Бактериоцины антибиотикоос ялгагдах ялгаа

Хөгц мөөг болон зарим бактерийн ялгаруулдаг антибиотик нь бусад бактерийн эсийн ханын үүсэлтийг дарангуйлдаг. Эсийн хананд нь үйлчлэл үзүүлж задалдаг.

Антибиотик нь сонгомол үйлчилгээтэй (жишээ нь нэг антибиотик Грам эерэг, нөгөө антибиотик Грам сөрөг эсийн ханатай бактерид үлчилнэ.) Мөн зарим антибиотикууд болох жишээлбэл Streptomyces бактерийн антибиотик бусад бактерийн уургийн синтезийг дарангуйлдаг.

Streptomyces-ийн ялгаруулдаг бас нэгэн антибиотик тетрациклин олон төрлийн бактерийг устгах нөлөө үзүүлнэ. Антибиотик нь бактери, хөгц мөөгний бусад прокариот организмыг эсэргүүцэх эсэргүүцлийн системийн бодис буюу нэг хэсэг нь гэж хэлж болох билээ. Бактериоцин нь зөвхөн бактерийн ялгаруулж бусад бактерийг устгах нөлөө үзүүлдэг бодис юм.

Бактериоцин гэдэг нь нарийн спектртэй бактерийн эсрэг үйлчлэлт бодисууд юм. Энэ нь хөрөнгөний мөөг, шаахай зэргийг устгах зориулалттай бодисуудтай аналог ажээ. Бактериоциныг 1925 онд Ав Грациа нээсэн юм. Түүний бактериоцины нээлт нь цаашид антибиотикийг гаргаж авах, бактериофагийг нээх нээлтүүдэд нөлөөлсөн гэж үздэг. Тэрээр өөрийнхөө нээлтийг E.coli-ийн эсрэг үйлчилдэг учраас колицин гэж нэрлэжээ.

Сүүн хүчлийн бактериуд нь өөртэй ойрын холбоотой бусад сүүн хүчлийн бактериуд болон өвчин үүсгэгч Грам эерэг бактериуд болох B. cereus, Cl. perfringens, S. aureus, L. monocytogenes зэргийн эсрэг устгах үйлчлэл үзүүлдэг юм. Lactococcus lactis-ийн ялгаруулдаг ганц бактериоцин болох низины цэвэршүүлсэн хэлбэрийг дэлхийн 45 оронд хүнсний бүтээгдэхүүнүүдэд хэрэглэж байна.

Хүнсэнд хэрэглэгдэхэд зөвшөөрөгдсөн низин болон педиоцинууд нь дулаанд тэсвэртэй, үйлчлэлийн маш өргөн спектртэйгээрээ онцлог юм. Эдгээр нь мөн удаан хугацааны турш хөлдөөсөн байдалд идэвхээ хадгалж чаддаг юм. Бусад сүүн хүчлийн бактериас ялгаж авсан бактериоцинууд гэвэл Lactococcus lactis subsp. lactis 484-ийн лактокоццин, Lactobacillus acidophilus TK8912-ийн ацидоцин 8912, Lactobacillus gasseri LA39 гассерицин А, Lactobacillus plantarum NRIC 149-ийн плантарицин-149 зэргийг одоогийн байдлаар тодорхойлж, цэвэршүүлээд байна

Бактериоцинууд гэдэг нь эсийн рибосом дээр нийлэгждэг бусад бактерийн өсөлтийг хязгаарлах зориулалттай уурагт нэгдлүүд юм. Хүчтэй бактериоцинуудыг нийлэгжүүлэгч сүүн хүчлийн бактериудыг исгэсэн болон исгээгүй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн дотроос олж болно.

Айргийг хөхүүрт бүлэхдээ урьд өдрийн айрагний 30%-г ашигладаг байна. Айрагны үндсэн микрофлорыг бүрэн тодорхойлоогүй ч Lactobacillus spp., Lactococcus spp., Leuconostoc spp., Enterococcus spp. зэрэг бактерийг илрүүлсэн болно.

Энтерококкууд нь бяслагний үнэр, амт бий болоход ихээхэн үүрэгтэй билээ. Энтерококкийн эд хэдэн омог нь пробиотик шинж чанартай нь батлагджээ. Энэ судалгааны зорилго нь айрганд орших сүүн хүчлийн бактериудыг ялгаж аваад тэдгээрийн ялгаруулдаг бактериоцинуудыг цэвэршүүлж шинж чанарыг нь тогтоох явдал юм.

Сүүн хүчлийн бактерийн ялгаруулдаг бактериоцинуудын хоёрдугаар ангид хамаарах хэсэг нь хүнс хадгалалтад маш их үр нөлөөтэй болохыг тэдний хүчтэй үйлчлэл, физик химийн үйлчлэлд тэсвэртэй шинж чанар нь бататгаж байгаа юм.

Сүүн хүчлийн бактери хоёроос дээш тооны бактериоцин ялгаруулах нь бий. Жишээ нь, Enterococcus spp. нь энтероцин L50A ба L50B, энтероцин 1071А ба 1071В, энтероцин А ба В-г зэрэг ялгаруулдаг.

Сүүн хүчлийн бактериудын ялгаруулдаг бактериоцинуудыг 1993 онд Клаенхаммер дөрвөн анги болгон ангилсан байна. Ийнхүү ангилахдаа үндсэндээ бүтэц дээр нь тулгуурлан ангилсан байна. Одоогийн байдлаар цэвэр байдлаар нь гаргаж авсан бактериоцинуудын ихэнх нь нэг болон хоёрдугаар ангид хамаарч байгаа юм.

Грам эерэг бактериудын ялгаруулдаг бактериоцинуудад колицин, микроцин зэрэг ордог. Анх эхлэн бактериоцинуудыг үйлчилдэг организмтай нь холбон нэрлэдэг байсан ч бактериоцины үйлчлэлийн спектр өргөн байх тохиолдол олон гардаг тул энэ нэршлийг аяндаа өөрчилж эхэлсэн юм. Ийнхүү өөрчлөхдөө тухайн бактериоциныг үүсгэж байгаа организмтай нь холбон нэрлэх болжээ. Ангиллын аргуудад нь устгалтын хэлбэрээр нь, генетик, молекул жин ба хими, ялгаруулалтын хэлбэрээр нь ангилах аргууд ордог. Нэгэн төрлийн ангилах арга нь бактериоцинуудыг I, IIa/b/c, III анги болгон ангилдаг.

Нэгдүгээр ангийн бактериоцинуудыг лантибиотик гэдэг ба 5 кДа-с бага хэмжээтэй бактерийн мембранд үйлчилдэг, пост-трансляцийн модификацид орсон лантионин хэмээх амин хүчлийн үлдэгдлийг агуулсан пептидүүд байдаг бөгөөд эдгээрээс хамгийн сайн судлагдсан нь низин юм. Хоёрдугаар ангийн бактериоцинууд нь дулаанд тэсвэртэй, жижиг хэмжээтэй, лантионин агуулаагүй пептидүүд байдаг ба хоёр дэд хэсэгт хуваагддаг.

Хоёрдугаар ангийн а бүлэгт багтах нь Listeria-ийн эсрэг үйлчлэлтэй YGNGVXaa­­C гэсэн төсгөлтэй пептидүүд байдаг бөгөөд эсийн маннозын зөөвөрлөлтийг зогсоодог. Хоёрдугаар ангийн b бүлэгт багтагчид нь жижиг катионы пептидүүд байдаг. Эдгээр нь эсийн протоны градиентийг эвдэг байна. Хоёрдугаар ангийн с бүлэг дэх бактериоцинууд нь Sec-хамааралтай бактериоцинууд байдаг байна. Эдгээр нь мембраны нэвчилтэд хүчтэй нөлөөлдөг ба эсийн хана үүсэх, феромоны үйл ажиллагааг зогсоодог. Харин гуравдугаар ангийн бактериоцинууд нь том хэмжээтэй, дулаанд тэсвэртэй, уурагт бактериоцинууд байдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s