Цунами

Цунами гэдэг нь “эргийн давалгаа” гэсэн Япон үгнээс гаралтай. Ихэвчлэн далай дахь газар хөдлөлтөөс болж үүснэ. Гэхдээ далайн гүнд галт уул дэлбэрэх, далай дорх газрын нүүлт, далайд том солир унаснаар үүсэх боломжтой. 1819 оноос хойш Гавайн аралд ойролцоогоор томоохон 40 цунами болсон байна.

Цунами бол зөвхөн нэг давалгаа биш, цувраа үргэлжилсэн асар том давалгаанууд байдаг. Далайн газар хөдлөлтийн эпицентрийн ойролцоо давалгаа эхэндээ хагас метр өндөртэй байдаг. Далбаат завьтай хүмүүс үүнийг бараг мэдрэхгүй юм. Гэвч эргийн ойролцоох гүехэн устай хэсэгт давалгаа ойрхон ирэхдээ маш өндөрсдөг (15 метрээс дээш). Цунами нь долгионы урт буюу өргөнтэй байдаг. Энэ нь ихэвчлэн 100-200 км байдаг. Цунамийн далай дундуур шилжих хурд 725-800 км/цагт хүрдэг.

Хамарч буй усны хүрээ, хэмжээ, давалгааны хурдаас хамаараад 1м3 ус нэг тон жинтэй тэнцэх нь бий. Энэ нь Цунами ямар их хүчтэй байж болохыг илтгэж байна.

Индонезийн Сунда хоолойд болсон жижиг хэмжээний газар хөдлөлтийн үр дүнд үүссэн цунамийн давалгаа.

Дэлхийн түүхэн дэх хамгийн их хор хохирол учруулсан цунами 2004 оны есдүгээр сард тохиожээ. Энэтхэгийн далайн гүн дэх 9 баллын газар хөдлөлтийн үр дагавар болж гарсан энэ цунами Индонез, Бангладеш, Энэтхэг, Шри Ланк, Тайланд, Бирм (Мианмар), Сомали, Кени, Танзани мэтийн 14 оронд хор уршиг учруулжээ. Гэвч Индонезид амь эрсэдсэн хүмүүс 250,000 хүрсэн нь амь насаа алдсан нийт хүмүүсийн гуравны хоёрыг эзэлж байв.

2011 онд Тохокугийн газар хөдлөлтөөс үүдсэн цунамийн эргүүлэг

Мөн 1755 онд Португал, Испани, Марокког дайрсан цунами 60,000 хүний аминд хүрч Португалийн нийслэл Лиссабоны ихэнх хувийг эвдрэлд оруулсан байна.

Цунамийг урьдчилан таамаглах

Цунами үүсэхэд газар хөдлөлтийн эпицентрийн ойролцоох далайн гүний топографи зэрэг бусад хүчин зүйлүүд нөлөөлдөг. 1949 онд Гавайн арал дээр суурилсан “Номхон далайн цунамийн сануулгын төв” бий болсон бөгөөд 1949-2004 онд болсон томоохон 5 цунамийг урьдчилан сануулж чадсан байна. Гэхдээ энэ төв нь энэ хугацаанд 15 хуурмаг сануулга өгсөн гэдэг.Цунами нь маш ховор бөгөөд урьдчилан таамаглахад маш хэцүү юм. Сейсмометрүүдийн тусламжтайгаар эрдэмтэд далайн гүн дэх газар хөдлөлтийг шуурхай тогтоож чаддаг ч бүх далайн гүний газар хөдлөлтүүд нь цунами үүсгээд байдаггүй юм.

Эрдэмтдийн бодож олсон багаж цунаметр нь далайн гүнд байрлуулагдсан байх ба усны даралтын өөрчлөлтийг мэдэрдэг байна. Хэрэв багаж цунамиг мэдэрвэл далайн гадаргуу дээрх хөвөгч аппарат руу акустик сигналуудыг илгээдэг байна. Хөвөгч аппарат нь акустик сигналыг радио дохио болгон хувиргаад сансрын хиймэл дагуул руу илгээдэг байна. Эндээс Гавайн арлын Эва арал дахь Номхон далайн цунамийн сануулгын төв, Аляскийн Палмер дахь Баруун эргийн цунамийн сануулгын төв рүү мэдээлэл ирдэг байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s