Мембраны нүүрс ус

Нийт жингийн 2-10%-г эзэлнэ. Олиго болон полисахарид хэлбэрээр мөн мембраны уурагтай нэгдэж гликопротейн,липидтэй нэгдэж гликолипид хэлбэрээр байна. Нийлмэл уураг өөх тос нь липидын хос давхаргын гадна гадаргууд байх ба дотно гадаргууд байхгүй. Эсийн мембраны нүүрс ус хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ.

Эсийн мембраны нүүрс ус эсийн гадна бүрхүүл буюу гликокаликсыг үүсгэнэ. Эсүүдийн гликокаликс харилцан үйлчилж эс хоорондын холбоосыг бэхжүүлж өгнө. Гликопротейн нь эсийн мембраны антигений үүрэг гүйцэтгэж эс эсээ танихад чухал үүрэгтэй. Тухайлбал нейрофилын мембраны гликопротейнийг хялгасан судасны ханын авуур уураг лектин таньж харилцан үйлчилснээр түүгээр нэвчин гадагшилж үрэвслийн голомтод очно.

Гликокаликсын давхаргад эсийн рецепторууд байх ба нарийн гэдэсний гликокаликсын давхаргад ханын тэжээл боловсруулах үйл ажиллагаа явагдана.

Мембраны нүүрс ус дангаараа байхгүй. Липид юмуу уургийн бүрэлдэхүүнд орсон байдалдаа мембранд байна. Мембраны уураг 10%, липидын 5-26% нь нүүрс устай холбогдсон хэлбэрээр оршиж байдаг.

Мембраны нүүрс ус дараах 3 үүрэгтэй:

  • Эсүүд хоорондын харилцан үйлчлэл (тухайн эсийг субстратад холбох,эсүүдийг наалдуулах энэ процесст нүүрс ус оролцоно).
  • Эсийг хамгаалах үүрэгтэй(салс, шүлсийг ялгаруулна)
  • Стеройд гормон вирусын рецептор өөрөөр хэлбэл эдгээрийг таньж холбодог.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s