Ижил шинж чанарт хроматограф

Ижил шинж чанарт хромотографт хатуу матрицад ковалент холбоогоор холбогддог онцгой лигандуудыг хэрэглэсэн бүх хроматографийн процедурууд ордог. Энэ нь уургийн салгалтын хамгийн хүчтэй аргачлалуудын нэг юм.

1. Хроматографийн тэжээлийн орчин

Худалдаалагддаг лигандууд нь доорх төрлийн матрицуудтай холбогддог.

  1. Моно болон бүлгийн бага молекул масст лигандууд Ж: Стероид рецепторийн цэвэршүүлэлтэд ашиглагддаг стероидууд болох биотин, авидин, энзимийн кофакторууд, витаминууд, биомиметик будгууд
  2. Моно болон бүлгийн макромолекулт лигандууд. Ж: Иммуноглобулиний цэвэршүүлэлтэд ашиглагддаг А ба G уургууд, моноклон эсрэг биеүүд, ликтинүүд орно.

Хөдөлгөөнгүй болгосон биомиметик будгууд нь нуклеотид агуулсан уургуудийн салгалтаар зогсохгүй бусад уургуудийн салгалтанд өргөн ашиглагдана. Уураг лигандийн харилцан үйлчлэл нь 10-4 -10-8 моль диссоциацийн константтай денатураци явагдахгүй орчинд эргэн хэвэндээ орох боломжтой байдаг.

Сонгогдсон хөдөлгөөнгүй болгосон боимиметик будгууд болон борын хүчлийн үлдэгдлүүд
Салгалтад орсон уураг Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгч
Дегидрогеназууд, киназууд, фосфатаза, бусад уургууд Цэнхэр сипарозхлор-6-b Pharmacia
Аффи-гель цэнхэр гель Bio-Rad
Фрактогель TSK AF-цэнхэр Merck
Ийлдэсний IgG DEAE аффи-гель цэнхэр гель Bio-Rad
CMаффи-гель цэнхэр гель Bio-Rad
Дегидрогеназууд, бусад уургууд Улаан сипарозхлор-6-b Pharmacia
Фрактогель TSK AF-улаан Merck
Дисахарууд, глюкорпротеинууд, нуклеотидууд Аффи-гель601 Bio-Rad
Фрактогель TSK AF-фенилборунат Merck

2. Уургийн адсорбци ба хандлалт

Лиганд уургийн харилцан үйлчлэлийн шинж чанар болон хүчнээс хамаараад адсорбци болон хандлалтийн нөхцлүүдийг сонгодог. Адсорбци болон десорбци нь ионы хүч, рН, температур, ангижруулах болон исэлдүүлэх нөхцөлүүдээс хамаарна. Эдгээр хүчин зүйлүүдийн нэг нь өөрчлөгдөхөд уургийн хандлалт явагдана. Жишээ: Өрсөлдөгч лигандууд нь  биомиметик будгууд агуулсан багануудад олон төрлийн нуклеотид, глипротеинуудыг ашиглан дегидрогеназуудын холбогдолтыг цэвэрлэхэд ашиглагддаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s