Малгайт мөөгний зарим ашигт бодисууд

Сахаридууд. Энэ нь органик нэгдлүүд ба хүний хувьд экзоген бодисууд бөгөөд амьдралд зайлшгүй шаардлагатай, энергийн эх үүсвэрийн хувьд хүнсний найрлагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог. Мөн эдгээр нь нөөц, тулгуур бодисын үүрэг гүйцэтгэж гидроколлойдын хувьд эдэд усыг барьж байдаг. Сахаридуудын бүтэц найрлагыг амт, реологийн шинж ба бүтээгдэхүүний хүнсний чанарт нөлөөлдөг учир хүнсний технологид өндөр ач холбогдолтой. Бүтцээсээ хамааран гидрофил ба амтны чанараараа маш их ялгаатай. Нүүрсусны гол найрлага нь манитол, гликоген, сорбитол ба эритол юм. Нэг грамм нүүрсуснаас организм 16.75 Дж энерги авдаг бол нэг грамм цэвэр 100% спиртийнх 30.26 Дж болно. Хэрвээ бид хүнсээрээ хангалттай хэмжээний нүүрсусыг авах юм бол уургаа хэмнэх бөгөөд харин хэтрүүлсэн тохиолдолд энэ нь өөх тос болон хувирна.

Бета глюкан элексир. Энэ нь эмийн мөөг болох Pleurotus ostreatus-аас цэврээр ялгасан бета 1,3/1,6-глюкан ба үрт биений ханд шингэн юм. Бета глюкан нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учир өөр хольц байхгүй. Тухайлбал давс, амьтны гаралтай бүтээгдэхүүн, баяжуулагч тэр ч байтугай өнгө оруулагч ч байхгүй. Бета глюкан элексир нь дархлааны системийн үйл ажилгааг сайжруулах, холестролын түвшинг бууруулах гол нөлөөтэй.

Плеуран-бета1,3/1,6-глюкан: энэ нь байгалийн гаралтай полисахарид бөгөөд 1950-иад оноос эрчимтэй судлагдсан. Плеуран нь бета1,3/1,6-глюкан бөгөөд хүнсний хясаан мөөг pleurotus osteatus-аас цэвэрээр ялгаж авсан. Энэ бэлдмэл нь үнийн болон чанарын талаасаа маш их сонирхол татсан бүтээгдэхүүн юм. Бета1,3/1,6-глюканы үйлчлэх механизмыг ойлгохын тулд цусны цагаан бөөмийн /макрофаг эс/ үйл ажиллагааг мэдэх хэрэгтэй. Макрофаг эс нь ер бусын гайхамшигтай нэг эст организм юм.  Эдгээр эсүүд нь хүний организм дахь хэвийн биш эсүүдийг таньж, өөртөө залгиж шингээх замаар устгана. Бидний организм дахь хор хөнөөлтэй эсүүдийг хоргүйжүүлж устгах чухал ажилыг тэд гүйцэтгэдэг. Гэвч тэдгээр нь зөвхөн өдөөгдсөн үедээ л энэ үүргийг гүйцэтгэдэг. Бета глюканы молекулууд нь макрофаг эсийг идэвхижүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь ягаад бета глюкан нь дархлааны системд гол нөлөөтэйг харуулах гол нөхцөл нь юм. Бета глюкан нь макрофагын дархлааны үйл ажиллагааг сэргээдэг.

Хавдрын эсрэг бета-1,3/1,6-глюкан Малгайт мөөгний /basidiomycetes/ ангийн хэд хэдэн төрлөөс хорт хавдарын эсрэг үйлчилгээтэй  полисахаридуудыг цэвэрээр гарган аваад байна. Үүнд:  бета-1,3/1,6-глюкануудыг Pleurotus ostreatus-аас, лентинианыг Lentinus edodes-аас, схизофилланыг Schizopylliun commune, склероглюканыг  Sclerotium glucanicum-аас тус тус гарган авчээ. Тэдгээр нь хавдрын эсрэг үйлчилгээтэй полисахаридууд бөгөөд глюканыг агуулдаг. Глюкан нь янз бүрийн глюкозидын холбоосоос бүрдэх бөгөөд 1,3 ба 1,6-р байрлалтай байна. Клиник судалгаанд төрөл бүрийн хорт ахвдраар өвчилсөн өвчтөнд химийн болон цацрагын эмчилгээтэй хамсран бета глюканыг хэргэлэн судалжээ. Өвчтөнүүдийн иммунологийн фрагментүүдийг судалж үзэхэд дархлаа сайжирч нас уртасжээ. Sarcoma 180 хавдрын эсрэг шинэ полисахаридыг судлахад ихэвчлэн үндсэн загвар болгон хэрэглэдэг. Энэ хавдрын эс нь цагаан хулганад маш амархан халдварлаж өсөөд 30 хоногийн дотор үр дүн нь илэрдэг ба хулгана үхэхгүйгээр, томорсон хавдрын эсийг таних, томорсон эсийг хэмжих боломжтой байдаг.

Хясаан мөөгний хавдрын эсрэг полисахаридын үйлчилгээг судалхын тулд Sarcoma 180- аар өвчилсөн хулганд дээрхи мөөгний бэлдмэлийг өгчээ. Ингэхэд хавдрын эсийн ургалтыг зогсоох түвшин 79,4% ба хөхний хавдрын системийн эсрэг нөлөө нь 89,4% болтол дээшилсэн байна.  Хясаан мөөгнөөс ялгаж авсан глюкан “плеуроныг” 0,1мг/кг тунгаар тарьхад хавдрын эсрэг чадвар нь 93+7% , харин 0,2мг/кг тунгаар тарьхад 74+10% болжээ.

Холестрол бууруулагч бета-1,3/1,6-глюкан. Амьтан дээр хийсэн туршилтаас үзхэд глюкан полисахаридуудыг ихээр агуулсан тэжээл нь цусан дахь холестрол ба глюкозыг бууруулдаг болон нь тогтоогджээ. Хүн дээр явуулсан клиник судалгаагаар бас адил төстэй үр дүн үзүүлжээ.

Биологийн идэвхийг сайжруулагч ч бета-1,3/1,6-глюкан Хясаан мөөгнөөс гаргаж авсан бета-1,3/1,6-глюкан полисахарид нь биологийн идэвхийг сайжруулагч нөлөөтэй нь батлагджээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s