалгааны (Caroline Freund, January 2010) үр дүнд транзитын саатал бол хамгийн нөлөөтэй нь байжээ.

Бид харьцангуй давуу талын онол дээр бусад орнуудтай харьцуулахад харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ илүү үйлдвэрлэж экспортод гаргах нь ашигтай гэж үздэг. Гэтэл энэхүү байдалд хөгжиж буй орнуудын хувьд гадаад эдийн засгаас ихээхэн хамааралатй болж гадаад худалдаа эрсдэлтэй болдог. Тиймээс энэ асуудлын талаарх судалгааг улс орнуудын эрсдэлээс айх түвшин болоод орчин үеийн портфолийн онолоор тайлбарласан судалгаа бий (Strobl, 2007).

Эдийн засгийн загвар, хувьсагч

LnExportit=LnPopit+LnGDPit +LnFdiit +Dai +Dei +D0t +D1t +D2t+D3t+D4t+uit

Энэхүү судалгаанд 2000-2006 он хүртэлх хөгжиж буй орнуудын тоон мэдээллийг 7 бүс нутагт хуваарилан “panel” шинжилгээг STATA10 программ ашиглан хийсэн юм.

Reg- region   -бүс нутгууд

1-7 индексээр бүсүүдийг дугаарласан.

1-      Зүүн Ази, Номхон далай

2-      Евро бүс

3-      Европ болон Төв Ази

4-      Латин Америк болон Карибийн Тэнгис

5-      Ойрхи Дорнод ба Хойд Африк

6-      Өмнөд Ази

7-      “Sub Sahara Africa”

Fdi- “foreign direct investmen”  – гадаадын шууд хөрөнгө оруулалт

GDP- “Gross domestic product”  – ДНБ

GDPg- “Gross domestic product annual growth”  – ДНБ-ний жилийн өсөлт

Pop- “population”  – хүн амын тоо

Ex- “export”  – экспортын хэмжээ

Im- “import”  – импортын хэмжээ

Da-АНУ-д ойр байрладаг эсэх дамми хувьсагч

De-Европт ойр байрладаг эсэх дамми хувьсагч

D0, D1,D2, D3, D4- цаг хугацааны дамми 2000-2004 он хүртэл, 2005 оныг суурь он болгосон.

Тоо мэдээлэл

Азийн Хөгжлийн Банк-наас  жил бүр тогтмол гардаг Азийн орнуудын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг нэгтгэсэн “Key Indicators” хэмээх эмхтгэл. Азийн бүх орны үзүүлэлт орсон байдаг учир тэдний мэдээллийг авах боломжтой.

Хүний хөгжлийн илтгэлийн нэгэн адил олон улсад хүлээн зөвшөөрөгддөг чухал баримт бичиг бол Дэлхийн Банк-ны гаргадаг “World Development Indicators” юм. Дэлхийн улс гүрнүүдийн сүүлийн 1960-2007 оныг хүртэлх хөгжиж буй нийт 209 улсын 854 үзүүлэлтийг багтаасан мэдээлэл байдаг бөгөөд үүнээс манай судалгаанд хэрэг болох тоо баримтуудыг авч ашигласан.

2000-2005 он хүртэлх 7 бүсийн тоо баримтан дээр “panel” шинжилгээг хийсэн.

Экспортын татвар, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 7 бүс нутгийн хүрээнд тоо мэдээлэл байхгүй байгаа учраас үнэлгээнд орох боломжгүй байгаа юм.

Үнэлгээ

StataSE10 програм ашиглан panel шинжилгээ хийсэн.

“Random effect” загвараар үнэлсэн нь:

”Fixed effect” загвараар үнэлсэн нь:

Үр дүн

Дээрхээс харахад H0-ийг няцааж байна. Тиймээс бидний үнэлгээнд “Fixed effect” загвар илүү тохиромжтой.

Энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалт, цаг хугацааны дамми хувьсагчууд статистикийн хувьд найдваргүй байна. АНУ болоод Европт газарзүйн хувьд ойр байна гэсэн дамми хувьсагч нь цаг хугацааны хувьд өөрчлөгдөхгүй учраас “Fixed effect” загварт илрэхгүй тогтмолоор авч үзэж байгаа юм.

“t” статистик нь хамгийн найдвартай гарч байгаа нь ДНБ байгаа юм. Өөрөөр хэлбэл экспортод хамгийн их нөлөө үзүүлэгч үзүүлэлт болж байна.

Хөгжиж буй орнуудын хувьд хүн ам нь экспортод сөрөг нөлөөг үзүүлэгч болж байна. Экспорт болон хүн амын тоо хоорондын мэдрэмж -1,12 гарч байгаа нь хүн ам 1%-аар өсөхөд экспорт 1,12%-аар буурч байна гэсэн үг.

ДҮГНЭЛТ

Хөгжиж буй орнуудын хувьд хүн амын өсөлт экспортод хамгийн сөрөг нөлөөг үзүүлж байгаа нь энэ талаар улс орнууд ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэйг харуулж байна. Хятад улс энэ талаар арга хэмжээ авдаг хэдий ч бусад буурай хөгжилтэй орнууд төдийлөн анхаардаггүй юм.

Нэг талаараа экспорт нь ДНБ-ний бүрэлдэхүүн хэсэг болох боловч ДНБ нь сайжирснаар экспорт өсөх тул бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг сайжруулах хэрэгтэй.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s