Уушги

Уушги нь:

1. Бронхийн салаа мөчир
2. Цулцангийн тогтолцоо гэсэн 2 хэсгээс тогтоно.

Уушгины агаар дамжуулах бронхийн хэсэг, түүний салаа:

Уушгиний цуллаг нь мөгөөрсөн хоолойноос эх авсан, түүний үргэлжлэл болох мод мэт 9 эрэмбээр салбарласан нарийхан гуурсуудаас тогтдог.

Бронх нь цагаан мөгөөрсөн хоолойноос эх авч баруун зүүн уушиг руу ерөнхий гуурсан хоолой болон салаалж цаашид нарийхан гуурс болж үргэлжилнэ.

Бронхийн бүтэц

Бронхийн салаа мөчир нь дараах нэгжүүдээс бүрдэнэ:

  • Хэлтрийн бронх (15-5мм голчтой)
  • Бүсийн бронх
  • Үелэлийн бронх
  • Дунд бронх (5-2мм голчтой)
  • Жижиг бронх (2-1мм голчтой)
  • Төгсгөлийн бронхиол (0.5мм голчтой)
  • Хийн солилцоо явуулах хэсэг
  • Том бронх (Хэлтрийн бронх)
  • – олон эгнээ намираа хучуур эд
  • Дунд бронх
  • – хучуур эдийн эс намхан
  • -дан 2 эгнээ хучуур эд
  • – салст бүрхүүл нь нимгэн, булчирхайтай
  • – шилэрхэг мөгөөрс нь уян мөгөөрсөөр солигдоно
  • Жижиг бронх
  • -дан нэг эгнээ хучуур эд
  • -булчирхай мөгөөрс байдаггүй.
  • Төгсгөлийн бронхиол
  • -дан нэг эгнээ шоо дөрвөлжин хучуур эд
  • -сормууслаг эмжээргүй  ба клара эсүүд тохиолдоно

Ханын бүтэц

  • Салст бүрхүүл
  • дан олон эгнээ намираа хучуур эд
  • Салстын доорх бүрхүүл
  • Уураглаг салсархаг холимог булчирхай
  • Мөгөөрслөг бүрхүүл
  • Шилэрхэг болон уян мөгөөрс
  • Гадар адвентици бүрхүүл
  • Ширхэглэг холбогч эд

Хийн солилцооны хэсэг:

Ацинус-хийн солилцооны хэсгийн бүтэц, үйл ажиллагааны нэгж.

Ацинусууд нь хоорондоо маш нимгэн холбогч эдээр тусгаарлагдах бөгөөд 12-18 ацинус нийлж уушгиний 1 хэлтэнцрийг үүсгэнэ.

Цулцан

Респикатор бронхиол нь ханандаа хийн солилцоо явуулах чадвартай цулцангууд агуулсан байдаг.

Цулцангууд нь 120-140мкм голчтой, онгорхой цэврүү бөгөөд хана нь суурин мембран дээр орших дан хавтгай хучуур эдээс бүрдэнэ.

Цулцангууд нь өөр хоорондоо 2-8мкм зузаантай, хялгасан судас агуулсан холбогч эдээр тусгаарлагдаж, 10-15мкм Конын гэдэг сүвээр харьцана.

Цулцангийн уут хөндий гэдэг нь цулцангуудаас тогтсон хий бүхий хоосон орон зай юм.

Цулцан электрон микроскопоор

Цулцанг бүрдүүлдэг дан хавтгай хучуур эдийг 2 хуваан авч үзнэ.

Хийн солилцооны алвеолоцит:

Цулцангийн 95%-г эзэлж, хавтгай зөв биш хэлбэртэй. Эсийн бөөмтэй хэсгээрээ 5-6мкм, бусад хэсгээрээ 0,2мкм зузаантай.

Эсийн сийвэн нь жижиг МХ, пиноцитозтой.

Цулцангийн хөндий рүү харсан чөлөөт гадаргуу нь агаартай холбогдох чөлөөт гадаргууг ихэсгэсэн сийвэнгийн ургацагуудтай.

Шүүрлийн алвеолоцит:

Эс нь шоо дөрвөлжин, 7-8мкм, оройдоо олон тооны шүүрэл ялгаруулах үүрэгтэй бичил цэлмэнтэй. Эсийн сийвэндээ сайн хөгжсөн ЭПТ, рибосом, ГБ, олон тооны цэврүүтэй.

Сийвэнд байх цитофосфолипосом нь шүүрлийн алвеолоцитийг ялгах иэмдэг болж байдаг.

Шүүрлийн алвеолоцит нь уураг, фосфолипид, нүүрс-ус нийлэгшүүлэн гадаргуу идэвхит бодисыг бүрдүүлнэ.

Шүүрлийн алвеолоцит нь цулцангийн сурфактант бүрдлийг ялгаруулна.

Цулцангийн макрофаг

Цулцангийн хана ба түүний гадаргууд макрофаг элбэг тохиолдоно. Макрофаг нь мембраны олон тооны хуниас, залгисан тоос, задарсан эсийн хэсгүүд, нян, сурфактантыг залгисан байдлаар нь танина.

Сурфактант:

  • Мембрант үе
  • Шингэн үе
  • Миелин төст бүтцээс тогтоно.

Агаар цусны хориг:

Энэ нь цулцан доторх агаар, хялгасан судас дахь цусны хооронд орших бүтэц юм. Үүнд:

    1. Сурфактант
    2. 1,2_р зэргийн хучуур эс
    3. Түүний суурийн мембран
    4. Хялгасан судасны суурийн мембран
    5. Эндотель эс
    6. Завсар орно.
Advertisements

2 thoughts on “Уушги

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s