Цусны ялтас

Цусны ялтас нь сүүн тэжээлтэн амьтанд бөөмгүй, шувуу бусад сээр нуруутан амьтанд бөөмтэй, 2-4 мкм диаметртэй, 0.5-0.7 мкм зузаан дугуй байна.

Цусны ялтас нь маш амархан задарна. Сийвэнгийнхээ мөхлөгт липопротейн, бодис солилцлын ферментүүд, серотонин, гистамин, адреналин ба АТФ-г агуулж байдаг.

Цусны ялтас цус тогтоох ба цус бүлэгнэхэд чухал үүрэгтэй. Түүнчлэн өвөрмөц бус хамгаалах урвалд (Биологийн гаралтай бус гадны биетийг залгиурдах ба дархлааны процесст) оролцоно.

Даралт багатай жижиг хялгасан судас гэмтэхэд 4-8 минутын дараа цус тогтдог. Энэ үед цусны ялтас АТФ, АДФ ба судас нарийсгах үйлдэл бүхий адреналин, норадреналин, серотонин зэрэг бодисууд ялгаруулдагаас хялгасан судсууд удаан хугацаагаар агшиж хана нь наалдаж цусны судас бөглөрдөг. Үүнийг анхдагч цус тогтолт гэнэ.

Хоёрдогч цус тогтолт нь гэмтсэн цусны судсанд бүлэн үүсэж, цусны судас бөглөснөөр хэрэгжинэ.

Сурталчилгаа

2 thoughts on “Цусны ялтас

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s