Газар хөдлөлт

Дэлхийн бүрхүүлийн дор хуримтлагдсан энерги гэнэтийн байдлаар илрэхдээ газрын хөрсийг чичирхийлүүлдэг. Үүнийг газар хөдлөлт гэнэ. Эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрт байгаа сейсмографуудийг ашиглан жилд хэдэн сая том жижиг газар хөдлөлтийг тэмдэглэж авдаг.

Газар хөдлөлт нь ихэвчлэн тектоникийн хавтангууд нийлэх зааг дээр тохиолддог. Газрын гүнд үүссэн энерги газрын хөрсний гадарга дээр газар хөдлөлтийн долгион (давалгаа) байдлаар илэрдэг.

Газар хөдлөлтийг судалдаг шинжлэх ухааныг сейсмологи гэдэг. Энэ нь Грекийн “сэгсчих” гэсэн утгатай үгнээс гаралтай. Үл мэдэгдэм жижиг хэмжээнийхээс том хэмжээний азар хөдлөлтүүд дэлхий дээр өдөр болгон хэдэн зуугаараа тохиолддог. Дэлхийн маш олон цэгүүдэд байрлах сейсмографууд жилд жижиг хэмжээний сая гаруй газар хөдлөлтийг мэдэрдэг байна. 1964 оны Аляскийн газар хөдлөлт мэт маш том хэмжээний газар хөдлөлтүүд хэдэн жилдээ нэг удаа тохиодог байна. Харин Лома Приета дахь 1989 оны газар хөдлөлт, Кобе дахь 1995 оны газар хөдлөлт мэтийн дунд зэргийн газар хөдлөлтүүд жилд 20 гаруй удаа болдог ажээ. Дунд зэргийн газар хөдлөлт нь мөн их хэмжээний хөрөнгийн хохирол, олон хүний амийг авч оддог байна.

Газрын хөрсөнд үзүүлсэн стресс нь зарим тохиолдолд хагаралыг үүсгэдэг. Энэ нь газар хөдлөлтийн төрлөөс шалтгаалан том, жижиг, чиглэлээрээ өөр өөр байдаг. Сейсмологичид газар хөдлөлтийн үед дэлхийн гадарга, түүнээс гүнд чухам юу болдогийг судалдаг. Энэхүү судалгааны талбарт мэдэгдэхгүй байгаа зүйлүүд олон байгаа ч дэвшил гарах бүрт газар хөдлөлтийн хор уршгаас сэргийлэх аргуудыг шинээр боловсруулдаг билээ.

Газар хөдлөлтийн гүний гол цэгийг гипоцентр гэж нэрлэдэг. Харин түүний харалдаах хөрсөн дээрх цэгийг эпицентр хэмээдэг. Хэрэв гипоцентр эпицентртэй ойр буюу 0-70 км хүртэлх гүнд байвал газар хөдлөлт илүү хүчтэй байдаг.

Гипоцентрийн ойролцоо бий болсон ангалаас зүг зүг тийш хөрсөөр энерги долгион маягаар тархдаг. Р долгион нь хамгийн хурдан тархдаг (7км/сек) долгион бөгөөд дайрч өнгөрөх хөрсийг нягтаршуулдаг.

Р долгион S долгионыг дагадаг (3.5км/сек). S долгион нь газрын гүний хэсгийн хөрсийг урагш хойш, дээш доош хүчтэй хөдөлгөөнд оруулдаг тул хөрсийг маш ихээр гэмтээдэг.

Биелэг долгионууд буюу P болон S долгионуудыг ашиглан сейсмологичид газар хөдлөлтийн эпицентрийг тогтоодог. Газар хөдлөлтөд мөн эпицентрээс тал тал тийш тархдаг гадаргуугийн долгионууд байдаг.

Энэ гадаргуугийн долгион нь хоёр төрөл байдаг: Райлэйн долгион (Британий физикч Лорд Rayleigh нээсэн), Лавын долгион (Британийн геофизикч A. E. H. Love нээсэн). Райлэйн долгион нь хөрсний хэсгийг урагш, хойш, дээш, доош хөдлөхөд хүргэдэг.

1911 онд сейсмологич Харри Филдинг Рейд 1906 оны Калифорнийн газар хөдлөлтийг судалж үзээд газар хөдлөлт нь тектоникийн нийлэх зурвасын ойролцоо үүсдэг болох талаар онол дэвшүүлжээ. Энэ онолыг уян ойлтын онол гэж нэрлэсэн байна.

Газар хөдлөлт нь тектоникийн, галт уулын үүсэлтэй гэж байдаг. Галт уулын газар хөдлөлт нь магмын гэнэтийн дээш өгсөх хөдөлгөөнөөс үүдэлтэй юм.

Бас нэгэн газар хөдлөлтийг дагалдах хор уршиг бол гал түймэр юм. 1906 оны Сан Франциксо, 1923 оны Токиогийн газар хөдлөлтүүдийн дараа том хэмжээний гал түймэр гарч ихээхэн хохиролыг учруулжээ. 1923 онд Токиод гэхэд л 130,000 хүн амь насаа алджээ.

20-р зуунд сейсмологичид маш эрчимтэй үйл ажиллагаа явуулан газар хөдлөлтийн давтамж, байрлалыг тодорхойлсоор байгаа билээ. Байгалийн газар хөдлөлтүүдийг сейсмологичид хавтан хоорондын, хавтан дундах гэж хуваадаг. Хавтан хоорондын газар хөдлөлтүүд маш элбэг тохиолддог. Энэ хоёр төрлийн газар хөдлөлт нь тектоникийн болон галт уулын үүдэлтэй байдаг.

Advertisements

2 thoughts on “Газар хөдлөлт

  1. Баярлалаа сайхан мэдээлэл байна. Бусад орны эмнэлгийн байгууллагын бэлэн байдлын талаар мэдээлэл байна уу

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s