Ясан ба хальсан төөрөг

Агаарын долгион, орон зайн тэнцвэрийг мэдрэх явдал нь Сонсгол ба тэнцвэрийн эрхтэнээр гүйцэтгэгдэнэ.

Хүний сонсгол ба тэнцвэрийн эрхтэн бол дууны долгион ба биеийн тэнцвэрийн байдлыг хүлээж авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм.

Бүтэц

Гадна чих-агаарын хэлбэлзлийг хүлээн авах үүрэгтэй.

Дунд чих-агаарын хэлбэлзлийг дотор чихэнд хүргэнэ.

Дунд чихний хөндийн ханын өөрийн ялтас нь ясны хальтай холбогддог. Үүний дээр дан шоо дөрвөлжин хучуур эд бүрхээстэй байдаг.

Дотор чих-ясан төөрөг ба түүний дотор орших сонсголын ба тэнцвэрийн эрхтэн агуулсан хальсан төөргөөс тогтоно.

Ясан төөрөг:

Хагас цагирган суваг-бие биетэйгээ харилцан тэгш өнцгөөр байрласан 3-н хагас цагираг.

Үүдэвч-зөв биш хэлбэрийн хөндий бөгөөд дөрөөний суурин хэсгээр таглагдсан зууван цонх, түүнээс нилээд ард орших дугуй цонхтой

Дун-гол ясыг 2.5 дахин ороосон суваг. Гол ясны орон зай нь цусны судас, тархины Vlll хос мэдрэлийн сонсголын салааны мэдрэлийн эсүүд ба түүний сэртэнгүүдийг агуулна.

Хальсан төөрөг:

Ясан төөргийн дотор түүний ерөнхий хэлбэрийг давтах ба дан хучуур эдээр бүрхээстэй хөндийнүүд юм.

Ясан төөрөг перилимфийн шингэнийг, хальсан төөрөг нь эндолимфийн шингэнийг агуулна.

Гистологийн зүслэгт дунгийн хөндий ба хальсан төөрөг нь 3-н хөндийд хуваагддаг.(дээд, дунд буюу хальсан дунгийн цорго, доод хөндий)

=Дээд, доод хөндий нь перилимфийн шингэнийг агуулах ба уг чанартаа зууван цонхоор эхлээд дугуй цонхоор төгсөх нэг л хөндий юм.

=Хальсан дунгийн цорго нь 3-н ханатай байдаг.

Дээд ханыг вестибуляр мембран гэх ба нягт холбоосоор холбогдсон хоёр давхар хучуур эдээс тогтоно.

Гадна хана нь өвөрмөц,судасжсан 2 давхар хучуур эдээс тогтоно. Доод ханыг базиляр мембран гэх ба үүн дээр Сонсголын (Корти, мушгиа) эрхтэн оршино. Кортийн эрхтэн-мэдрэхүйн үсэнцэр болон тулгуур эсээс тогтоно.

Гадар үсэнцэр эс

12000-20000 гадар үсэнцэр эс байна. Бортгон хэлбэртэй. 3-5 эгнээ үүсгэн тулгуур эсийн сийвэнгийн хонхорхойд сууж байна. Оройдоо стереоцили гэх сормуустай.

Дотор үсэнцэр эс

3500 орчим байна. 1 эгнээ үүсгэнэ. Өргөн суурьтай ба дээшээ нарийсч махийсан домбо хэлбэртэй. 30-60 богинохон стереоцилитэй. Тулгуур эс-гадар, дотор гэж хуваагддаг. Олон тооны бичил гуурсанцартай.

Гадар тулгуур эс 3-4 эгнээ үүсгэх ба түүний хажууд багана эс оршино.

Тулгуур багана эсүүд нь гадар дотор үсэнцэр эсүүдийн хооронд туннел үүсгэнэ.

Тэнцвэрийн эрхтэн

Хальсан төөргийн үүдэн хэсэгт байх 2 уутанцар болон түүнтэй холбоотой хагас цагирган сувганцраас бүтнэ. Уутанцрын ханын толбо нь газрын татах хүч, чичиргээг мэдэрдэг мэдрэхүйн эстэй. Хагас цагирагийн ампулд ампулын залаа нь хурдатгалыг мэдрэх мэдрэхүйн үсэнцэр эстэй.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s