Шинжлэх ухааны судалгаанд баримтыг задлан шинжилгээ хийхэд бэлтгэх нь

Сэтгэл судлалын судалгааны баримтанд задлан шинжилгээ хийхэд бэлтгэхэд дараах зүйлүүд ашиглагдана. Үүнд :

  1. Баримтыг хянах
  2. Баримтыг бүртгэх
  3. Баримтыг задлах
  4. Баримтыг бүлэглэх ба хэсэглэх
  5. Баримтыг бүлэглэх
  6. Баримтыг хэсэглэх
  7. Тархалтын цувааг дүрслэх
  8. ∑ Тэмдэглэгээ зэрэг нь тус тус хэрэг болно.

Баримтыг задлан шинжилгээ хийхэд бэлтгэх

Судлаач хувьсагчийг тодорхойлон хувьсагч хийн, тухайн судлагдахууны эх олонлогийг найдвартай төлөөлөх түүврээс баримт, мэдээлэл цуглуулсны дараа түүнийг задлан шинжилж тайлбар хийдэг байна. Цуглуулсан баримтанд задлан шинжилгээ хийж эхлээгүй бол түүнийг анхны баримт гэнэ.

Баримтыг задлан шинжлэх, тайлбар хийхдээ тоон болон чанарын аргыг хэрэглэнэ. Тоон арга нь хувьсагчдын тоон утгын өөрчлөлт, хувьсал харьцаа, харилцан нөлөө зэрэгт тулгуурлан судалгааны баримтад задлан шинжилгээ хийнэ.

Чанарын арга нь эрдэмтийн болон олон нийтийн санал бодол, мэтгэлцээн, зөрчил болон логик, дүгнэлт хэлэлцүүлгийн үндсэн дээр судалгааны баримтад задлан шинжилгээ хийдэг. Энэ арга нь судлаач өөрийн туршлага, нийгмийн талаарх ойлголт, үзэл бодол, итгэл үнэмшлээ бусдын санал, бодолтой хослуулан шинжлэх ухааны талаас бодитой байдлыг шалгасны үндсэн дээр дүгнэлт тайлбараа хийнэ.

Задлан шинжилгээ дүгнэлтээ хийх баримт нь тоогоор эсвэл үгээр илэрхийлэгддэг байна. Баримтыг тооны болон чанарын гэсэн төрөлд хуваана. Тоон баримт нь юмс үзэгдлийн хэмжилтийн утгыг тоо болон кодоор илэрхийлнэ. Чанарын баримт нь юмс, үзэгдлийн мөн чанарыг ихэвчлэн үгээр илэрхийлнэ.

Тоо болон чанарын баримт нь ялгаатай байна. Үүнд:

  • Тоон баримт нь задлан шинжлэхэд, чанарын баримт нь юмс, үзэгдлийг тодохойлоход тус тус хэрэглэнэ.
  • Чанарын судалгааны баримт нь үг, өгүүлбэр харин тоон судалгааны баримт нь тоо байдаг.

Тоон баримтыг тодорхой нэг хувьсагчид бусдын үзүүлэх нөлөөг тодорхойлох байдлаар, чанарын баримтыг хувьсагчдын харилцан хамаарлын дундаас тус тус гарган авна.

  • Тооны үр дүн нь чанарыхыг бодвол харьцангуй их хэмжээтэй байна.
  • Чанарын судалгааны баримтыг судлаач өөрөө цуглуулдаг бол тоон баримтыг дам аргаар цуглуулж болно.

Тоон баримтыг хэмжилтийн хуваариар нь нэрлэсэн буюу энгийн, дараалсан буюу эрэмбэлсэн, интервалхарьцаат баримт гэж ангилна.

Баримтыг хянах:

Энэ нь баримтаа цуглуулсны дараа түүнийг задлан шинжилгээ хийхэд нь тодорхой, ойлгомжтой болгох үүднээс хэрэглэхийг баримтыг хянах гэнэ. Асуулга болон ажиглалт ярилцлагын тэмдэглэлд утга агуулгын хувьд эргэлзээтэй  зүйл байлгахгүй ба судалгаанд ямар нэгэн алдаа гаргахгүйд чиглэгдэнэ. Судлаач асуулгын аргаар баримтаа цуглуулсан тохиолдолд дараах хянах үйлдлийг хийнэ. Үүнд :

  1. Асуулгын асуултанд бүрэн хариулсан эсэх
  2. Шалгах асуултын аргад шинжилгээ хийх зэрэг нь тус тус орно.

Баримтыг бүртгэх:  

Хянах ажлынхаа дараа цэгцэлсэн баримтыг хооронд нь сайтар ялгаж дугаарлахыг баримтыг бүртгэх гэнэ. Асуулгын аргаа бүртгэх явцдаа нийт асуулгын 25% -иас дээш хувийг хариулаагүй бол түүнийг бүртгэхгүй бөгөөд 30 эсвэл түүнээс дээш асуулттай асуулгад судлаачийн хувьд ач холбогдол багатай 2-з асуултыг хариулаагүй үлдээсэн бол энэ асуулгыг бүртгэж болдог байна.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн талаарх мэдээлэл орхигдсон бол тухайн асуулгыг хүчингүйд тооцно. Ярилцлагын аргын хувьд судалгаанд оролцогч өмнө хэлсэн санаагаа дараа нь үгүйсгэсэн эсвэл эргэлзээтэй хариулсан тохиолдолд шаардлагад нийцэхгүй баримтын тоонд оруулна.

Баримтыг кодлох:

Хувьсагчийн утгад буюу баримтад тоо харгалзуулах ажлыг кодлох гэнэ. Баримтыг кодлосны дараа хувьсагчийн утга тоо болон хувирна. Судалгааны үр дүнг задлан шинжлэхэд баримтыг кодлох зайлшгүй шаардлагатай байдаг учир судлаач энэ ажлыг асуулгын аргын хувьд эхэнд нь хийхэд тохиромжтой байна. Судлаач нь  компьютер ашиглан задлан шинжилгээ хийж оруулна. Компьютерт зөвхөн баримтын код орно.

Судалгааны баримтыг боловсруулан, задлан шинжлэхэд компьютерт NSDstat+ , MINITAB ™, STATPAK, SSPS™ программ байхад болно. Эдгээр программуудыг судлаачид судалгааны баримтыг задлан шинжлэхэд өргөн хэрэглэнэ. Чанарын баримтыг компьютероор боловсруулахад  дараах давуу талуудтай. Үүнд :

  • Тэмдэглэл, бичлэг, түүний хуулбар зэргийг компьютерт хадгалах
  • Баримтыг хялбар кодлох
  • Баримтад засвар, боловсруулалт хийх боломтой байна.

Баримтыг бүлэглэх ба хэсэглэх

Баримтыг бүлэглэх : Судлаач баримтад задлан шинжилгээ хийхийн өмнө цуглуулсан баримтаа ойлгоход хялбар болгож бэлтгэнэ. Судлаач баримтаа цуглуулахын өмнө эсвэл цуглуулсны дараа түүнийг бүлэглэдэг. Харин тоон баримтыг цуглуулсны дараа бүлэглэнэ. Судалгааны судлах зүйлийг нь зөвхөн нэг шинжээр бүлэглэсэн бол энгийн бүлэглэл гэнэ. Энгийн бүлэглэлийн үр дүнг статистикт нэг хэмжээст тархалтын цуваа гэнэ. Нэрлэсэн ба дараалсан утга бүхий тасралттай хуьсагчийг интервал хэлбэртэй тархалтын цуваагаар дүрслэх бөгөөд түүнийг интервал бүлэглэл гэнэ. Бүлгийн тоо хэд байхаас шалтгаалан интервалын урт янз бүр байна. Тоон утга 12-оос хэтрэхгүй байна. Харин 15-аас дээш байх нь задлан шинжилгээг хүндрэлтэй болгодог байна.

Бүлгийн тоог сонгож интервалын уртыг тодорхойлохдоо:

  1. Тоон утгуудын хамгийн их утгыг олно.
  2. Тоон утгуудын хамгийн бага утгыг олно.
  3. Хамгийн их ба хамгийн бага утгын ялгааг олно. Үүнийг далайц гэнэ.
  4. Далайцийг бүлгийн тооноос нэгээр бага тоонд хувааж интервалын уртыг олно.
  5. Интервалын эхний утгыг хувьсагчийн хамгийн бага утгаас  интервалын уртын хагасыг хасаж олно.
  6. Зарим тохиолдолд дараагийн интервалын эхлэлийг эхний интервалын төгсгөлтөй давхцсан байхаар интервалуудыг байгуулна. Энэ зарчмыг хувьсагчийн утга тасралтгүй тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой. Харин хувьсагчийн ямар нэг утга тухайн интервалын дээд ба доод хилийн утгатай давхцвал түүнийг дараагийн утгад оруулан тоолно.

Бүлгийн тооны давтамжийг алдаагүй тоолохын тулд давтамж бүрийг зураас, цэгээр орлуулах замаар тодорхой дүрсүүдийг ашиглан хүснэгтэнд оруулна. Давтамжийг тоолсон хүснэгтийг давтамжийн тархалт гэнэ.

Интервалын уртыг тодорхойлох Стержесийн томъёо:

Х  =  Хмахмin

1+3.322*Ln n

Энд: n- түүврийн тоо хэмжээ, Хмах-Хувьсагчийн хамгийн их утга, Хмin – хувьсагчийн хамгийн бага утга, Х – интервалын урт болно. Хэрэв интервалын урт нь бутархай тоо гарвал түүнд ойрхон бүхэл тоог авна. Интервалын эхний утга Х0– г Хмin–   Х/2 томъёогоор олох ба дараагийн интервалын эхний утгыг Х1= Х+   Х гэж олно.

Баримтыг хэсэглэх

  • Квантиль

Хувьсагчийн утгын тархалтын тухай харьцуулах мэдээллийг тодорхойлох зорилгоор тэдгээрийн далайцийн хүрээнд бүлэглэхийг баримтыг хэсэглэх гэнэ.

Хувьсагчийн хэсэг бүлэг утгуудыг тодорхойлох нилээд тохиромжтой аргын нэг нь квантиль ашиглах явдал юм. Квантиль бол ерөнхий ойлголт бөгөөд процентын дециль, квартилүүдийг агуулна.

Квантиль гэж тоон хуваарь бүхий хэвтээ тэнхлэг дээр хуьвсагчийн бүлэг утгыг илэрхийлэн тавигдсан цэгүүдийг хэлнэ. Квантиль хувьсагчийн утгуудын өөрөөс нь баруун, зүүн тийш тодорхой тоон харьцаатайгаар 2 бүлэгт хуваана.

  • Процентилийг тодорхойлох

Квантийлийн янз бүрийн хэсгүүд хоорондоо харилцан тодорхой уzлдаа холбоотой байна. Процентиль буюу Р цэг нь процентийн үнэлгээ гэсэн үг юм. Процентилийг бодохын тулд эхлээд оноог нь өсөх дараалалд оруулах хэрэгтэй. Процентилийн цэгийг олох нь үнэлгээг дараалалд оруулах, эсвэл тэр үнэлгээг бүлэглэх хоёрын алинд ч хэрэглэх боломжтой.

Тархалтын цувааг дүрслэх

Анхны баримтыг бүлэглэсний дараа түүнийг хүснэгт, график, диаграммаар дүрслэн үзүүлэх боломжтой. Баримтыг дүрслэн үзүүлэхдээ стандарт программуудыг ашиглан хялбар хийх боломжтой. Судлаачид нь уншигчдын анхаарлыг илүүц татах зорилгоор график, диаграммыг өргөн ашигладаг. Энэ нь хүний нүдэнд илүү хялбар тусч хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг.

Хүснэгт

Судалгааны баримтын үр дүн, тархалтын цувааг хүснэгтээр илэрхийлэх нь их. Хүснэгт нь мөр баганын тусламжтайгаар мэдээллийг загварчлах энгийн арга юм. Хүснэгтийг статистик тархалтын цувааны тоон утгуудыг дүрслэх байдлаар нь ердийн ба тайлбарт гэж ангилна.

Давтамжийн тархалтыг графикаар илэрхийлэх:

Ердийн хүснэгтээр илэрхийлсэн давтамжийн тархалт нь тодорхой ойлголт өгч чаддаггүй. Иймээс график диаграммааар илэрхийлэх нь тохиромжтой ажээ. Судалгааны үр дүнг илэрхийлэх баганан диаграмуудын нэг хэлбэр нь гистограмм тархалтын полигон гэж байна.

Гистограмм буюу баганан диаграмм:

HistFreqPoly

Баганан диаграмм нь дан, давхар, Ү тэнхлэгийн дагуу баганан хэлбэртэй байна. Гистограмм гэдэг нь хувьсагчийн интервал тархалтын цуваанд тулгуурлан тодорхой дараалалтай, баганан хэлбэрээр босгож зурсан зургийг хэлнэ. Түүний өндөр нь хувьсагчийн утга давтамжийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл координатын босоо тэнхлэгийн дагуу хувьсагчийн давтамжийг авна.

Тархалтын полигон :

Тархалтын полигон байгуулах нь гистограмм байгуулахтай төстэй байна. Интервал нэг бүрийн давтамжийн утга багануудыг тусгаарлах босоо шугамыг зуралгүй багануудын оройн дундаж цэгүүдийг тод зураасаар холбож тархалтын полигон үүсгэнэ.

Муруй шугаман график:

Зарим тохиолдолд гистограмм болон тархалтын полигоны оронд муруй шугаман график байгуулдаг. Хуримтлагдсан давтамжийн хувь бүрийг цэгээр илэрхийлж муруйгаар холбоно.

Тархалтын полигоныг ашиглах:

Бүлгийн тархалтын полигон нь гистограммын хүснэгтэд тохирох давуу талтай.

Процентилийн муруйг ашиглах:

Хоёр ба түүнээс дээш тархалтыг графикийн аргаар илэрхийлэхэд процентилийн муруйг ашиглана. Давтамжууд нь процентоор илэрхийлэгдэх тул бүлгүүдийн тэгш  бус хэмтэй үзүүлэлтүүдийг харьцуулна.

Баримтыг хүснэгт, график, диаграммаар үзүүлэхийн ач холбогдол:

  • Эх бичмэл материалыг бодвол, үзүүлэлтийг ойлгомжтой мэдээллэх, хүнд хүргэх
  • Эх материалтай харьцуулбал, юмс үзэгдэлд нарийн задлан шинжилгээ хийх бололцоо олгох
  • Мэдээлэл үнэн зөв эсэхэд хяналт тавих бүрдүүлэх
  • Судлаач өөрийн мэдлэг, туршлагад тулгуурлан тайлбарлах боломжтой болгох
  • Судлаачийн ажлыг хөнгөвчлөх тус тус ач холбогдолтой.

 Тэмдэглэгээ 

Ихэнх өгөгдлийн задлан шинжилгээ нь тооны нэмэх, хасах, үржих, хуваах, үйлдлийн хүрээнд явагдана.

– нь “сигма” гэсэн грек үг. Хураангуйлсан  тэмдэглэгээг хэрэглэх нь тоон олонлогийн нийлбэрийн бичлэгийг товчилдог байна.

5i=1 Хi  тэмдэглэгээг i нь 1-ээс 5 хүртэл гүйх Х1-ийн нийлбэр гэж уншина.

ni=1 Хi тэмдэглэгээг i нь1-ээс  n хүртэл гүйх (өөрчлөгдөх) Х1-ийн нийлбэр гэж уншина. n- тоог 2-оор үржүүлэх үйлдлийг  2Х1+2Х2+….. 2Х2=ni=1 2Хi=2ni=1 Хгэж бичнэ.

Мөн n тоон дээр адил (тогтмол) тоо /с/-ыг нэмэх үйлдлийг

( Х1+ С) +( Х3+С ) + …. +( Х0+С ) = ni=1( Х1+ С) = ∑ni=1 Хi ni=1с = ni=1 Хi +nc гэж бичиж болно.

N тооны квадратуудын нийлбэрийг дараах байдлаар бичиж болно.

1* Х) + (Х2 *Х2) + ……+ (Хn * Х)= Х1+ Х2+ …..+Хnni=1 Хi

Үүнтэй адил n тооны кубуудын нийлбэрийг

Х13+ Х2n3ni=1 Хi3  гэж бичнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s