Хүхэрт нэгдлийг исэлдүүлэгч бактериуд

Прокариотын ихэнх төлөөлөгчид хүхэрт нэгдлийг исэлдүүлэх чадвартай. Зарим гетеротроф бактерийн төрөл Bacillus, Pseudomonas болон бусад хүхэр исэлдүүлэгч бактерийн группыг өнгөгүй серобактер гэж нэрлэдэг.

Тиобактери нь эсийн энергийг хүлээн авч түүний органик биш нэгдлийг ашиглан хүхрийг исэлдүүлдэг.  Морфологи, биохимийн идэвхээр ялгаатай олон тооны автотроф болон гетеротроф бичил биетнүүд ангижирсан хүхэрт нэгдлийг исэлдүүлдэг.

Ялангуяа Thiobacillus, Beggiatao, Thiotrix, Thioploca-ийн төрлийн автотрофууд мөн фотосинтезлэгч ногоон болон улаан бактериуд их хүхэрт нэгдлийг исэлдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг. Ихэнх тиобактери нь облигат хемолито-автотрофууд байдаг. Хүхэрт устөрөгчийн исэлдэлтээр сульфат 8 электроноо алддаг ба энэ үед амьсгалын гинжинд шилжиж сульфит ба хүхрийн молекулын завсрын бүтээгдэхүүн үүснэ.

Sulfolobus

Sulfolobus-ийн төрлийн төлөөлөгчдөөс бусад бүх тиобактери нь грам эерэг эсийн ханатай юм. Sulfolobus нь эсийнхээ хананд пептидогликан агуулдаггүй бөгөөд уураг липидийн комплексоос тогтдог. Sulfolobus solfataricus-ийг галоцин А4-р үйлчлүүлэх нь

Sulfolobus acidocaldarius

Энэ нь халуун рашаан, лаг шавар зэрэгт тохиолддог бөгөөд рН 1-5, температур 60-95°С-ийг тэсвэрлэдэг.

Thiobacilli

Thiobacillus-ийн төрлийн төлөөлөгчид нь цитоплазмынхаа дотор онцгой хөгжлийн системтэй. Thiobacillus-ийн төрлийн бактериуд болох Thiobacillus denitrificans, Thiobacillus thioparus, Thiobacillus ferrooxidans зэрэг нь хөрсөнд өргөн тархсан байдаг.

Шилбүүр нь эсийн нэг туйлд байрласан аэроб бактери. Хүхэрт устөрөгч, сульфид, тиосульат, тетрамионат, тиоцианатыг S болон SO4 болтол исэлдүүлдэг.

Thiobacillus ferrooxidans

Thiobacillus ferrooxidans нь 2 валенттай төмрийн ионыг исэлдүүлж энерги гарган авах чадвартай. Энэ нь хурц өнгө үзүүлдэг ба ацидофиль юм. Thiobacillus thiooxidans нь хүчиллэг орчинд ургах чадвартай бөгөөд өсөх оптимум рН нь 2-4 байдаг. T. denitrificans ба T. thioparus нь эсрэгээрээ саармаг орчинд хөгжиж боловсордог (рН 7 орчимд).

Ихэнх тиобациллын ургах оптимум температур нь 30°С байдаг (мезофиль). Гэвч сүүлийн үед 60-70°С-т ургадаг термофиль штаммыг гаргаж авчээ. Thiobacterium-ийн эс өвөрмөц хэлбэртэй, зууван, мушгирсан, үл мэдэг нугалаатай байдаг. Энэ группын ерөнхий ганц шинж нь эсийнхээ дотор хүхэр хуримтлуулах чадвар нь юм.

Thiospira-ийн цэвэр өсгөвөр нь органик нэгдэлтэй хамт ургаж чаддаг. Beggiatoa, Thiotrix, Thioploca зэрэг хүхрийн бактериуд нь өнгөгүй, цилиндр эсүүдээс тогтсон утаслагийг үүсгэдэг.

Beggiatoa

Үлэмж том бактери (диаметр нь 10 μм хүрдэг). Усанд чөлөөтэй хөвдөг. Нүүрстөрөгчийн эх үүсвэртээ нүүрсхүчлийн хийг ашигладаг. Хүхрийг эсийн дотор дусал хэлбэртэйгээр агуулдаг. Энэ организм нь устөрөгчийн хэт ислийг орчноос зайлуулдаг. Зарим Beggiatoa-ийн штамм нь микроаэроб нөхцөлд азотфиксацилах чадвартай.

С. Н. Виноградский 1887-1889 онд Beggiatoa-ийн эсийг хүхрийн гранум хуримтлуулсан хүхэрт устөрөгчтэй орчин дээр ургуулж тэдгээрийн дараа орчноос хүхэрт устөрөгчийг алга болгоход энэ организмын ассимиляци нь нүүрсхүчлийн хийг ашиглаж SO42- болон ашиглах үед энерги чөлөөлөгдөж байгааг ажигласан. Зарим Beggiatoa-ийн зүйл нь эсийн энергийг нөөцөлж хүхэрт устөрөгчийг исэлдүүлдэг.

Desulfovibrio desulfuricans

Жижиг савханцар вибрион хэлбэртэй. Шилбүүр нь эсийн нэг туйл дээр байрласан. Орчны рН 5,5-8,5 нөхцөлд ургана. Хэвийн өсөлт 25-30°С-т явагдана. Жинхэнэ анаэроб, гетеротроф. Органик бодисын задралын үед сульфат, сульфит, тиосульфатыг хүхэрт устөрөгч болтол ангижруулдаг.

Vibrio desulfuricans

2-4×0.7-0.9 μм хэмжээтэй. Шилбүүртэй, спор үүсгэдэг бактери. Колони нь өнгөгүй, гөлгөр, гялалзсан, хавтгай буюу үл мэдэг товгор гадаргуутай. Өсөх тохиромжтой температур нь 25°С. Урсгал ус, лаг шаварт өргөн тархсан.

Фотосинтез явуулагч бактериуд 

Фотосинтез явуулагч бактериудад улаан ба ногоон хүхрийн бактериуд хамаардаг. Ногоон хүхэрт бактери нь (Chlorobacteriaceae овог) жижигхэн дугариг төгсгөлтэй, хөдөлгөөнгүй савханцар хэлбэрийн эстэй.

Улаан бактериуд нь (Thiorooceae овог) дугуй, зууван, савханцар болон мушгиа хэлбэртэй байдаг. Улаан болон ногоон бактерийн эсийн хэмжээ нь 1-2 μм-ээс 25-50 μм хүртэл, заримдаа бүр 100 μм хүртэл хэлбэлздэг. Зарим төлөөлөгчид нь хөдөлгөөнтэй байдаг. Эдгээр бактериуд нь хүхэрт устөрөгч байгаа нөхцөлд фотосинтез явуулах чадвартай.

Фотосинтезийн процессийн үед нүүрсхүчлийн хийг ялгаруулж, хүхэрт устөрөгчийг хүхэр болон хүхрийн хүчил болтол исэлдүүлдэг.

Байгал дахь тархалт ба үүрэг

Фототроф ба хемотроф прокариотын тусламжтайгаар хүхэрт нэгдэл нь органик биш бодисыг исэлдүүлж байгаль дахь хүхрийн эргэлтийг явуулдаг. Хемотроф нь тэнгисийн ба цэнгэг усанд орших ба хөрсний хүчилтөрөгч агуулсан аэроб давхаргад хүхрийг исэлдүүлдэг. Хүхэрт нэгдлийг исэлдүүлэгч бактерийн амьдралын үйл ажиллагааны үр дүнд хүхэр хүчлийн давс үүсч ургамалд сайн шингээгддэг.

Advertisements

One thought on “Хүхэрт нэгдлийг исэлдүүлэгч бактериуд

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s