Өрсөлдөх чадвар

Бидний эргэн тойрон, амьдарч буй хүрээлэн байгаа орчин, түүний бүрдэл хэсгүүд энэ бүхэн хоорондоо уялдаатай байдгийг бид мэднэ, харин энэ орчинд амьдрахдаа бид үргэлж өрсөлдөөнт байдалд байдаг. Амьдрал хэдийгээр хамтын байдаг ч өрсөлдөөнийг даван гарч байж бид энд үлддэг, оршин тогтнодог. Харин пүүсүүдийн хувьд үүнд хэрхэн хариулт өгдөг бол? Аливаа байгууллага, аж ахуй нэгж, үйлдвэрийн газрууд бүгдээрээ өөр хоорондоо өрсөлдөж аль нь илүү ашиг олж байна, аль нь илүү зах зээл дээр удаан оршин тогтнож байна, аль нь илүү сайн чанарын бүтээгдэхүүнийг хямдхан зардлаар үйлдвэрлэж худалдан авагчдаа хурдан шуурхай түгээж байна гэхчлэн янз бүрийн байдлаараа өрсөлдөж байдгийг бид мэдэх билээ.

Тэгвэл энэ өрсөлдөх чадвар гэдэг нь юу вэ, миний бодож байгаагаар тухайн пүүсийн үйл ажиллагаа хэр амжилттай байгаагаас гадна гадны хүчин зүйл болох тухайн улсын бодлого, түүний хэрэгжилт, мөн олон улсын тухайн үеийн байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан ойлголт байдаг. Монголд маань шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэдэг байгууллага өрсөлдөөний талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байдаг. Тухайн улсын засгийн газар үүнд чамгүй оролцоотой байх бөгөөд 1970-1980 оны үед ихэнх улсууд дотоодын зах зээлээ хамгаалах буюу протектионизмын бодлого баримталж байсан. Үүнийг Туркийн аж үйлдвэрийн хөгжлийн банкны судалгааны дараах дутагдлаас харж болно.

  1. Дотоодын зах зээл дэх гадаадын пүүсүүдээс дотоод пүүсүүдийг хамгаалах засгийн газрын арга хэмжээг түргэсгэх
  2. Аж үйлдвэржилтийн хурдацтай хөгжил нь гаднаас орж ирж буй технологи болон капитал бүтээгдэхүүний өсөлттэй холбоотой бөгөөд жил бүрийн гадаад худалдааны алдагдлаас үүдэлтэй юм.
  3. Импортын орлуулалт нь хөрөнгө оруулалтын төслүүдийг үнэлэхэд гол хүчин зүйл болж байсан. Мөн экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг бий болгоход ямар нэгэн зохион байгуулалт байгаагүй.
  4. Өлсгөлөн дотоодын зах зээл болон протектионизмын улмаас аж үйлдвэржилтийн амжилт өндөр байсан ба энд “Юу ч үйлдвэрлэсэн зарагдана” гэснийг баримталж байсан. Энэ нь үйлдвэрлэлийн нийт хүчин чадал түүнчлэн нийлүүлэлтийг өсгөсөн. Заримдаа аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дотоодын эрэлтийн түвшнээс дээгүүр давдаг байсан.

Ийнхүү зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар явуулахгүй, хэт их өрсөлдөөнд оролцсон нь Туркт байдал хүндэрч гадаадын өр зээл $18тэрбум доллар хүрч аяндаа гадаадын зээлдүүлэгч нар зээлийн хугацаагаа богиносгож, цаашдаа зээл өгөхгүй байх хүртэл болж хөрөнгө оруулалтын хэмжээг нь бууруулж байсан. Тиймээс, засгийн газар энэ байдалд оролцох хэрэгтэй болсон бөгөөд ингэхдээ ирэх жилүүдэд экспортын бүтээгдэхүүнийг нэмэх шийдвэр гаргасан. Дотоодын пүүсүүдийн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болоход нь туслах, дотоодын пүүсүүдийн экспортын хүчин чадлыг өсгөх зорилготой судалгааг хүртэл явуулсан. Энэ судалгаагаар 3зорилттой үйл ажиллагаа явуулсан:

  1. Олон улсын зах зээл дэх дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварын түвшинг хэмжих
  2. Гадаадын пүүсүүдийн эсрэг дотоодын пүүсүүдийн давуу тал болон сул талыг тодорхойлох
  3. Тусламжийн прогораммыг тодорхойлохын тулд “Oral” шүдний ооны компани дахь салбарын өрсөлдөх чадварын загварыг макро түвшинд тохирохоор хэрэглэхийн тулд хувиргаж, загвартаа 30 сонгогдсон орны пүүсүүдийн өрсөлдөх чадварын түвшинг олоход хэрэглэсэн байна.

Ийнхүү энэхүү судалгаагаар маш олон онолын болон эмпирик ойлголтуудыг батлан гарган ирсэн. Жишээ нь, Харьцангуй нөхцөл байдал-хэрвээ өрсөлдөгчтэй харьцуулахад өрсөлдөгч илүү таатай нөхцөл байдалд байх юм бол пүүсийн гарц эсвэл гүйцэтгэлийг хэмжин харуулна. – гэдэг нь үйлдвэрлэх боломжтой бүт тоо хэмжээ; – гэдэг нь  стандарт гарц дахь j-р бүтээгдэхүүний нэгжийн хувийн жин эсвэл өөрчлөлтийн коэф; нь өрсөлдөгчийн  j-р бүт үйлдвэрлэхэд ашиглах i нөөцийн ашиглалтийн түвшин ; -пүүс дахь i нөөцийг хэрэглэж болох боломжит түвшин гэвэл үүний томъёог хялбаршуулан гэж гаргана. Мөн үүнтэй адилаар,  боломжит нөхцөл байдал-хэрвээ пүүс хүчин чадал болон нөөцөө бүрэн ашиглаж байх юм бол энэ нь хамгийн сайн үр дүн юм. Өнөөгийн нөхцөл байдал-Пүүсийн яг одоогийн байдалд юу хийх боломжтой эсвэл ямар нэгэн зорилго төлөвлөсөн байхыг харуулна. Ийнхүү томъёоны гаргалгааг хийснээр пүүсийн өрсөлдөх чадварын дараах 2 томъёог гаргаж авна. Бодит өрсөлдөх чадварын түвшин=LA= Боломжит өрсөлдөх чадварын түвшин=Lp= нь LA үед үйлдвэрлэснээр нь харьцуулахад пүүс өрсөлдөгчөөсөө илүү өрсөлдөх чадвартай байна. LAнэгээс их байна гэдэг нь тухайн пүүс илүү өрсөлдөх чадвартай байна гэсэн үг.

Өрсөлдөх чадварын тухай ярихад Портер(1990)-ийн гарган ирсэн 5 хүчин зүйлийг заавал дурдах ёстой. Энд, тухайн пүүсийн үйл ажиллагаанд холбоотой байх одоогийн өрсөлдөгчид, хэрэглэгчид, нийлүүлэгчид, орлох бүтээгдэхүүний аюул, шинээр зах зээлд нэвтрэгсэд гэсэн хүчин зүйлүүд багтана. Жишээлбэл, шинээр зах зээлд нэвтрэгсэд гэдэгт тухайн пүүсээс илүү таатай санал тавих байдлаар хэрэглэгчдийг булаахыг эрмэлзэн өрсөлддөг. Мөн орлох бүтээгдэхүүний аюул гэдэг нь нэг салбарын бүтээгдэхүүнийг нөгөө салбарын бүтээгдэхүүнээр орлуулах боломж хэр байгаагаас өрсөлдөөн шалтгаалдаг. Пүүсүүд өөрсдийн гэсэн ерөнхий стратегийг баримтлан тухайн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг, ямар нөхцөл байдалд ажиллаж байгаагаасаа хамааруулан зардлаар давамгайлах юмуу ялгарах стратеги баримтлах, эсвэл бүр төвлөрөх стратегийг хэрэгжүүлэх үү гэдгээ шийддэг. Жишээлбэл, машин сонирхогчдын хамгийн сайн мэдэх BMW автомашины зах зээл дээр ялгарах стратеги баримталдаг. Үүнийг юугаар нь батлан харуулж болох вэ гэвэл энэ компани нь дээд зэрэглэлийн тансаг ангиллын хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаагаар харагдана. 345i болон 740i зэрэг1992 оны загваруудыг харж болно.

Олон улсын зах зээл дээр өрсөлдөөн хэрхэн явагддаг бол?  Энэ хүрээнд Азийн томоохон орнуудын дундах пүүсүүдийн үйл ажиллагаа болон тэдгээртэй холбогдох улс орны бодлого зэргийг авч үзье. 1997-1998 оны үед Азид санхүүгийн хямрал бий болж, Монгол улсад маань ч цөөхөн хэдхэн банкуудаас “Сэргээн босголт” өөр бас бус банкууд дампуурсан. Мөн саяхан бид санхүү, эдийн засгийн хямралд орсон, уг нь үүнийг зарим эдийн засагчид хямрал биш уналтын үе байсан хэмээн тайлбарладаг. Аль нь ч байлаа ямартай ч эдийн засаг маань доошоо уруудсан. Одоо харин эргээд өмнөх Азийн санхүүгийн хямралын үеийн өрсөлдөх чадвар бүхий пүүсийн асуудал руу шилжье. Хямралаас өмнө, Азийн олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг пүүсүүдийн өрсөлдөх чадварыг Европын пүүсүүдтэй харьцуулахад илүү гэж яригддаг байсан. Тэгтэл хямрал болж, тэдгээрийн үйлдвэрлэл, экспортын хэмжээ өмнөхтэйгөө харьцуулахад илт багассан бөгөөд зарим нэг статистикаас дурдвал, Өмнөд Солонгос 1995-1996 оны үед 7,8%-тай байсан бол 1997-1998 оны үе буюу хямралын үед бүр -0,85% болтлоо унаж, 1999-2000 оны хооронд буцаан сэргээж чадсаны дүнд 9,8%-д хүргэсэн байна. Энэ бол статистик тоо баримт харин үүний цаана чухам ямархуу байдалтай байсан бол гэдэг нь нэн сонирхолтой. Олон улсын зах зээл дээр пүүс ашиг олно гэдэг маш олон хүчин зүйлийн үр дүнд явагдах үйл явц юм. тухайн пүүс юугаараа давуу талтай байна түүгээрээ дагнан бусдаас тэргүүлж явах хэрэгтэй. Өрсөлдөх чадварын талаар ялгаатай ойлголтууд байдгийн нэг нь өндөр хөгжилтэй орнуудын нэгдсэн пүүсүүдийн өрсөлдөөнөөр тодорхойлогдоно гэж үзсэн ойлголт. Магадгүй тийм байж болох талтай. Учир нь хэрэглэгчид өндөр өрсөлдөөний дүнд илүү их хождогтой адил. Тухайн пүүсийн үйл ажиллагаанаас, олон улсын зах зээл дээр хэр өрсөлдөж байгаагаас орны хөгжил ч шалтгаалах учир холбогдолтой. Пүүсийн үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой технологи тухайлбал, өнөө үед мэдээллийн салбарын ашиглалт ч юмуу, мөн хүний нөөц-энэ нь маш их хэрэгтэй, чанартай өндөр боловсорсон мэргэжилтний бүтээмж өндөр байх нь тодорхой, байгууллагын бүтэц- энэ нь мөн хамгийн чухал зүйл тухайлбал, байгууллагын удирдлагын ойлгомжтой байдал удирдуулж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Гадаад хүчин зүйл болох засгийн газрын оролцоо, санхүүгийн болон капиталын нөлөө зэрэг нь олон улсын өрсөлдөх чадварт нөлөөлөх бөгөөд эргээд энэ нь байгууллагын стратеги төлөвлөгөөнд нөлөөлнө. Нэг ёсондоо, буцах холбоо бүхий үйл явц юм.

Капон, Глазер нарын ноу-хау гэж тодорхойлсноор технологийг бид ойлгодог. Технологи бол өрсөлдөх чадварын хамгийн чухал зүйл. Жишээлбэл, миний ойлгож байгаагаар, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хурдац, инновацийг хэрхэн хурдацтай нэвтрүүлж байгааг, мэдээлэл харилцаа холбооны технологийн шинэлэг байдлаараа өрсөлдөж, мэдээж хэрэг, эдгээр зүйлсээрээ сайтай нь өрсөлдөөнд ялах магадлалтай. Жишээлбэл, Монгол дахь үүрэн телефоын салбарыг харвал, Unitel хамгийн түрүүнд 3G гэсэн гар утасны үйлчилгээний талаар оруулж ирсэн нь тухайн компанид үр өгөөжөө өгсөн. Харин дараа нь илүү шинэчилсэн байдлаар Mobicom компани 3,5G гэсэн үйлчилгээг гаргаж ирсэн нь мөн л ач тусаа өгсөн байгаа. Пүүсүүд илүү үйл ажиллагаандаа инновацийг оролцуулж, шинэ технологи нэвтрүүлэхийн тулд бусадтайгаа хамтрах гэрээнд гарын үсэг зурах, лиценз авах зэргээр үйл ажиллагаа явуулж болно. Пүүс нь амжилтанд хүрэе л гэж төлөвлөж байгаа бол технологийн хөгжлийг хурдацтай дагагч байх хэрэгтэй тэгж чадахгүй хоцрогч байвал алдагдалтай ажиллаж ч болох юм.

Хүний нөөц бол байгууллагын технологитой адил өрсөлдөх чадварт нөлөөлөх салшгүй холбоотой хүчин зүйл юм. Байгууллагууд хүний нөөцдөө буюу ажиллагсаддаа ихээхэн анхаарал тавих хэрэгтэй, шаардлага өндөртэй мэргэжлийн боловсон хүчнүүдээр өөрийгөө цэнэглэсэн байгууллага хэзээ ч, хаана ч алзахгүй. Мэдээж чадвар мэдлэгтэй байхаас гадна, байгууллагын дотор ажилчид ажлаа хийхэд тав тухтай орчныг бүрдүүлэхэд нь анхаарах хэрэгтэй. Технологи цаг ирэх тутам шинэчлэгдэн өөрчлөгдөж байгааг даган ажилчдаа халаад байж болохгүй тиймээс тэдний мэдлэг боловсрол, дадлага туршлагад зориулан хөрөнгө гаргах шаардлагатай. Хүний нөөцийн төлөвлөгөө ч  үүнд чиглэсэн байх хэрэгтэй ба илүү тусгайлсан мэргэжилтнүүдээ анхаарах хэрэгтэй.

Дараагийн зүйл бол мэдээж байгууллагын бүтэц. Үүнд миний бодлоор, өрсөлдөхийн тулд илүү үр дүнтэй, уян хатан стратегитай байх шаардлагатай. Мөн илүү бага төвлөрсөн бүтэцтэй байвал зүгээр, учир нь байгууллагын хэн нэгэн ажилтан ганц асуудал шийдүүлэх гэж өчнөөн олон шат дамжлага дамждаг байж болохгүй, яг л жижиг мөнгөн санг захиран зарцуулж болдогтой адил нэгдмэл нэг удирдлаган дор байдаг ч тухайн хэлтэс тасгаа хариуцсан хүн нь шийдвэр гаргах эрхтэй байх хэрэгтэй байх. Мөн пүүсүүд илүү багийн ажилд хандсан байвал ажилчдын уур амьсгалыг нааштай болгож улмаар мэдээлэл солилцох үйл хэрэгт илүү таатай болно. Мөн бусад байгууллагатай харилцаа холбоотой байх нь илүү үр ашигтай санаа олж авах, илүү туршлагажих гэх мэт давуу талтай. Үүний дунд байгууллагуудын итгэлцэл гэдэг хамгийн том зүйл.

Гадаад хүчин зүйлийн гол зүйл нь засгийн газрын оролцоо, энэ нь тухайн пүүсийн үйл ажиллагаанд татвар авах, зөвшөөрөл олгох, хяналт тавих, квот тогтоох гэх зэрэг олон талт үйл ажиллагаагаараа оролцдог. Татварыг хөнгөлөх эсвэл бүр импортын юмуу экспортын барааны татварыг тэглэх гэх мэт улс төр-эдийн засгийн шийдвэрүүдийг гаргаж байдаг. Манай улсын хувьд авч үзвэл, саяхан засгийн газар газрынхаа нөөцийг ашиглахтай холбоотой “Оюу-толгойн гэрээ”-г байгуулсан. Энэ манайд маш их хүлээлтийг бий болгож байгаа, мэдээж хамгийн гол нь үр ашигтай зарцуулах нь л чухал. Үүний дагуу ч 10 сарын 27нд Дэлхийн банкны хурлыг зохион байгуулж, Чили улсын хэрэгжүүлсэн аргаас суралцах тухай хэлэлцэж байсан. Мөн засгийн газрын нэг үүрэг оролцоо боло нийгмийн барааг нийлүүлэх явдал, хэдийгээр ийм байдаг ч хувийн сектор нийтийн барааг нийлүүлэх явдал зарим тохиолдолд байдаг. Харин төрийн мөнгөөр хувийн сектор бүтээн байгуулалт хийх нь их тохиолдох нь буй. Үүнийг тендер хэлбэрээр ойлгож болно. Мөн засгийн газар экспортод чиглэсэн бодлого буюу гадаадад чиглэсэн бодлого барих нь чухал. Өмнөх дотоодын өрсөлдөөнийг хамгаалах, зөвхөн дотооддоо үйлдвэрлэлээ явуулах гэсэн бодлогоос татгалзвал зүйтэй. Өндөр хөгжилтэй орнуудын жишээг харахад тэд бүгд л гадааад зах зээл рүү хандсан бодлого төрөөс нь авч хэрэгжүүлсэн байдаг. Жишээлбэл, Япон гадаад зах зээл буюу Европ руу их хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа пүүсээ дэмжсэн бодлого барьсан.

Дараагийн гадны хүчин зүйл бол санхүүгийн болон капиталын секторын ач холбогдолтой байдал, энэ нь пүүсийн өрсөлдөх чадварт маш их нөлөөтэй. Азийн эдийн засаг, санхүүгийн хямрал нь санхүү болон капиталын зах зээл бага хөгжсөнтэй холбоотой, нөгөөтэйгүүр зөвхөн банкны салбарыг авч явсантай холбоотой. Харин баруунд банк, банк бус санхүүгийн байгууллагууд бусад салбарыг хамт авч явснаараа хямралд өртөөгүй байж болох талтай. Манайд ч мөн банк болон хадгаламж зээлийн хоршооллоос бусад нь хөгжөөгүй байгаа нь өнөөгийн хямралтай холбоотой.

Эцэст нь дүгнэхэд, аливаа пүүс зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд дээр дурдсан зүйлсийг анхааран өөрийн гэсэн зах зээл дээр өрсөлдөх стратегиа тодорхойлон өрсөлдөж, улмаар ашиг олон улс эх орныхоо эдийн засгийн салбарт маш их өгөөжийг өгөх, эерэг дам нөлөөг үзүүлэн цаашдын үйл ажиллагаагаа амжилттай явуулах хэрэгтэй. Өрсөлдөөний дүнд маш олон субъектууд хожно, хэр илүү их өрсөлдөөн байна тэнд шударга үйл ажиллагаа зонхилно,өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Мөн пүүсүүдийн өрсөлдөх чадвар нь тухайн улсын эдийн засгийн асуудалтай уялдаатай байдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s