Нойр булчирхай

Хөгжил

Нойр булчирхай нь эндодерм ба мезенхимээс үүсэн хөгжсөн ба түүний үүсгэвэр нь хөврөлийн хөгжлийн 3-р долоо хоногийн сүүлчээр хөврөлийн гэдэсний ханын их биеийн хэсгийн чацархай руу түрж ургасан дорсал вентрал цүлхэн байдлаар үүсдэг. Ургийн хөгжлийн 3-н сартайгаас  эндодермийн үүсгэврээс гадаад ба дотоод шүүрлийн хэсгүүд үүссэн.

Байрлал

Урд гадаргуу хүнхэр байдалтай ходоодонд тулж байрлана. Хойт гадаргуугаараа хэвлийн хөндийн ар хананд наалдан тогтдог.

Нойр булчирхайн толгойн хэсэг нь 12 хуруу гэдэсний тахирт тохирч бүсэлхийн 1-р нуруунаас 2-р нурууны дээд хэсгийн харалдаа хөндлөвтөр байрлана.

Макро бүтэц

Нойр булчирхай нь хүний бие дэх 2-р зэргийн том булчирхай бөгөөд ягаавтар саарал өнгөтэй, нас гүйцсэн хүнийх 70-80гр жинтэй, уртаараа 16-22см өргөн нь 4см зузаанаараа 2см зөөлөн жижиг хэсгүүдээс тогтсон.

Нойр булчирхайг толгой, бие, сүүл гэсэн 3-н хэсгээс бүтсэн шовх гурвалжин хэлбэртэй.

Микро бүтэц

Нойр булчирхай нь холбогч эдэн гэртэй ба булчирхайн цуллаг нь холбогч эдэн таславчаар хэлтэнцрүүдэд хуваагддаг. Таславч нь цусны судас, мэдрэл, интрамурал, мэдрэлийн зангилаа, мэдрэхүйн биенцрүүд, цорго агуулдаг.

Хэлтэнцрийг гадаад болон дотоод шүүрлийн хэсгүүдээс тогтоно. Булчирхайн 97%-г гадаад шүүрлийн, 3%-г дотоод шүүрлийн хэсгүүд эзэлдэг.

Гадаад шүүрлийн хэсэг

Гадаад шүүрлийн хэсэг нь ацинус, завсрын хэлтэнцэр доторх хэлтэнцэр хоорондын болон ерөнхий цоргуудаас тогтоно. Гадаад шүүрлийн хэсгийн бүтэц үйл ажиллагааны нэгж нь ацинус юм.

Ацинус нь 100-150мкм голчтой, цулцанлаг шүүрлийн төгсгөлийн хэсэг ба завсрын цоргоос тогтоно. Гадаад шүүрлийн хэсэг нь уураг, өөх тос, нүүрс-усыг эцсийн элемент болтол нь задлагч ферментүүд буюу нойр булчирхайн шүүсийг 12 хуруу гэдсэнд ялгаруулна.

Энэ шүүс нь трипсин, липаз, амилаз, карбоксипептидаз, рибонуклеаз, эластаз, диоксирибонуклеаз зэрэг ферментүүдээс тогтдог.

Дотоод шүүрлийн хэсэг

Нойр булчирхайн энэ хэсгийг Лангергансын аралхан гэж нэрлэгдэх ацинусуудын хооронд орших бүлэг эсүүд үүсгэдэг. Аралхан нь зууван дугуй хэлбэтэй, 100-200мкм голчтой.

Ойролцоогоор 2 сая аралхантай ба энэ булчирхайн 3%-г эзэлдэг. Аралхан нь инсулоцит хэмээх эсээс тогтдог ба эдгээр эсүүдийн хооронд олон сүвтэй хялгасан судас оршдог бөгөөд 30-н инсулоцит 1 аралханг үүсгэдэг. Инсулоцитийн сийвэнд олон тооны шүүрлийн мөхлөгүүд байдаг.

Эдгээр мөхлөгийн физик, хими, морфлоги шинж чанар нь аралханы эсүүдэд харилцан адилгүй хоорондоо ялгаатай байдаг ба энэ чанарт үндэслэн B,A,D,D1,PP 5-н төрлийн эсийг ялгаж үздэг.

B эс

  1. B эс нь аралханы эсийн 70-75%-г эзлэх ба төв хэсгээр нь оршино.
  2. Усанд уусдаггүй спиртэнд уусдаг.
  3. Суурьсаг чанартай ба альдегид фуксин генцианы хөхөөр будахад хөхөрч харагдана.
  4.  B эс инсулин хэнээс даавраас тогтоно.
  5. Энэ даавар нь цусны глюкозыг багасгаж эд эсэд глюкозын шингэх явцыг ихэсгэнэ.
  6. 275нм хэмжээтэй.

A эс

  1. Аралханы 20-25%-г эзэлнэ.
  2. Спиртэнд уусахгүй, усанд уусдаг.
  3. Хүчиллэг будгаар сайн будагддаг.
  4. 230нм хэмжээтэй цайвар хүрээтэй.
  5. Глюкагон хэмээх даавар агуулна.
  6. Энэ даавар нь инсулины эсрэг нөлөө үзүүлдэг ба энэ 2 даавар нийлээд биемахбодийн сахарын хэмжээг зохицуулдаг.

D эс

D эс нь аралханы 5-10%-г эзэлдэг. Лийр хэлбэртэй. 325нм хэмжээтэй, цайвар хүрээгүй мөхлөг юм. Соматостатиныг агуулна. Энэ нь B, A эсийн даавар ялгаруулалт мөн ацинусаас фермент ялгаруулалтыг дарангуйлдаг.

D1 эс

  1. Аралханд цөөхөн байдаг.
  2. Аргирофи мөхлөгтэй.
  3. Гэдэсний судас идэвхит полипептид (ГСИП) ялгаруулдаг.
  4. ГСИП нь артерийн даралтыг багасгаж нойр булчирхайн даавар шүүс ялгаралтыг ихэсгэдэг.

PP эс

  1. PP эс нь 2-5%-г эзлэх ба нойр булчирхайн полипептид дааврийг ялгаруулдаг.
  2. Голдуу эрхтний толгой хэсгийн аралханд байдаг.

Дотоод шүүрлийн хэсэг нь мөн инсулин, глюкоген, соматостатин, ГСИП, нойр булчирхайн полипептид зэрэг эдийн нүүрс- ус, уураг ба өөх тосны солилцоог зохицуулагч даавруудыг нийлэгжүүлнэ.

Цусан хангамж

Нойр булчирхай нь хэвлийн ба чацархайн дээд артеруудаас цусаар хангагдана. Эдгээр артерын салаанууд нь хэлтэнцэр хоорондын холбогч эд хэлтэнцэр дотор ацинусуудыг ороож аралхан дундуур судасны тор үүсгэдэг.

Хэлтэнцэрт орж буй артериол эхлээд аралханы хялгасан судсыг үүсгэн дараа нь ацинусын хялгасан судас болон задарна. Нойр булчирхайн хураагуур судас нь үүдэн венд цутгана.

Мэдрэлжилт

Нойр булчирхайн эфферент ширхгүүдийг тэнэгч ба симпатик мэдрэл бүрдүүлнэ. Вазомотор үүрэг бүхий симпатик ширхгүүд цусны судсыг дагалддаг. Нойр булчирхай нь ургал мэдрэлийн интрамурал зангилаануудтай. Эдгээр зангилааг үүсгэгч эсүүд нь даавар ялгаруулдаг пептидэргик нейронуудтай. Нейронуудын ширхгүүд нь ацинус дээр төгсөхөөс гадна хялгасан судсуудыг даган аралханд хүрч шүүрэл ялгаралтыг зохицуулдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s