Цус ба эрүүл мэнд

Эхийн хэвлийгээс хорвоотой золгох хүртэл

Хүмүүн төрлөө олсон эхний өдрөөс л цус амьдралыг тэтгэгч, тэжээн тэнхрүүлэгч эхийн хэвлий дотор эхийн цус ургийг хэрэгцээтэй хүчилтөрөгч, тэжээлээр хангаж байх ач холбогдолтой. Эхчүүд төрөх үедээ их хэмжээгээр цус алдаж, туйлдаж ядран тэр ч бүү хэл нас барж байна. Энэ үед эхчүүдийн амийг аврахын тулд тэдэнд цус сэлбэх шаардлага гардаг. Эх хүний бие эрүүл саруул бол цус сэлбэх хэрэгцээ шаардлага арай бага байхсан.

Хүний зүрхнээс шахагдах цусны 20 хувь нь шууд тархинд очиж амьдралын чухал хэрэгцээг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Хүний бие дунджаар 25 тэрбум цусны улаан эстэй. Жирэмсэн эмэгтэйн цусны хэмжээ төрөхийнхөө өмнө бараг 45 хувь нэмэгддэг. Өвчин эмгэгээс болж аюулд өртсөн хүмүүст өнөөдөр минут тутамд олон төрлийн цусан бүтээгдэхүүн өгч байна.

Вирусын халдвар болон цус

Сая сая хүний амь насыг бусниулж байдаг зарим өвчин нэг хүнээс нөгөөд цусаар дамжин халдварлаж байдаг. Аюулгүй цусаар хангаж чадсанаар энэхүү аюулыг багасгаж чадна.

Хүний цус болон цусны шингэнд орсон ХДХВ гэгч нь жил болгон 2.5 сая хүний амь насыг хөнөөсөөр 33 сая хүнийг  хэдийнээ хөнөөжээ. Зарим улсын хувьд 4 хүн тутмын хүний нэг нь ХДХВ тээж, бэлгийн хавьтлын замаар бусдадаа түгээсээр байна. Энэхүү вирус нь хөхөөр хооллох болон эхийн хэвлийгээс хүүхдэд дамждаг.

Хөгжиж буй орнууд дахь ХДХВ-ийн 5 хүртэлх хувь нь ХДХВ-ээр  бохирдсон цус сэлбүүлсэнээр халдварыг  авч байна. Цус сэлбүүлсэн энэ тохиолдолд ХДХВ-ийн халдвар авах 100 хувийн магадлалтай байдаг.

Удамшлын өвчин ба цус

Удамшлын зарим өвчин цусыг гэмтээх, тухайлбал гемофили, талассеми, хадуур хэлбэрт эсийн цус багадалт зэрэг өвчнийг үүсгэдэг. Ийм өвчтэй хүмүүс нь дутмагшилд орсон цусаа нөхөж авахын  тулд байнга цус сэлбүүлж байх шаардлагатай болдог. Гол төлөв эрчүүдийг өвчлүүдэг, төрсөн 5000 шахам эрэгтэй хүүхэд тутмын нэг нь гемофилээр өвддөг. Энэ өвчин нь цусны бүлэгнэлийн тогтолцооны хүчин зүйлийн дутмагшлаас болдог буюу  өвчилсөн хүний цус тогтохоо больдог талтай.

Талассеми, хадуур хэлбэрт эсийн цус багадалт зэрэг өвчний үед цусны улаан бөөм хүчилтөрөгчийг зөөвөрлөж чадахаа больдог. Талассеми өвчин нь хүнд болон аядуу явцтай цус багадалт өвчин, цаг бусаар насан эцэслэхэд хүргэж болох талтай. Одоогоор цус сэлбэх замаар талассеми өвчнийг эдгээх боломжтой болж байна.  Хадуур хэлбэрт эсийн гаралтай цус багадалт өвчний үед ч цус сэлбэх шаардлагатай болдог.

Хүний биеийн артерийн ч бай, венийн ч бай аль ч судас хойно хойноосоо залгагдан үргэлжилж 150000 км болдог. Дундаж хүний цусанд агуулагдах төмөр нь хүний хумсыг 5 см зузаан будахад хүрэлцдэг бөгөөд үүний  гуравны хоёр нь улаан бөөмөнд агуулагддаг.

Шимэгчид, шавьжаар дамжин халдварлах өвчин ба цус

Дэлхий дээр олон зуун сая хүнийг өвчлүүлж байгаа шимэгч хүний цус сорж, тэгснээрээ өөрийн цусандаа халдвар тээж явдаг шавж хорхой вирусууд дамжуулан халдварлуулж байна. Эдгээр өвчний тоонд халуун хумхаа, филяри, денгийн халуурал, Чага өвчин, лейшманиоз болон Африкийн унтаа өвчин орно. Эдгээрийн зарим нь хүнд хэлбэрийн анеми, цус алдалт өвчнийг үүсгэх ба амь насыг нь аврахын тулд цус болон цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлага гардаг. Жил болгон 300 сая хүнийг өвчлүүдэг халуун хумхаа өвчнөөс болж  олон хүүхэд зулбан, давжаа биетэй, цус багадалттай төрж байна.

Шистосомаз болон утаслаг шимэгч хорхойн өвчнүүд нь дэлхий даяар 1400 сая хүнийг нэрвэж байна.

Витаминлаг болон бичил тэжээл агуулсан хоол хүнсийг тохируулж, хэрэглэх, орчноо цэвэр байлгах, аюул осолтой амьдралын нөхцлөөс нь  зайлсхийх нь хүмүүс болон тэдний цусыг эрүүл байлгахад туслана. Нийгэм эрүүл саруул байна гэдэг нь цус улам бүр эрүүлжиж, цус сэлбэлтийн хэрэгцээ шаардлагыг багасгана гэсэн үг.

Цусан бүтээгдэхүүний талаарх  судалгаа шинжилгээ, тэдгээрийн ололт дэвшилт

Хүний гараар бүтээгдсэн цусны улаан бөөм орлуулагч өнөөгөөр алга байна. Урьдчилан сэргийлэх болон эмчилгээний цусны гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах талаар ихээхэн амжилт олоод байгаа боловч цусны улаан бөөмийн хувьд одоогоор  нээсэн зүйл ховор байна.

Технологийн хувьд олсон ололт амжилт цусны бүрдэл хэсэг нэг бүрийг ялган авч, амьдрах чадварыг нь алдагдуулахгүй зохих температурт хадгалах боломж олгож байна. Биотехнологийн судалгаа нь бидний мэдлэгийн хүрээг тэлж, цусны бүрдэл хэсгүүдийг тодорхойлж, цэвэршүүлж авах боломжийг олгож байна. Цусны гаралтай шинэ бүтээгдэхүүн гаргах, технологи боловсруулах чиглэлд ч судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна.

Цусны сорил шинжилгээ улам нарийсч, улам хурдан, улам хямд төсөр болж байгаа ч олон улс оронд цусны шалгалт шинжилгээг системтэй хийхгүй хэвээр байна. Ихээхэн хөрөнгө нөөц зарцуулж, цаашдын шалгалт шинжилгээний хөтөлбөрүүдийг ханган хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь тодорхой.

Аюулгүй цус гэж юу вэ?

Аливаа вирус, шимэгч, эмийн бодис, согтууруулах бодис, химийн бодис буюу өвчлүүлж болох гадны  ямар нэгэн зүйл агуулаагүй цусыг аюулгүй цус гэнэ.

Цус болон цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал нь цусаа сайн дураар, шан харамжгүй өгөгч, аливаа аюулаас хамгаалагдсан доноруудыг элсүүлж, тодорхой хугацаанд тэдэнд хандан цусыг нь авч байх зэргээс өгсүүлээд олон хүчин зүйлээс хамаарна. Цус цуглуулах цэвэр ариун нөхцөл, доноруудыг шинжлэх зохистой арга хэмжээ, өргөжүүлсэн сорил, цусыг зөв хадгалах болон эмнэлгийн нөхцөлд цусыг зөв хэрэглэх зэрэг нь цусны аюулгүй байдлыг хангана.

Хэн донор байж болох вэ?

18-50 насны эрүүл хүн бүр цусны донор байж болно.

Цусны донор

Бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цус өгөгч хүнийг “Цусны донор” гэнэ.

Идэвхтэн донор

Гурав ба түүнээс дээш удаа цусаа өгөгчийг хэлнэ.

Сумын донор

Сумын анхан шатны эмнэлгийн түвшинд  цусаа өгөгчийг хэлнэ.

Сайн дурын авлагагүй донор

Өөрийнхөө цус, сийвэн, цусны бүрэлдэхүүн хэсгүүдийг хүслийнхээ дагуу ямар ч мөнгө төлбөр буюу мөнгийг орлох зүйлийг авахгүйгээр өгдөг хүнийг хэлнэ.

Байнгын донор

Цусны аюулгүй байдлыг хангахад хамгийн аюулгүй донорыг хэлнэ.

Төрөл төрөгсдийн донор

Цус сэлбэх шаардлагатай үед төрөл төрөгсддөө цусаа өгч донорыг хэлнэ.

Авто донор

Төлөвлөгөөт хагалгаа, мэс засал хийлгэхийн өмнө өөрийн цусаа урьдчилан өгөгчийг хэлнэ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s