Бөөрний дээд булчирхайн бүтэц

БДБ нь хос эрхтэн, гурвалжиндуу хэлбэртэй. Хэмжээ нь 5мм урт, 3мм өргөн, 4мм зузаан, 4г жинтэй.

1. Холтослог бодис

2. Тархилаг бодис гэсэн давхаргатай.

Хамгийн гадаад давхарга болох капсул нь эрхтний цуллаг руу түрэн орсон байдаг.

Холтослог бодис:

1.Гадаад (түүдгэн бүс) 15%

2.Дунд (багцан бүс) 78%

3.Дотор (нимгэн торлог бүс) 7%

1. Гадаад

Түүдгэн бүсийн эсүүд нь бортгон эсвэл пирамид хэлбэртэй судас тойрон түүдэг үүсгэн байрлана. Эсийн бөөм нь дугуй, 1-2 бөөмхөнтэй, сийвэн ихтэй, цөөн тооны өөхний дусалтай, бөөмийн ойролцоо ГБ, митохондр оршино.

Энэ бүсийн эсүүд нь альдестрон, диоксикортикостерон (минералкортикоид) дааврыг ялгаруулдаг. Альдостерон нь биеийн элекролит ялангуяа калий, натрий ба усны тэнцвэрийг зохицуулах үүрэгтэй.

2. Дунд:

Багцан бүсийн эсүүд нь 20мкм, шоо дөрвөлжин эсвэл бортгон хэлбэртэй. Бөөм нь дугуй цайвар, том бөөмхөнтэй, 2 бөөмтэй эсүүд цөөнгүй тохиолдоно. Сийвэн нь хүчилсэг, өөхний хүчил, холестрол ба фосфолипид агуулсан өөхний дуслуудтай бөгөөд эсийн мембранаар тусгаарлагдсан, сийвэнг дүүргэсэн байдаг.

Эсүүд нь 2 эгнээ бие биедээ параллель байрлах ба хоорондоо синусоид хялгасан судсаар тусгаарлагдана. Холестеролын хэмжээ хамгийн их, мөн витамин С ихтэй байдаг.

Энэ бүсийн эсүүд глюкокортикоидын бүлэгт багтах даавар: Кортикостерон, кортизон, гидрокортизон (кортизол) ялгаруулдаг. Глюкокортикоид нь нүүрс-усны солилцоог зохицуулах, бие махбодын стрессэд тэнцвэртэй байх чанарыг хангах, үрэвсэл ба харшлын урвалыг дарангуйлах, коллаген хуримтлалыг багасгах, физиологийн хэвийн тэнцвэртэй байдлыг хангах үүрэгтэй.

3. Дотор:

Эпителийн эсүүд салаа мөчир үүсгэн орших ба тэдгээрийн хоорондуур хялгасан судас байрлана. Нимгэн торлог бүсийн эсүүд нь жижиг, дугуй, эсвэл өнцөг үүсгэсэн хэлбэртэй, бөөм нь тод, бөөмхөн муу ялгагдана, олон тооны митохондр, рибосом, лизосом, гликогены мөхлөг, липофусцины нөсөө, гЭПТ-той, ГБ сул хөгжсөн байдаг.

Энэ бүсээс ялгарах гол бэлгийн стероид нь дигидроэпиандростерон ДГА, андроген. Мөн эм бэлгийн даавар эстроген, прогестерон бага хэмжээгээр ялгардаг.

Тархилаг бодис:

Тархилаг бодисын цуллаг нь:

1. Хромаффин (олон талт, дугуй эсвэл уртавтар хэлбэртэй, том, төвийн бус байрлалтай тод бөөмхөн бүхий бөөмтэй)

2. Зангилаат (вегетатив нейроны шинжийг өөртөө агжжлсан том сэртэнлэг, суурьсаг сийвэнтэй) 1%

3. Тулгуур (цөөхөн, ээрүүл хэлбэртэй, сэртэнлэг, түүгээрээ хромаффин эсүүдийг ороосон байдаг. Бөөм нь дугуй, хроматин нь жигд тархсан, кариолемм нь хуниасуудтай. Сийвэндээ жигд тархсан гЭПТ, лизосом, митохондртой, шүүрлийн мөхлөггүй) эсүүдээс тогтоно. Бие гүйцсэн хүний хротаффин эсүүд нь цуваа үүсгэж, бөөгнөрч эсвэл цулцан байдалтай байна.

Бичил бүтцийн нэг гол онцлог шинж нь 150-370нм голчтой, олон тооны нягт мөхлөгтэй. Адреналины мөхлөг нь жигд нягтралтай, норадреналиных нь нягт голтой, хэмжээний хувьд нилээд хэлбэржээгүй байдаг онцлогтой.

Цусан хангамж ба мэдрэлжилт

Хэвлийн аорт ба түүний салаанууд болох бөөрний дээд булчирхайн дээд, дунд, доод артериудаас цусаар хангагдана. БДБ нь ургал мэдрэлийн симпатик тогтолцооны хэвлийн мэдрэлийн зангилааны өмнөх, тархилаг бодис руу нэвтрэн орох мэдрэлийн миелинтэй ширхгүүдээр мэдрэлжинэ.

Advertisements

2 thoughts on “Бөөрний дээд булчирхайн бүтэц

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s