Эсийн мембраны липидүүд

Эсийн мембран нь липидийн хос давхарга, уураг, нүүрс уснаас тогтох хагас шингэн төлөвтэй өвөрмөц бүтэц юм. Биологийн мембраны үүрэг нь түүний бүтцийн онцлогтой холбоотой.

Мембраны липид хос давхарга үүсгэх ба тэнд уураг ба нүүрс ус шигтгээ мэт байрласан байдаг. Эсийн мембраны 50 % г липид эзлэх ба фосфолипид, холестрол, гликолипид гэсэн гурван төрлийн липидээс тогтоно.

Эдгээр липидүүд нь цэнэгтэй толгойн хэсэгтэй, цэнэггүй сүүл хэсэгтэй байна. Толгойн хэсэг нь глицерол, холин, фосфатаас тогтох ба усны молекултай харилцан үйлчилнэ (гидрофил). Харин сүүл хэсэг нь өөхний дээд хүчлээс тогтдог тул устай харилцан үйлчилдэггүй (гидрофоб).

Үүний улмаас липидийн молекул усан орчинд хос давхарга үүсгэн цэнэгтэй толгойн хэсэг нь ус руу харж цэнэггүй сүүл хэсэг нь өөд өөдөөсөө харж байрласан байна. Зарим тохиолдолд липидийн молекул усан орчинд сүүлээ голдоо оруулан бөмбөлөг үүсгэн байрлана.

Эсийн мембраны урсамтгай чанар түүнд агуулагдаж байгаа фосфолипид ба холестеролын агууламжаас хамаарна. Эсийн мембраны дотор давхарга бүрдүүлж буй липид нь ханасан өөхний хүчил багатай тул гадна талтайгаа харьцуулбал илүү урсамтгай шинжтэй байна.

Бүлээн цустай амьтны эсийн фосфолипид ба холестеролын харьцаа 1:1 байна. Холестеролын хатуу стероид цагираг нь фосфолипидийн толгойн хэсэгтэй ойр талыг хөдөлгөөнгүй болгодог учир мембранд холестеролын хэмжээ ихэсвэл урсамтгай чанарыг нь багасгана. Холестролын хэмжээ багасвал эсийн мембран амархан задарна.

Мембраны бүрэлдэхүүнд тосны хүчлүүд оролцоно. Эдгээр тосны хүчлээс дээд ургамлуудад пальмитины, олейний, линолын хүчил түгээмэл тархсан байдаг. Зарим ургамлуудад өвөрмөц хүчлүүд тохиолдоно. Жишээ нь, нийлмэл цэцэгтэнд ацетилений тосны хүчлүүд, буурцагтанд оксихүчлүүд тохиолдоно.

Амьтны организмд пальмитин мөн олейны хүчлээс гадна стеарины хүчил болон стеарины 20-с дээш  нүүрстөрөгчийн атом бүхий тосны хүчлүүд түгээмэл тохиолдоно. Амьтны эсэд тэгш тоотой нүүрс хүчлийн атом агуулсан хүчлүүд илүү элбэг байдаг. Гэвч цереброзид, ганглиозид зэрэг нь тэгш бус тоотой нүүрстөрөгчийн атом агуулсан байдаг юм. С16-С18  хүчлүүдийн нийлэгжил цитоплазмд явагдах бөгөөд гинж уртсах процесст ацетил КоА оролцоно.

Амьтны эсүүдийн хувьд тосны хүчлүүд нь салбарлаагүй бүтэцтэй ханасан ба ханаагүй ихэвчлэн хоёрчын холбоо нь цис хэлбэртэй байдаг.

Липидүүд  нь:

  1. Мембраны уян хатан болон нэвчимтгий чанар
  2. Мембраны төлөв байдал болон тогтмол чанарыг тодорхойлно.

Биомембраны липидын бүрэлдэхүүн

(нийт молекул жинг 100% гэж авч үзсэн)

Липид Хүний эритроцит
Фосфатидын хүчилЛецитин

Кефалин

Фосфатидилглицерин

Фосфатидилинозит

Кардиолипин

Сфингомиелин

Гликолипид

Холестерин

1,519

18

0

1

8,5

0

17,5

Advertisements

One thought on “Эсийн мембраны липидүүд

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s