Таамаглалыг шалгах

Судалгаанд асуудлыг шийдвэрлэхдээ эхлээд хувсагчдийг илрүүлж, тэдгээрийн хоорондын уялдаа холбооны учир шалтгааныг тодруулж, тухайн уялдаа нь үнэн эсэхийг шалгадаг. Энэхүү шалгалтыг шинжлэх ухааны талаас тохирох статистик  шинжилгээгээр хийнэ. Үүнийг таамаглал дэвшүүлэх гэнэ.

Таамаглал нь асуудлийн шийдлийн талаар дэвшүүлж буй таавар, санаа, төсөөлөл юм. Мөн таамаглалыг судалгааны асуултын туршиж, шалгаж болох хариулт гэж үздэг аж.

Тухайн хувьсагчийн тархалтын хуулийн хэлбэр ба хэлбэр нь мэдэгдэж буй тархалтын хуулийн параметрүүдийн тухай таамаглалыг статистик таамаглал гэнэ. Таамаглалыг тархалтын хуулийн тухай таамаглал, тархалтын параметрүүдийн тухай таамаглал гэж ангилах нь бий.

Дэвшүүлсэн таамаглалыг шалгахын тулд тархалтын жинхэнэ буюу ойролцоо утга нь урьдчилан мэдэгдэж байгаа тусгайлан сонгож авсан санамсаргүй хэмжигдэхүүнийг ашиглана. Энэ хэмжигдэхүүнийг статистик шинжүүр  / t / гэнэ.

Анхны таамаглалыг хүлээн зөвшөөрөх утгуудын олонлогийг сорилгын муж /D/, анхны таамаглалыг үгүйсгэсэн утгуудын олонлогийг сорилгын критик муж /К/ гэж нэрлэнэ. Статистик найдварын хувьд з нь утгын мужийг а нь критик мужийн хэмжээг тус тус тодорхойлно.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s