Сүсэглэхүй

Хүн амыг шашинд хандах байдлаараа сүсэгтэй ба сүсэггүй гэсэн хоёр ерөнхийлсөн үндсэн хэсэгт хуваах боломжтой. Сүсэгтний бүлэг бол зан үйл, амьдралын хэв маягаараа бусдаас тодорхой хэмжээгээр ялгарагч нийгмийн өвөрмөц бүлэг мөн. Сүсэгтэн гэдэг нь сүсэг бишрэлийн шинжийг өөртөө тээгч, аль нэг шашны үзэл санаа, зан үйлийг нэг үеэс дараа үеийхэнд дамжуулан зөөгч бие хүний өвөрмөц хэв маяг юм.

Сүсэгтэн гэдэг бол нийгмийн тодорхой харилцаанд оролцогч төдийгүй, түүний “Бүтээгдэхүүн” юм. Нийгмийн орчин, харилцаа өөрчлөгдөх нь сүсэгтний нийгмийн зан байдал, үзэл санаанд гарах өөрчлөлтийг нөхцөлдүүлж байдаг. Өнөөгийн сүсэгтний бүлгийн нийгмийн дүр төрхийг дараах шинжүүдээр тодорхойлж болно. Үүнд:

  1. Насны бүтцээрээ залуужсан
  2. Иргэний хувьд боловсролжсон
  3. Шашин чөлөөтэй сонгогч
  4. Мухар сохроор сүсэглэхээсээ илүү үнэмшлээрээ шүтэгч
  5. Шүтлэгийн үйлдвэр прагматик зарчмыг чухалчлагч
  6. Бурханыг гэхээсээ илүү ер бусын зүйлийг эрэлхийлэгч зэрэг шинжүүд болно.

Үүнээс үндэслээд уламжлалт маягийг сүсэгтний зэрэгцээгээр шинэ хэв маягийн сүсэгтэн төлөвшиж байна гэсэн дүгнэлт хийж байна.

Социалист нийгмийн үед Монголд секуляризацийн үндэс хүчтэй тавигдсан. Секуляризаци гэдэг нь нийгэм ба бие хүний амьдралд шашны нөлөө хяналтаас чөлөөлөгдөх үйл явц, өөрөөр хэлбэл шашны элементүүдийг шинжлэх ухаан, рациональ сэтгэлгээ, иргэний ёс зүйгээр шахагдан зайлуулах явдал юм. Тухайн улс оронд юм уу, бүс нутгийн тодорхой зурвас хэсэгт шашин сүсэг бишрэл мэдэгдэхүйц хэмжээгээр сэргэж, амилах явдал ажиглагддаг боловч бүхэлдээ шашны ертөнцийг үзэх үзлийг шинжлэх ухааны үзлээр солих ерөнхий чиг хандлага нэгэнт эрэлт буцалтгүй болсон билээ. Энэ үзэгдэл нь ч хүн төрөлхтний түүхэн хөгжлийн зайлшгүй нэгэн хэсэг болоод байгаа билээ.

Эдүгээ манай орны шашны амьдралд гарч буй өөрчлөлт хоёр талтай

  1. Шашин хоорондын харилцаанд гарч буй өөрчлөлт
  2. Аль нэг шашны дотоод дахь хувьсгал өөрчлөлтийн үйл явц юм.

Монголын нийгмийн шашны амьдралд бий болсон нөхцөл байдал, үйл явцын цаашдын өрнөл, хандлага нь уламжлалт ба уламжлалт бус шашны харилцаанаас ихээхэн хамааралтай нь тодорхой юм.

Уламжлалт бус шашин нь монголын уламжлалт иргэншлийн харьцангуй тогтвортой шинж, үнэт зүйлсийг хувирган өөр талаас нь авч үзэх ерөнхий хандлагатай.

Соёлын үзэгдэл болохынхоо хувьд шашин нь ёс суртахууны маш том агуулгатай. Энэ нь хүний оюун санаа, туйлын үнэт зүйлтэй амьдаар харицах харилцааг илэрхийлнэ. Шашин нь ойлголтод сүсэглэх хэлбэр болохынхоо хувьд философийн шинжлэх ухаанд хамаарна. Хүн өөрийгөө хүн хэмээн ухамсарлах болсон хөгжлийн тэр шатнаас эхлэн Бурханыг эрэлхийлж, түүнд мөргөн, сүсэглэх болсон байна. Энэ бол хүнээс Далдын дээд мөн чанарт хандах харилцааны хэрэгцээг илэрхийлэгч тогтсон баримт мөн. Хүн шашинд ёс зүйн ханамжаа олдог. Тэрээр ёс зүйн хувьд бэхжиж, сэтгэл санааны тогтвортой байдлаа олдог. Бурханд тэмүүлэх өөрийн тэмүүлэлдээ хүн оюун санааны цангаагаа тайлсаар ирсэн. Энэхүү сэтгэл ханамжийн эх сурвалж нь хувь хүн санаагаараа хандаж буй далдын хүч түүнийг сонсож, түүнд тусалж байдаг гэсэн дотоод итгэл, үнэмшил юм. Энд сүсэг бишрэлийн мөн чанар оршино.

Оросын философич, улс төрийн зүтгэлтэн Б. Н. Чичерин (1928-1904) энэ бүхэн сэтгэлээ хураах явдал биш үү? гэсэн асуулт тавьсан байдаг. Түүнийхээр бурханд хандах хүмүүсийн дотоод харилцаа туршлагаар батлагдахгүй ажээ. Бид зөвхөн өөрийн субьектив мэдрэмжийг л мэдэх бөгөөд энэ нь тухайн мэдрэмж бидний хувьд хаалттай зүйл аж.  Иймд шашин гэдэг нь хүний үнэт чанарыг сэргээж, ёс суртахууны үнэт зүйлийг зөөгч мөн. Үүгээр л түүний соёл ба хүн төрөлхтөнд эзлэх байр суурь тодорхойлогдоно.

Шинжлэх ухаан шашны номлох олон зүйлийг баттай үгүйсгэж жил ирэх тусам атейстууд улам нэмэгдсээр байгаа нь баримт. Гэвч бурангуй үзэл номлодоггүй л бол шашинд итгэгсдийн хувьд нийгэмд үзүүлэх тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s