Нөхөн сэргээгдэх нөөцийн оновчтой хэмжээ

Дэлхий дээрх бүх л зүйл энергиэс эхтэй. Хүн бүр энергийн эх булаг байдаг. Физикийн онолд өгүүлдэгчлэн энерги устахгүй, шинээр бий болохгүй, зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд шилжиж байдаг гэдэг нь бид өөрсдийн амьдралын үйл ажиллагаагаа эрхлэн явуулахын тулд байгалийн нөөцийг ашиглан энерги хуримтуулдагтай адил. Нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглах нь шавхагдах нөөцийг ашигласнаас илүү үр дүнтэй гэж би боддог. Учир нь хэрвээ бид нөхөн сэргээгдэх нөөцийг нөхөн сэргэх хурдаас нь хэтрүүлж хэрэглэхгүй л бол үлдэж байгаа нөөцийн хэмжээ ч багасахгүй  сайн талтай. Дэлхий дээр маш олон төрлийн нөхөн сэргээгдэх нөөц байдаг.

Нөхөн сэргээгдэх нөөц гэдэг нь нийт нөөцийн хэмжээ нь тогтмол бус, ахин төлжиж шинээр бий болж байдаг нөөцүүдийг хэлдэг. Гэвч энэ хэмжээ хязгааргүй өсөөд байдаггүй. Экосистем дэх нөөцүүд өөрийн гэсэн максимум хэмжээтэй бөгөөд энэ хэмжээндээ хүрсэн тохиолдолд дахин өсдөггүй. Хүмүүс нөхөн сэргээгдэх нөөцийг хамаагүй хэрэглэсэн тохиолдолд тэрхүү нөөц дуусахад амар байж болдог.  Энэ тохиолдод бид шавхагдашгүй нөөцийг авч үзээгүй болно. Нэг талаар шавхагдашгүй нөөц нь дахин бий болж байгаа утгаараа нөхөн сэргээгдэх нөөцийн ангилалд орж болох боловч нөхөн сэргээгдэх нөөцийн оновчтой хэмжээнд энэ төрлийн нөөцийг биш сэргээгдэх нөөц, жишээ нь: мод, амьтад гэх мэт зүйлсийг судална. Нэг төрлийн амьтан эсвэл ургамал мөхөх нь өөр нэг төрлийн нөөцийг устах аюулд хүргэж бас болдог. Учир нь байгаль бол бие биеэсээ харилцан хамааран оршдог амьд организм юм.

 Онолын хэсэг

Ямар нэг Х нөөцийн хувьд “Inada”-ийн нөхцөл биелнэ. Тухайн нөөц эхэн үедээ өсч, өсөлтийн хурд нэмэгдсээр байх боловч өсөлт хамгийн их утгандаа хүрсний дараагаар өсөлтийн хэмжээ буурч эхэлнэ. Жишээлбэл нэг амьтны төрөл дээр аваад үзвэл бага тоо толгойтой байх үеээсээ эхлэн хурдацтайгаар өснө, харин тоо толгой нь их болж өөрсдийн хүнсний талаар өрсөлдөж эхлэх үеээс л өсөлт буурах юм. Өөрөөр хэлбэл үр өгөөж буурах хууль үйлчилж байна гэсэн үг. Нөөцийн өсөлт хамгийн их утгандаа хүрсэн үеийг максимум тогтвортой гарц ( MSY ) гэж нэрлэж болно. Ийм хэмжээний нөөцийг жил бүр хэрэглээд, дахин нөхөн сэргээгдсэний дараа ахин ийм хэмжээгээр хэрэглээд байвал нэг талаар оновчтой хэмжээ мэт санагдана. Энэ үед хүмүүс ч хэрэглэж болох хамгийн их хэмжээгээрээ хэрэглэж, нөөц ч урт хугацаанд дуусна гэсэн эрсдэлгүй байдаг.

1. Нөөц ашиглалтын түвшин

H=EX

Энд H нь нөөцийн ашиглалтын хэмжээ бол, X нь нөөцийн сан,  Е хүчин чармайлт. Дээрх тэгшитгэл нь өөрөөр хэлбэл нөөц ашиглалтын өсөлтийг харуулдаг.

X*, H* түвшинд энэ үед оновчтой хэмжээ тогтоогдоно. Гэвч энэ  үе нь максимум тогтвортой гарцаас бага байж болно. Е –ийг максимум тогтвортой гарцад хүрэх бодлогын хэрэгсэл болгон ашигладаг.

 2. Зардал болон орлого

Загвартаа зардал болон орлогыг оруулж өгсөнөөр бодит байдалтай илүү нийцнэ. Дараах зурагт Е-ийн олон тохиолдол дах нөөц ашиглалтын хэмжээ тус бүрийг харуулж байгаа юм.

Е өөрөө налалтыг илэрхийлнэ. Эхний зурагт нөөцийн өсөлтийн хэмжээ болон нөөцийн сангийн хоорондох хамаарлыг харуулж байгаа бол 2 дахь зурагт нөөцийн ашиглалт болон хүчин чармайлтын хоорондох хамаарлыг илтгэнэ. Эхний үед өөрөөр хэлбэл Eхүртэл хүчин чармайлт ихсэх тусам нөөц ашиглалт ихсэх боловч E3-ийг аваад үзвэл нөөц ашиглалт буурч байна. Хэрэв хүчин чармайлт 0 үед нөөцийн сан хамгийн их утгандаа хүрч, нөөц ашиглалт 0 байх юм.

Хэрэв үйлдвэрлэлд хүчин чармайлт ганц орц гэж үзвэл нийт зардал TC=W*E, E нь хүчин чармайлтын нэгжийн үнэ цалин гэж ойлгож болно.

Нөөцөөс орж ирэх нийт орлого нь TR=P*H , P нь нөөцийн нэгжийн үнэ.

Тиймээс дээрх зардал болон орлоготой тохиолдолд ашгаа хамгийн их байлгахыг зорьсон пүүс эсвэл хувь хүмүүс ахиу зардал, ахиу орлого 2-ийг тэнцүүлэх замаар оновчтой хэмжээгээ тогтооно.

prof, Eprof нь тухайн нөөц нэг эзэмшигчтэй үе дэх оновчтой хэмжээ юм. Гэвч амьдрал дээр үргэлж ийм байдаггүй. Хэрэв нөөцийн зах зээлд шинээр ашиглагч этгээд бий болвол дээрх тэнцвэр оршихгүй. Зөвхөн хүчин чармайлтын зардал буюу цалин тэг үед ашгаа хамгийн их тооцсон хэмжээ нь максимум тогтвортой гарцтай тэнцүү байж болно.

Нөөц ашиглалтаас ашиг олж байгаа тохиолдолд зах зээл рүү шинээр хүмүүс, пүүсүүд орсоор байх юм. Энд нөөцийн эзэмшил хэнд байгааг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл ой мод нь ганцхан хүний өмч байх тохиолдол маш бага, ихэвчлэн нийтийн өмч байдаг. Тэр ой модыг ашиглах эрхтэй иргэдийн хувьд энэ бол нээлттэй нөөц. Гэвч хэнд ч хүссэн хэмжээгээр нь ой модыг сүйтгүүлэхгүйн тулд хууль гаргаж байдаг. Нөөц ашиглах эрх нээлттэй нөхцөлд зах зээлийн хэмжээгээр ашиг хамгийн их байх нөхцөлөөс гажууддаг ч ашиглагч этгээд бүр хэвийн ашиг авна. Нээлттэй нөөц болон нийтийн өмчийн нөөц хоёрыг ялгах хэрэгтэй.

Эхний тохиолдол нь өмчлөх эрх хэнд ч байхгүй, хэн ч ашиглаж болох нөөц, жишээлбэл : үргэлж нүүдэллэж байдаг шувууд. Тэр шувууд аль нэг орны өмч биш бөгөөд дэлхий даяарх хэрэглэгчдэд нээлттэй нөөц гэсэн үг. Харин 2 дах тохиолдол буюу нийтийн өмчийн асуудал нь нэг орны нөөцийн ашиглалтын асуудал юм. Өөр орны иргэд ашиглаж болохгүй ч тухайн оронд амьдарч буй иргэд хэрэглэх боломжтой нөөцийг хэлнэ. Энэ үеийн хүчин чармайлтын оновчтой түвшин нь нэг эзэмшигтэй нөөцийн ашиг хамгийн их байх үеийнхээс их ч нээлттэй ашиглалтын үеийнхээс бага байх болно. Эдгээр тохиолдлуудаас хамгийн санаа зовоосон буюу нөөцийг хамгийн амархан, бодлогогүй хэрэглэж дуусгаж болох үе нь мэдээж нээлттэй ашиглалтын эрхтэй үе. Ашиглагч этгээд бүр зөвхөн өөрийн сонирхлыг бодохоос биш нийт нөөцийн хэмжээнд тэр бүр санаа тавихгүй. Тиймээс хамгийн эрсдэлтэй тохиолдол нь энэ юм.

3. Дам нөлөө

Нөөц ашиглалтын дам нөлөөг тооцож үзэх шаардлагатай. “Spill over” буюу нэг бүлэг хүмүүсийн үйл хөдлөл өөр бүлэг хүмүүст нөлөөлөхийг хэлдэг үзэгдэл нь нөхөн сэргээгдэх нөөц ашиглалтан дээр мөн бий болдог.

TEC нь дам нөлөөний зардал бол TSC=TEC+TCнь нийгмийн нийт зардал юм. Нийгмийн хувьд хамгийн оновчтой хэмжээ нь байх ёстой. Esoc -ыг олохдоо Esoc-ийн хоорондох TR, TSC ашгийн хэмжээг хамгийн их байлгах замаар тодорхойлж байгаа юм. Хэрэв дам нөлөөний зардал хэт их байвал нийт нийгмийн зардал нийт орлогоосоо даван, хүмүүс тэр нөөцийг ашиглалгүй үлдээж болдог.

4. Цаг хугацааны нөлөөг авч үзэх

Энэ хүртэлх онолын шинжилгээ нь цаг хугацааг тооцоогүй, статик шинжилгээ байлаа. Цаг хугацааг тооцсоноор гарч ирэх хамгийн том илрэл нь дискаунтын түвшин юм.

 буюу Х нөөцийн өөрчлөлт нь жилийн тухайн нөөцийн өсөлтөөс ашигласан хэмжээг хассанаар олдоно.

 нөөц ашиглалтын функц нь ийм хэлбэртэй.

  ашгийн функц дээрх тэгшитгэлийг ашиглан хувиргасан байдал.

Нөөцийн оновчтой хуваарилалтын хамгийн гол ойлголт бол нөөцийн бүх цаг үеийн турш дах хэрэглээний өнөөгийн өртгийг хамгийн их байлгах явдал юм. Өөрөөр хэлбэл дээрх ашгийн функцийн өнөөгийн өртгийг хамгийн их байлгах ёстой.

Max  ,   s бол цаг хугацааг эрхэмлэх түвшин юм.

 энэ тэгшитгэлийг хувиргасаар дараах үр дүнг олж авна:

 ижил цаг хугацаан дэх нөөц ашиглалтын түвшин нь нөөцийн өсөлттэй тэнцүү байсан үед л нөөцийн ашгийн өнөөгийн түвшин хамгийн их утгандаа хүрэх болно.

Нөгөө талаар өнөөдрийн нөөцийн ашиглалт нэмэгдсэнээр үүсэх хожоо нь ирээдүйн нөөцийн ашиглалт буурч байгаагаас үүсэх алдагдлын өнөөгийн үнэ цэнэтэй тэнцэх ёстой.

 нь өнөөдөр нөөцийн ашиглалт нэмэгдсэнээр ирээдүйд үүсэх зардлын өнөөгийн үнэ цэнийг илэрхийлж байгаа учраас “баялгийн шууд нөлөө”-г хэмжигч юм.

5. Тогтмол бус нөөцийн үнэ

Нөөцийн үнийг тогтмол, өгөгдсөн гэж үзэж байсан бол одоо үнэ нь цаг хугацаанаас хамааран өөрчлөгддөг гэе.

 Үнэд нөлөөлөгч хамгийн гол зүйл бол эрэлтийн нөлөө гэж үзье.

Хэрэв нөөц ашиглах зардал 0 гэж үзвэл  болно.

Нөөцийн өсөлтийн хурд болон нөөцийн үнийн өөрчлөлт 2-ын нийлбэр нь цаг хугацааг эрхэмлэх түвшинтэй тэнцүү. Энэхүү цаг хугацааг эрхэмлэх түвшин өндөр байна гэдэг нь нөөцийг ирээдүйд хэрэглэх хандлагатай байгааг харуулна. Нэг талаас ирээдүйд үнэ нь өсөх бол s нэмэгдэнэ, харин нөгөө талаар бол нөөцийн өсөлтийн хурд нэмэгдсэнээр s мөн адил өснө. Үүнийг илэрхийлэх хамгийн тод жишээ бол нөөцийг ашиглалгүйгээр газар доор нь үлдээх юм. Ирээдүйд илүү үнэ цэнэтэй болсноор илүү ашигтай байх болно. Дээрх тэгшитгэлийн X-ийг олсоноор нөхөн сэргээгдэх нөөцийн оновчтой хэмжээ тогтоогддог.

Хэрэв нөөцийн сангийн анхны хэмжээ оновчтой хэмжээнээс бага байгаа тохиолдолд нөөцийг ахин ашиглалгүйгээр нөхөн сэргээгдсэнийх нь дараагаар хэрэглэх хэрэгтэй.

6. Зарим орны туршлага

Хятадын засгийн газар саяхан “нөхөн сэргээгдэх эрчим хүчний дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө”-г нийтэллээ.

  • Нэгд, бодлогын талаар идэвхтэй хөтлөн дагуулна. Үүнд үнийн талаар хөнгөлөлт үзүүлэх, нарны энерги болон салхины хүчийг ашиглах явдал багтаж байна.
  • Хоёрт, бид санхүү болон татварын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэх болно. Үүнд тусгай сан байгуулж нөхвөр олгох, татвараас чөлөөлөх.
  • Гуравд, зах зээлийг хөгжүүлнэ. Жишээлбэл, барилга байгууламж орон сууцны байшин байгуулахад нарны эрчим хүч хэрэглэх тоног төхөөрөмж угсарахыг шаардана.
  • Дөрөвд, бид шинжлэх ухаан техникийн судалгаа болон боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн хүмүүжүүлнэ.
  • Төсгөлд нь бид бас нөхөн сэргээгдэх эрчим хүчний суртал ухуулгыг эрчимжүүлж, ард түмний оролцоог нэмэгдүүлэх болно гэжээ.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s