Гипофиз (өнчин тархи)

Тархины суурин хэсэг суурь ясны түрк эмээлийн хонхорт орших ба 1 см урт, 1-1.5 см өргөн, 0.5 см зузаантай, 0.5 г жинтэй булчирхай юм.

Раткегийн халаас

Энэ нь урд ханаараа завсрын тархины хөөсөн бүрхүүлийн ханатай шүргэлцэж байрласан хэсэг бөгөөд хучуур эсийн үржлийн өндөр идэвх нь түүнийг тархины 3-р ховдлоос гаралтай ургацгийн зүг чиглэсэн хурдан хөгжлийг хангадаг.

Раткегийн халаасны хэсгийн эпителийн идэвхтэй үржлийн дүнд гуурс эсийн цуваа маягийн бүтцүүд булчирхайн захаар үүсч, голын хэсэг нь мезенхимээс бүтсэн хэвээр байх ба 8 дахь 7 хоногт Раткегийн халаасны иш нь нарийсч урвуу хөгжилд ороод цааш мөгөөрс болон хувирна.

Гипофизын зүслэг дээр босоо байрласан эпителээр хучигдсан хөндий ажиглагддаг ба энэ нь Раткегийн халаасны үлдэгдэл юм. Өнчин тархийг хоёр үндсэн хэсэгт хувааж болно.

1. Нейрогипофиз:

– мэдрэлийн гаралтай хэсэг

2. Аденогипофиз:

-Гипофизын хөлийг ороосон туберал хэсэг

-Завсрын хэсэг

Нейрогипофиз

Нейрогипофиз нь мэдрэлийн эсээс гаралтай бөгөөд гаднаасаа тархины бодистой төстэй эдээс тогтоно. Энэ эдэд эпиндимоцитээр хучаастай жижиг хөндий, гуурсууд тохиолдоно.

Аденогипофиз

Аденогипофизын өмнөд хэлтрийг цуваа үүсгэн сүлжилдсэн, мөн бөөгнөрч байрласан булчирхайлаг эс ба тэдгээрийн хооронд орших тулман хялгасан судасны тороос тогтоно. Урд хэлтэр нь гадуураа нягт ширхэлэг холбогч эдэн гэртэй байдаг. Цуллагийн дэвсгэр эд сул хөгжсөн байдаг ба цөөн тооны коллаген ширхэг нь гипофизын урд артери ба үүдэн венулуудын дагуу оршино. Эдгээр шүүрлийн эсийг аденоцит гэнэ.

Төрсний дараа аденогипофиз нь хэмжээгээрээ томорч, хромофил аденоцит олшрон томордог. 10 хүртэлх насны хүүхдийн аденогипофизд ацидофил аденоцит давамгайлж, нэг артериолоос цусаар хангагдах цуллагийн хэлтэнцэр маягийн бүтэцтэй болсон байна.

Хүүхэд эрчимтэй өсөх бэлгийн бойжилтын үед ацидофил аденоцитын хувь ихсэнэ.

Аденогипофиз нь дараах үндсэн эсүүдээс тогтоно:

1. Хромофоб

-Том

-Жижиг /хромофобоцит нь гол буюу идэвх багатай залуу эс бөгөөд цаашид ялгаран хөгжиж хромофил эс болно./

2. Ацидофил аденоцит

3. Базофил

-Гонадотрофоцит

-Тиреотропоцит

4. Хромофил /Урд хэлтрийн 40-45%/ :

-ацидофил /хэлтрийн латерал хэсгээр байх ба жижиг дугуй, 14-19 мкм голчтой, ГБ, митохондр, нягт уурган мөхлөгүүдтэй./

-Соматотропоцит /том,дугуй, 300-350 нм мөхлөгтэй, ЭПТ сайн хөгжсөн, соматотропин даавар ялгаруулна./

-Маммотропоцит /зууван, 200 нм голчтой мөхлөгтэй, пролактин даавар ялгаруулна.

-базофил /зөв бус хэлбэртэй,ацидофилээс тод будагддаг, 3 төрөл байна./

-тиреотропоцит /ББТД, өмнөд хэлтэрийн антеромедиал хэсэгт их тохионо./

-кортикотропоцит /өнцөг үүсгэсэн хэлбэртэй тасархай бөөмтэй, өмнөд хэлтрийн төвд байрлана, БДБТД, ӨЭТД/

-гонадотропоцит /дугуй хэлбэртэй,синусоидын дэргэд оршино, ӨЦТД, ШБТД/

Гормонууд

А. Өнчин тархины өмнөд хэсгийн дааврууд:

ӨТӨХ нь төв мэдрэлийн тогтолцоотой шууд харьцдаггүй бөгөөд үйл ажиллагаа нь мэдрэлийн даавраар идэвхждэг.

1. Өсөлтийн даавар

2. Бөөрний дээд булчирхайн холтослог бодисыг идэвхжүүлэгч даавар

3. Бамбай булчирхайг идэвхжүүлэгч даавар

4. Бэлгийн булчирхайг идэвхжүүлэгч даавар:

-Шар биеийг идэвхжүүлэгч

-Цэврүү идэвжүүлэгч даавар

5. Пролактин

Б. Өнчин тархины арын хэсгийн дааврууд:

-окситоцин

-ШХД

Өнчин тархины арын хэсэг нь гипоталамус дахь мэдрэлийн эсийн аксоноор үүсгэгддэг учир нейрогипофиз гэгддэг бөгөөд питуйцит гэдэг глиал эсээс тогтдог.

Advertisements

2 thoughts on “Гипофиз (өнчин тархи)

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s