Христийн шашин

Христийн шашин дэлхийн чанартай шашин болж, европын оюун санааны үндэс болтлоо урт удаан замыг туулсан аж. Энэ шашин Христийн мэндэлснээс эхлэн тоолдог манай эрний 1-р зуунд үүссэн гэдэг. Гэхдээ Есүс Христ яг мэндэлсэн эсэх нь тийм ч баттай биш. Магадгүй олон хүнийг хуурсан хамгийн том төөрөгдөл ч байж мэднэ. Ямартай ч Христийн шашин нь анхандаа иудайзмын дэвсгэр дээр, түүний нэг бүлэглэлийн байдалтай төлөвшсөн байна. Гэхдээ Назаретын Есүсийн номлол нь агуулгаараа эртний еврей нарын үндэсний шашны хүрээнээс хол хальсан төлөвтэй байсан юм. Чухам энэхүү түгээмэл учир холбогдол нь Христийн шашныг өөрийн амьдралын утга учрын үндэс гэж үзэх болсон үй олон сая хүний нүднээ Есүсийг Христ /Аврагч, Мисси/ болгон залахад хүрсэн байна.

Евангелийг /үгчилвэл ариун буянт мэдээ/ дан ганц Есүс гэгч биш олон хүний оюун ухаан шингэсэн зохиолууд хэмээн дүгнэж болно. Эрдэмтэд заримдаа баттай түүхэн баримт ховор, дөрвөн евангелид /Матайн, Маркийн, Лүүкийн, Иоханы/ байгаа намтрын зарим талаар зөрөөтэйг иш татан Есүсийн түүхэн бодит хүн байсныг эргэлздэг нь зүйтэй хэрэг.

Христийн шашин Эртний Грекийн сүсэг бишрэлээс үндсээрээ ялгаатай нь:

1. Эртний Грекийн бурхан шүтлэгт өдий төдий бурхан байсан бол христийн шашинд цор ганц бурхан бий.

2. Грекийн бурхад ертөнцийн хүчин цогцолбор болж сансрын журамд захирагддаг бол Христийн шашны бурхан ертөнцөөс дээгүүр ертөнцийг бүтээгч бөгөөд эзэн нь хэмээх ойлголт буй. Гэхдээ хүнийг ойлгох хийгээд тэнгэрлэг хүнийг болон байгалийн шинжийг харьцуулж үзэхтэй уялдсан бүр илүү ноцтой ялгаа байгаа аж. Христийн шашны бурхан нь зөвхөн байгалийн төдийгүй, хүний эрх дураар бүтээгддэг ертөнцөөс дээгүүр ариун сүнс гэгдэнэ. Гэхдээ хүн нь зөвхөн зарим талаараа байгальд хамаарагдах бөгөөд хүн юуны өмнө бие хүн байдаг. Өөрөөр хэлбэл байгалиас хэдийдсэн эрх чөлөөтэй өвөрмөц бүтээн туурвих чадвартай “би” байдаг. Ийнхүү христийн шашин хүний хувийн чанар, туурвин бүтээх авъяас, эрх чөлөөний үнэмлэхүй ач холбогдлыг нэээ үндэслэж байна.

Бурханы агуу сүр хүчинд итгэх явдал эртний еврей нарын шашин иудаизмаас эх авчээ. Энэхүү итгэл нь иудаизмын хувьд ч, Христийн шашны хувьд ариун нандин сургаалиудын эмхэтгэл болох хуучин гэрээст тодорхой өгүүлсэн ард түмний эмгэнэлт түүхийг үзүүлж байна. Хуучин гэрээсийн түүх нь еврей нар хэрхэн энэ тэрүүгээр хэсэж, хүсэн найдаж Вавилон, Египетэд олзлогдож байсан гашуун гунигт үйл явдлаар дүүрэн ч цор ганц бурхан тэднийг аварна гэж гардаг.

Христийн шашинд хуучин гэрээний сүсгийг шинэ гэрээсийн бэлтгэл бөгөөд хүнтэй шинэ маягаар холбоо тогтоох өмнөтгөл гэж үздэг. Үнэндээ хуучин болоод шинэ гэрээсийн төсөөлөл ихээхэн ялгаатай.

Хуучин гэрээсийн бурхан нийт ард түмэнд хандсан бол шинэ гэрээсийн бурхан бие хүн тус бүрт хандсан байна. Хуучин гэрээсийн бурхны шашин өдөр тутмын амьдралын дүрэм журам, үйл явдал бүрийг дагалдах янз бүрийн ёслолд их анхаардаг бол шинэ гэрээсээс үүдэлтэй Христийн шашин юуны өмнө хүн бүрийн дотоод сэтгэлийн амьдралд, ариун итгэл рүү чиглэсэн байна.

Христийн шашны итгэлийн үндэс

Бурхан хүнийг “өөрийнхөө дүр төрхөөр” бүтээжээ. Бурханы ариун сүнснээс үүсэн гарсан ертөнцөөс дээгүүр сүнс буюу оюун санааг биедээ цогцлоосон байдаг нь бие хүн. Адам, Ева хоёрын анхны нүгэл хүний доторх бурхантай адил байдлыг эвдэж, бурханаас холдуулсан боловч тэрхүү бурхны дүр бүрмөсөн алга болоогүй ажээ.

Христийн шашинд цаашид бүх түүхийг хүн бурхан лугаа нийлэн нэгдсэн түүх гэж авч үзчээ. Христийн шашны эрхэм дээд зорилго нь аврах явдал гэдэг. Аврах гэгч нь Христийн шашны ойлголтын өвөрмөц байдал ба гурамсан нэгдэл бурханы цогцлол гэсэн номлолд илэрлээ олжээ. Бурхан бол нэгэн тэнгэрлэг мөн чанараар (байгаль) нэгдсэн бөгөөд нэгэн зориг эрмэлзэл бүхий Эцэг, Хүү, Ариун сүнс хэмээн адилхан гурван дүр (бие хүн) байдаг. Нэгдмэл бурханы нэг дүр нь аврагч (Христ) болдог. Хүү-Бурхан хүний мөн чанарыг олж (хүмүүчлэгдэн), улмаар анхны нүглийг арилган хүнийг Бурхан лугаа төсөөтэй байдлыг бүрдүүлэхийн төлөөнөө Назаретын Есүсийн дүрийг олсон гэдэг.

Аврагдахын тулд хүн оюун санааны хүч чадал гаргах, юуны өмнө ихэд сүсэглэх хэрэгтэй. Харин бие дааж авралыг олж чадахгүй тул Есүс Христэд хандаж, аврагч өөрөө олзлох шаардлагатай гэх. Авралыг олох зам бол Есүстэй адил болж, Христийн бие лүгээ оюун санаагаар нийлэн нэгдэж, (түүний тусалалцаатайгаар ) өөрийн ( нүгэлт) мөн чанарыг ариусган өөрчлөх бөгөөд энэ нь хүний нүгэл үхлийн эрхээс бүр мөсөн ангижруулна. Гэвч хүний сүнс түүний хувийн чанар (оюун санааны “ би” ) үхэшгүй мөнх тул хүн авралыг олж, бурхантай нэгдэх мөнхийн амьдралд хүрэх зам бие махбодын үхлийг дамжиж гарна. Энэ замыг Есүс Христ загалмайд цовдлуулан үхэж, бие нь амилан сэхснээр тавьж өгчээ. Гагцхүү сүмд авралыг олж болох бөгөөд Сүм бол “ Христийн бие цогц” юм.

Бурханы ном айлдагч сүмийн сүсэгтний хайр дурлалаар нэгдэн бий болж нийлдэг, нэгэн хүсэл зорилготой ч бие хүний хувьд хэвээр үлддэг халуун янаг эр, эм хоёрын нэгдэл лүгээ зүйрлэдэг юм. Христ сүмийн эр нөхөр нь болж гэр бүлийн холбооны тэргүүн байдаг (үүнээс улбаалан гэлэнмаа нар өөрсдийгөө” христийн дэргэд” гэцгээдэг). Христийн шашны ёс суртахуун бие хүний өөрийн үнэт чанар ( Бие хүн бол хүнд шингэсэн “ Бурханы дүр “ хийгээд зан үйл, жинхэнэ үнэн, эрх чөлөө гурвын салшгүй холбоог иш үндэс болгодог. “ Үнэннийг танин мэдэгтүн, тэгвэл тэр үнэн таныг эрх чөлөөтэй болгоно” “ Нүгэл хийсэн хүн нүгэлийн боол мөн “ гэж Есүс хэлжээ. Тэгээд сайн үйлс, үнэнийг эзэн биегүй ёс төдий дүрмийг илэрхийлдэггүй. Есүс Христ өөрийн биеэр илэрхийлдэг бөгөөд үүнээс уламжлан уг утгаараа эрх чөлөөний ёс суртахуун байдаг). Жишээ нь Христийн шашин хүний эрх чөлөөг илэрхийлэхдээ айдас, өнгөцхөн үүрэгт тулгуурладаггүй.

Христийн шашны номлолоор хүн өөрийн уг чанар лугаа тэмцэх бус, энэ уг чанарт шингэсэн нүгэлт үүтгэл лүгээ тэмцэнэ, хүний уг чанар өөрөө бурхан лугаа төсөөтэй бөгөөд амилж, мөнх оршуул зохилтой аж (Христийн шашин үүгээрээ Платонизм, Гностицизм, манихействаас ялгаатай). Мөн сүнс үхэшгүй мөнх гэж, эрлэгийн шүүх байдаг гэж итгэх нь христийн шашны шүтлэгт асар их үүрэг гүйцэтгэжээ.

Христийн шашны бурхан нь бүхий л ахуйн хишиг буянт утга санааны хувьд биелэн цогцолж, бурханы шинжийг олсон үнэн журамт сэтгэлийн эрхэм дээд үнэн гэгддэг. “…хуулийг Моисейгээр дамжуулан өгсөн бөгөөд буян хишиг ба үнэн нь Есүс христээр дамжин үүссэн юм.”. (Иохан1:17). “Бурхан бол эзэн сүнс бөгөөд түүнийг шүтэн бишрэгчид сэтгэл санаагаараа үнэнээсээ шүтэн бишрэх ёстой” (Иохан.4:24).

Христийн шашны зарим нэг үндсэн санааг товчоор тайлбарлаваас ийм байна.

Уг шашин нь олон мянган жил Европ даяар өдгөө дэлхий даяар асар олон шүтэгчидтэй болоод байгаа Христийн шашин нь олон талаараа муу үр дагаварт хүргэсэн нь үнэн (Олон зуун шашны дайн, мөргөлдөөн, аллага хядлага, хавчин гадуурхалт). Мөн бага ч болов дундад зууны сэргэн мандалтад нөлөөлсөн. Харьцангуй энэрэнгүй үзэл номлодгоороо олон сая хүнд тусаа өгсөн байж мэднэ. Гэвч 19-р зуунаас л эхлээд европт хүртэл сэхээтэн, эрдэмтдийн дунд Христийн шашны үндэс суурь ганхан эхэлсэн бөгөөд хэзээ нэгэн цагт Есүс Христ Эртний Грекийн бурхад адил хэн ч үл шүтэх нэгэн төсөөлөл болон үлдэх магадлал өндөр.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s