Тоёота компанийн судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратеги

Аливаа бизнесийн байгууллага бүр бизнесийн амьдралын мөчлөгийн дагуу ажилладаг. Тогтворжилтын шатнаас бууралтын шатанд орж улмаар борлуулалт буурч ирэхэд бид бизнесээ аврахын тулд шинэчлэлт, хөрөнгө оруулалт, инноваци хийх зайлшгүй шаардлагатай болдог. Энэхүү өөрчлөлтийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж чадахаас компаний ирээдүй шууд хамаарах болно. Өнөөгийн техник технологийн хөгжлийн хурдацтай эрин үед үүнээс хоцролгүйгээр шинийг санаачлан ажиллах нь бизнесийн байгууллагуудын хувьд амьд үлдэх магадгүй хамгийн найдвартай арга юм.

Энэ бүхэн байгууллагын судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратегитэй нарийн нягт уялдаа холбоотой. Хэрэглэгчдийн зан төлөв, сонирхол цаг хугацаанд үргэлж өөрчлөгдөж байдаг учраас үүнийг дагаад бүтээгдэхүүнээ мөн шинэчилж, хөгжүүлж байх шаардлагатай байдаг. Ямар нэг сайхан санаа олоод түүндээ хичнээн ч мөнгө зарцуулж болох юм. Гагцхүү энэ санааг амьдралд хэрэгжүүлэхийн тулд сайн боловсруулсан төсөв төлөвлөгөө, стратеги хэрэгтэй. Жишээлбэл: машин үйлдвэрлэгчид нэг л загвараа үргэлж үйлдвэрлээд байвал удалгүй хэрэглэгчидээ алдах болно. Тиймээс ч олон улсын хэмжээний том корпораци болох Тоёота хоёр жил тутам шинэ загваруудыг бий болгодог. Үүнд зарцуулж байгаа судалгаа шинжилгээнийхээ зардлын хэмжээгээр 2008 оны байдлаар дэлхийд тэргүүлэгч болж байгаа юм. Судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратеги нь функциональ стратегийн нэгэн хэсэг болдог учраас бусад хэсгийнхээ стратегитэй болон ерөнхий стратегитэй заавал уялдах ёстой.

Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй чухал асуудал бол байгалийн бохирдол, цаг агаарын дулаарал гэх мэт хэт үйлдвэрлэлээс шалтгаалсан сөрөг дам нөлөөнүүд болж байна. Тиймээс ирээдүйн сайн сайхныхаа төлөө өнөөдөр үр ашигтай, бохирдол багатай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг бий болгох шаардлагатай болжээ. ТОЁОТА групп энэ тал дээр маш их анхаарал хандуулан ажилладаг. Түлш бага хэрэглэдэг машин, хаягдал багатай үйлдвэрлэл, микрореактор, устөрөгчөн түлш, нано бүтэцтэй материал, энерги хувиргалт болон энерги хадгалалт гэх зэрэг байгаль орчинд ээлтэй техник технологийг ТОЁОТА групп өнөөг хүртэл бий болгосон бөгөөд ирээдүйд ч мөн адил бий болгосоор байх болно.

Судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратегийн төрөл

Энэхүү стратегийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн төрлийн стратегиэс сонголт хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн хийх, санхүүжилт нь ямар төрлийн байх, хэр зэрэг зардал гаргах ёстойг тодорхой харуулах юм.

  • Бүтээгдэхүүний хөгжил эсвэл үйл ажиллагааны сайжруулалт
  • Суурь судалгааг хөгжүүлэх эсвэл ахисан түвшний судалгаа хийх
  • Судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлээр тэргүүлэгч болох эсвэл дагалдагч
  • R&D-д өндөр дундаж эсвэл бага хэмжээний зардал гаргах
  • Өөрийн компаниар R&D хийх, эсвэл гадны туршлагатай компаниар хийлгэх
  • Их дээд сургуулийн судлаачид ашиглах эсвэл хувийн секторын судлаачдаар судалгаагаа хийлгэх.

Бид энд 7 стратегийн сонголт хийх хэрэгтэй.

1) Бүтээгдэхүүний хөгжил эсвэл үйл ажиллагааны сайжруулалт, инноваци

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан хөгжүүлэх, үйл ажиллагааны техник технологио шинэчлэх эсвэл шинэ бүтээгдэхүүн бий болгох зэргээс судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратегиэс сонголт хийнэ. 2008 оны байдлаар нийт “CEO” буюу гүйцэтгэх захирлуудын дөнгөж 10% нь л шинэ бүтээгдэхүүний хөгжил бол бүтээмжийг нэмэгдүүлэх дотоод чухал хүчин зүйл гэж итгэдэг байна. Гэхдээ үүнийг заавал тусад нь бодох албагүй юм.

Энэ 2 стратегийг хосолсон байдлаар хэрэглэж болдог. Ерөнхийдөө өмнө байсан бүтээгдэхүүнээ шинэчилж, мөн үүнийхээ хажуугаар өөр шинэ бүтээгдэхүүнийг техник технологийн боломж байгаа нөхцөлд хэрэгжүүлж болдог. ТОЁОТА групп энэ 2 стратегийг зэрэг хэрэгжүүлдэг ажээ. Судалгаа хөгжлийн үйл ажиллагаа нь 2 төрөлд хуваагддаг. Үүнд:

1. Бүтээгдэхүүний хөгжил болон бизнесийн салбар бүрийн бие даасан хөгжил

Салбар бүрийн шинэлэг санаанууд нь техникийн хэлтэст цуглардаг бөгөөд эдгээр санаанууд нь ирээдйн бүтээгдэхүүний хөгжил, чанар, бага зардалаар тэргүүлэх боломжуудыг олгодог.

 Өргөгч тээврийн машины дууг шалгаж байгаа нь.

2. “Судалгаа хөгжлийн төв” нь ерөнхий стратегид нийцүүлэн үйл ажиллагааг ангилж явуулдаг.

Киова мужийн Обу хотод энэхүү судалгааны төв нь оршдог бөгөөд ахисан түвшний судалгаа хийдэг ТОЁОТА группийн нэгэн хэсэг болдог юм.

2) Суурь судалгааг хөгжүүлэх эсвэл ахисан түвшний судалгаа хийх

Судалгаа хөгжил нь хэр түвшинд байгааг илтгэн харуулна. Өнөөдрийн байгаа бүтээгдэхүүнээ хөгжүүлж дэвшүүлэхээс гадна улс орны хэмжээнд яригдахуйц том судалгааны ажил хэрэгжүүлэх зэргээр өөрийн пүүсийн нэр хүндийг өргөж байдаг.

Тоёота группийн хувьд хамгийн анхны “hybrid”машин нь Тоёота Prius юм.

ТОЁОТА группын “Судалгаа хөгжлийн төв” нь хэрэгжүүлсэн хөгжил дэвшил, судалгааны ажлаа жил бүрийн үзэсгэлэнгээрээ дамжуулан гаргадаг байна.

3) Судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлээр тэргүүлэгч болох эсвэл дагалдагч

Эхэлж хөдлөгчийн давуу тал:

Энэ салбартаа анхлан судалгаа шинжилгээ хийн өөрийн зах зээлдээ тэрхүү технологийг нэврүүлж буй пүүсийг эхлэн хөдлөгч хэмээн үзнэ. Эдгээр пүүсүүд анх энэ зүйлийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа дараах давуу талуудыг өөртөө бий болгодог байна.

  • Анхдагч  болсноороо өөрийн пүүсийн имижийг тодорхойлон, худалдан авагчдын дунд өндөр нэр хүндтэй болох
  • Шинэ технологи, шинэ загвар, түгээлтийн шинэ систем зэргийг эрт нэвтрүүлснээр бусдаасаа зардлаар давамгайлах боломжтой болно.
  • Анхны худалдан авагчид нь байнгын үйлчлүүлэгчийг бий болгоно.
  • Анх зохион бүтээсэн эрх нь байх учраас бусад пүүсүүд хуулбарлахад хэцүү болно.

Дагалдагчийн давуу тал:

Өөрөө эхэлж хэрэгжүүлэхгүйгээр бусдыг амжилт олсны дараагаар судалгаа шинжилгээг эхлүүлнэ. Энэхүү пүүсүүд эхнийхээс зарим нэг зүйлээр өөртөө давуу талыг бий болгож байна.

  • Дагалдагч байх нь тэргүүлэгчээс илүү зардалтай ч тэргүүлэгчийг бодвол туршлага үзсэн, бага цаг хугацаа зарцуулах юм.
  • Анхлан зах зээлд нэвтрүүлэгчид магадгүй хэрэглэгчдийн таашаалыг төдийлөн хүртээгүй тохиолдолд дагалдагч илүү боловсронгуй бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ хэрэглэгчдийн өөртөө татах болно.
  • Технологийн үсрэнгүй хөгжилтэй үед хурдан дагалдагч байснаар 2 болон 3 дахь үеийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, эхэлж тэрхүү технологийг нэвтрүүлсэн пүүсээс илүү гарч болно.

Хэдийгээр зарим пүүсүүд анх технологийг нэвтрүүлсэн байдаг ч тэргүүлэгч болж чадаагүй байдаг. Энэ нь судалгаа шинжилгээ, хөгжил дэвшлийн стратегийн бусад хүчин зүйлүүдтэй холбоотой. Хэрвээ стратегийг сайн хэрэгжүүлж чадсан тохиолдолд Портерийн загварын дагуу ялгарлаар тэргүүлэгч эсвэл зардлаар тэргүүлэгч байх боломжтой юм.

ТОЁОТА групп өөрийн судалгаа хөгжлийн стратегиэ 3 чиглэлд тодорхойлсон байдаг

  • Байгаль орчин- бохирдлыг бууруулахын тулд 2010 онд бага зардлаар түлш хэрэглэх хөтөлбөр хэрэгжүүлж  эхэлжээ. Эцсийн зорилго нь нүүрсхүчлийн хийгүй машин үйлдвэрлэх юм.
  • Аюулгүй байдал- мөргөлдөөнөөс үүсэх аюулаас сэргийлэх “pre crash safety” технологи. Эрсдэлд бэлдэх, эрсдлээс сэргийлэх үүний үр дүнд хүн бүр машинтайгаа аюулгүй зугаалах боломж олгох аж.
  • Тав тухтай байдал- унахад хөгжилтэй байдал “sophisticated motoring”. Эцсийн зорилго нь хэрэглэгчийн бүрэн сэтгэл ханамж болон унахад хөгжилтэй байдал юм.

ТОЁОТА групп зах зээлд тэргүүлэгч байхын хирээр технологийн хувьд мөн тэргүүлэгч болж байгаа.

4) R&D-д өндөр дундаж эсвэл бага хэмжээний зардал гаргах

Тухайн пүүс энэ салбартаа хэр зэрэг мөнгө зарцуулахыг тодорхойлно. Үүнд ямар нэг тодорхой хэмжээ байхгүй ч компани бүр өөрийн санхүүгийн нөөц боломж болон хөрөнгө оруулалтын хэмжээн дээрээ тулгуурлан зардлаа тодорхойлдог. Гэвч сүүлийн үеийн санхүүгийн хямралтай холбоотойгоор ихэнхи пүүсүүдийн судалгаа хөгжлийн зардал буурсан байна. Тоёота групп дэлхийд судалга хөгжлийн зардлын хэмжээгээрээ нэгдүгээрт ордог ч 2008 онд мөн адил бууруулжээ.

5)  Өөрийн компаниар R&D хийх, эсвэл гадны туршлагатай компаниар хийлгэх

Судалгаагаа ямар субьектээр хийлгэхээ сонгоно. Ихэнхи үндэстэн дамнасан том корпорациуд өөрийн судалгаа хөгжлийн хэлтэстэй байдаг. Тиймээс тэр болгон гадны компаниар хийлгэдэггүй гэж хэлж болно. Зарим тохиолдолд судалгааг пүүсүүд хамтарч хийдэг.

6) Их сургуулийн судлаачид ашиглах эсвэл хувийн секторын судлаачдаар судалгаагаа хийлгэх.

Тоёота групп их дээд сургуулийн шинжээчидтэй сайн хамтарч ажилладаг. Үүнйи тод жишээ нь 2007 онд Тоёота групп  робот үйлдвэрлэгч томоохон судалгааны байгууллага болох Riken-тэй хамтарч ажиллаж байв.

 Стратегийн хэрэгжүүлэлт

Ямар нэг стратеги ашиглаж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төлөвлөлт маш чухал. Судалгаа, хөгжил дэвшлийн стратеги бизнес төлөвлөгөөтэй зөрж болохгүй. Цаг хугацаа, төсөв, зорилго тодорхой байснаар хэрэгжүүлэхэд илүү хялбар байх болно. Энэхүү стратегийг хэрэгжүүлэхийн тулд:

  • R&D-ийг хэрэгжүүлэгч албан хаагч компаний ерөнхий стратегийг ойлгосон байх хэрэгтэй.
  • Эрсдлийг зөвөөр үнэлэх.
  • Оюуны өмчийн эрхийг зөрчөөгүй байх шаардлагатай.

Энэ төрлийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй хангалттай хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг. Улсаас мөнгөн тэтгэлэг авах, бусдаас хөрөнгө оруулалт татах, банкнаас зээл авах гэх мэт олон арга хэрэглэж болно. Жишээ нь: Их Британи улсад “Solutions for Business Innovation Vouchers” байгууллага нь жижиг дунд үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээндээ инноваци хийх болож олгохын тулд засгийн газраас тэтгэлэг зарладаг байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s