Ялгаруулах эрхтэн

Бөөрний их, бага аяга тэвш

Их бага аяга тэвш нь шээсийг хадгалж бөөрний тэвшний цоргонд шилжүүлэх үүрэгтэй хөндийт бүтцүүд юм. Эдгээр нь ханандаа салст, булчин, холбогч эдэн давхаргуудтай. Хэд хэдэн бага аяга нийлж их аягаа үүсгэдэг. Их аягаасаа цааш арай хөндийрхөг нэгдсэн уут тэвшийг үүсгэдэг. Их, бага аяга болон тэвш, бөөрний цорго ба давсагны ханын бүтцийн ерөнхий зураг ижил байдаг ажээ.

Тэдгээрийн хана нь шилжвэр хучуур эд өөрийн ялтсаас тогтсон салст бүрхүүл, булчингийн ба гадар /адвентици/ бүрхүүлээс тогтоно.

Шилжвэр хучуур эдийн доор орших өөрийн ялтас нь тодорхой зааггүйгээр салстын доод холбогч эдэд шилждэг. Булчингийн бүрхүүл нь хоёр үе гөлгөр булчингийн эсүүдэс тогтох ба дотор тал нь тууш, гадна тал нь цагираг байрлалтай байна. Гадар бүрхүүл нь мөн тодорхой зааггүйгээр бөөрний том судсуудыг ороосон холбогч эд болон үргэлжилдэг.

Бөөрний тэвшний цорго шээлүүр

Бөөрний тэвшний цорго, ureter нь тэвшнээс давсагруу шээсийг зөөвөрлөгчбулчинлаг хос хоолой бөгөөд урт нь 30-35см, голч нь 8мм юм. Бөөрний тэвшний цоргоны хана 4 бүрхүүлээс бүтнэ.

  1. Салст бүрхэвч-tunica mucosa
  2. Салстын доод давхарга-tela sub mucosa
  3. Булчин бүрхэвч-tunica muscularis
  4. Холбогч эдэн бүрхэвч-tunica adventita

Шээс цуглуулах хоолой нь бортгон болон шоо дөрвөлжин хучуур эсээр хучигдсан цайвар болон бараан эсүүдтэй, суурин лабиринт сайн хөгжсөн бөгөөд усыг сайн нэвтрүүлдэг. Бөөрний цорго нь салст бүрхүүлд орших тууш гүн хуниасуудын тусламжтай сунах чадвартайгаас гадна хөндлөн огтлол дээр хөндий нь жигд бус од хэлбэртэй байна.

Салстын доод давхарт цоргоны доод хэсэгт түрүү булчирхайтай төстэй цулцанлаг гуурсан жижиг булчирхайнууд тохиолддог. Бөөрний цоргоны дээд хэсгийн булчин нь дотор талын тууш, гадна талын цагираг 2 давхарга, доод хэсэг нь 3 давхарга дотор, гадна талын тууш, дунд үе нь цагираг байрлалтай гөлгөр булчингийн эсүүдээс тогтоно.

Эдгээр давхарга нь аяга ба тэвшний булчингийн үргэлжлэл бөгөөд доод хэсэг давсагны булчин болон үргэлжилдэг. Бөөрний цоргоны давсаг руу орж байгаа хэсгийн булчин зөвхөн тууш хэлбэртэй байдаг ба энэ булчин агшсанаар цоргоны сүв нээгдэх бөгөөд энэ нь давсагны булчингийн агшилтаас үл хамаарна. Бөөрний цоргоны гадар бүрхүүл нь хөвсгөр холбогч эдээс тогтсон адвентици байна.

Давсаг /vesiva urinaria/

Давсаг нь хос биш хөндийтэй эрхтэн бөгөөд шээсийг хэсэг хугацаагаар хуримтлуулан шээдэг сүвээр гадагшлуулна. Давсагны хэлбэр ба хэмжээ шээсээр хэр зэрэг дүүрхээс хамаарна. Насанд хүрсэн хүний давсаг 250-500мл багтаамжтай байна.

Давсагны бүтэц

Давсагны хана нь:

  1. Салст бүрхэвч-tunica mucosa
  2. Салстын доод давхрага-tela sub mucosa
  3. Булчин бүрхэвч -tunica muscularis
  4. Гялтан хальсаар хучигдсан газартаа-tunica serosa
  5. Хучигдаагүй газраа-tunica adventitia бүрхэвчүүдтэй.

Хоосон юм уу сул сунасан давсагны салст бүрхүүл нь олон тооны хуниастай байдаг. Бөөрний цорго давсагруу орох ба шээсний сүв давсагнаас гарах хэсэг болох давсагны ёроолын урд талд ямарч хуниасгүй болсон байдаг онцлогтой.  Эдгээр хэсэг нь гурвалжиг хэлбэртэй бөгөөд trigonum vesicae гэх ба энд салстын доод давхар байхгүй учраас салст бүрхүүл нь булчингийн бүрхүүлтэй нийлж ургасан байдаг. Энэ хэсгийн өөрийн ялтас нь бөөрний цоргоны доод хэсгийнхтэй адил булчирхайтай.

Давсагны булчингийн бүрхүүл нь дотор, гадна талын ташуу, дунд талын цагираг байрлал бүхий 3 давхар гөлгөр булчингийн эсүүдийн багцаас тогтоно. Булчингийн эс нь 2 төгсглдөө салаалсан ээрүүл хэлбэртэй. Булчингуудын дундуур орших холбогч эд нь энэ давхрын булчингийн эдийн том том булчингийн багц болгон хуваана. Давсагны хүзүүвчинд цагираг булчин m.sphincter vesicae-г үүсгэнэ.

Advertisements

5 thoughts on “Ялгаруулах эрхтэн

  1. Хэрэгтэй зүйл их байнаа. Талархаж байна. Боломжтой бол ойрын хугацаанд даавар зөөвөрлөх үүрэгтэй 2догч дамжуулагчийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлж өгөөч

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s