Бамбай булчирхай, бамбайн дэргэдэх булчирхай

Бамбай булчирхай

Бамбай булчирхай нь дотоод шүүрлийн хамгийн том булчирхай бөгөөд жин нь ойролцоогоор 30-60 гр байдаг. Хэмжээ нь эмэгтэй хүнд эрэгтэй хүнээс нилээд том байна. Дотоод шүүрлийн булчирхайнуудаас зөвхөн бамбай булчирхай л эсийн гаднах орчинд биеийн 3 сарын хэрэгцээг хангахуйц дааврын нөөцийг хадгалах чадвартай байдаг. Мөн дотоод шүүрлийн булчирхайнуудаас судасжилт хамгийн ихтэй ба түүгээр минут тутамд 120гр цус урсан гардаг онцлогтой. Энэ булчирхайн дааврууд нь бие махбодын бодисын солилцооны эрчийг зохицуулах үүрэгтэй аж.  

Бамбай булчирхай нь гадуураа хөвсгөр холбогч эдэн капсултай ба түүнээс эрхтний цуллагруу холбогч эдэн таславчууд түрэн орж, булчирхайг олон тооны хэлтэнцэрт хуваадаг. Таславчийг даган цус ба тунгалгийн судас, мэдрэл ордог. Бамбай булчирхайн бүтэц, үйл ажиллагааны нэгж болох бамбайн цэврүүнүүд (фолликул) нь хэд хэдээрээ нийлж хэлтэнцрийг бүрдүүлнэ. Бамбай булчирхайд 40-100 жижиг цэврүү агуулагдана. Цэврүү нь 0.02-0.9 мм голчтой, дан хучуур эдээр хүрээлэгдсэн, дотроо коллойд (тиреоглобулин) хэмээх хагас шингэн, дааврын өмнөх бүтээгдэхүүн (прогормон) агуулсан бөмбөлөг хэлбэртэй бүтэц юм.

Цэврүүг хучиж буй суурин мембран нь маш нимгэн 50 мкм, гэрлийн микроскопод ялгарч харагддаггүй. Цэврүүний хучуур эдийн эсийг тиреоцит гэж нэрлэх ба түүний хэлбэр нь булчирхайн даавар ялгаруулах идэвхээс хамаараад хавтгайгаас өндөр бортгон болж өөрчлөгддөг. Тиреоцитын бөөм нь төвийн байрлалтай, сул хөгжсөн хроматинтай, нэг ба түүнээс дээш бөөмхөнтэй. Сийвэн нь олон тооны суурьсаг савханцар митохондри, бөөмийн дээр орших гольджийн бүрдэл, 0.5-0.7 мкм хэмжээтэй лизосом, өөхний дуслуудтай. Мөн эсийн оройн хэсэг нь шүүрэл ялгаруулах үүрэг бүхий бичил цэлмэнгүүдтэй байдаг.

Цэврүү хоорондын орон зайд цусны олон тооны тулман хялгасан ба тунгалгийн судас, цөөн тооны фибробласт, коллаген ширхгийн жижиг багцууд тохиолдоно. Тиреоцит эс нь тиреойд (тироксин (тетрайодтиронин) 90%, трийодтиронин 10%) дааврыг ялгаруулна.

Тиреоцитээс гадна цэврүүнүүдийн хоорондох зайд хучуур эдийн жижиг эсийн бүлгүүд их байх ба эдгээрийг интерфолликуляр, цайвар, кальцитониноцит, ультимобранхиал, К-эс гэх мэт олон нэрээр нэрлэдэг. Энэ эс нь тиреоцитээс хэмжээгээр том, дугуй хэлбэртэй эсүүд бөгөөд сийвэндээ 0.1-0.4 мкм голчтой кальцитонин хэмээх даавар агуулсан олон тооны мөхлөгтэй. Кальцитонин нь ясны остеоцитыг идэвхжүүлэх замаар цусны кальцийн концентрацийг өөрчлөн зохицуулдаг.

Нярай хүүхдийн 20%-нх нь бамбай булчирхай бие гүйцсэн хүнийхтэй төстэй бүтэцтэй ө.х. шоо дөрвөлжин хучуур эдээс бүтсэн, дугуйвтар хэлбэртэй, сул будагдах шингэвтэр коллойд бүхий фолликултай байдаг. Нярайн бие организм дасан зохицох, үйл ажиллагааны идэвхжил өндөр байх үед булчирхайн бүтэц өөрчлөгдөх бөгөөд түүний гол илрэл нь хучуур эдийн десквамаци (гуужилт) юм. Заримдаа гуужилт маш идэвхтэй явагдсанаас булчирхайн фолликул бүтэц ажиглагдахгүй болдог байна.

Дээрх үзэгдлээс шалтгаалан нярайн бамбай булчирхайн бүтцийг 3 төрөлд хуваадаг.

  1. Десквамацийн
  2. Завсрын
  3. Энгийн

Бэлгийн бойжилтын үед судасны хөгжил түргэсэн булчирхайн жин нь ихэсч, зөв биш хэлбэртэй фолликул ихэсч, тиреоцит өндөр болж, коллойд ихээр ялгарна. Энэ нь шилжилтийн насанд бие организм идэвхтэй хөгжин томрохтой холбоотой үзүүлэлт юм.

Бамбайн дэргэдэх булчирхай

Энэ булчирхай нь 4 ширхэг бор шаргал өнгөтэй, хатуувтар, зууван биеүдээс бүрдэнэ. Булчирхай нь нийтдээ 0.05-0.4 гр жинтэй, бие тус бүр нь 3-8 мм урт, 2-5 мм өргөн, 0.5-2 мм зузаан байдаг. Бамбайн дэргэдэх булчирхай нь бамбай булчирхайн капсул дор байрлах, зарим тохиолдолд бамбай булчирхайн эд дотор орших нь бий.

Холбогч эдэн таславч булчирхайн цуллагт нэвтрэн орж түүнийг олон тооны хэлтэнцэрт хуваадаг. Таславчийг даган судасны том салаа, мэдрэл, тунгалгийн судас нэвтрэн орно.

Булчирхайлаг эсүүдийн хооронд тулгуур үүрэг бүхий торлог ширхгүүдийн өтгөн торон  сүлжээ, хялгасан судас, мэдрэлийн төгсгөлүүд ихээр тохиолдоно. Энэхүү холбогч эдэн таславч нь өөхний эд ихээр агуулах бөгөөд нас ахих тусам өөх нь ихэсч эрхтний эзэлхүүний тал хувийг эзэлдэг. Бамбайн дэргэдэх булчирхайн цуллаг нь хоорондоо нягт байрласан бүлэг эсүүдээс тогтох ба цөөн тохиолдолд цэврүүлэг бүтцийг үүсгэж, коллойд агуулсан байдаг.

Эдгээр бүлэг эсийг үндсэн ба хүчилсэг гэж хуваана. Үндсэн эс нь 7-10 мкм голчтой, төвийн байрлалтай цэврүүрхэг бөөмтэй, сийвэн нь сул хүчилсэг чанартай. Сийвэнд зах хэсгээр нь чөлөөт рибосом, ГБ, олон тооны урт митохондри, липофусцины нөсөө, нилээд хэмжээний гликоген оршино. Мөн 200-400 нм электрон нягт, дааврын мөхлөгүүдтэй. Эдгээр мөхлөгүүд нь паратирин дааврыг ялгаруулна. Паратирин нь остеоцит, остеокластад шууд нөлөөлөн эсийн гадаад орчны кальцийн болон фосфатын хэмжээг зохицуулна. Мөн хоол хүнснээс кальци, фосфатын шимэгдэлтийг сайжруулагч витамин D нийлэгжилтэнд нөлөөлдөг.

Хүчилсэг эс нь тоогоор цөөн, ганц нэгээрээ эсвэл жижиг бүлэг байдлаар тохиолдоно. Үндсэн эсээс хэмжээгээр том, сийвэнд нь хүчилсэг митохондри их байдаг.

Өөр нэг эсийн төрөл бол үндсэн ба хүчилсэг эсүүдийн завсрын хэлбэр юм. Энэ эс нь жижиг мөхлөгүүд агуулсан сул суурьсаг сийвэнтэй. Бөөм нь үндсэн эсийнхээс жижиг, тод. Хүчилсэг ба завсрын эсүүдийн үүрэг одоогоор тодорхойгүй байна.

Advertisements

5 thoughts on “Бамбай булчирхай, бамбайн дэргэдэх булчирхай

  1. Bambai bulchirhain ovchin ni engiin ugeer helwel deerh bulchirhai ooriin yalgaruulah estoi daawariig baga yalgaruulah eswel het ih yalgaruulah emgeguud ilerch bgaag l helj bga yum. tegheer aliwaa bulchirhai ni yaagaad ooriin uurgee bieluuleh chadwargui bolj baina gedgiig uridaar oilgoh heregtei. . Darhlaliin tentswer aldagdsanaar hunii bied tarhan bairshsan 4000 orchim bulchirhainuudiin chadwar gajuuddag baina. uunees uuden hun ali neg eswel hed heden daawriin dutagdald orj ooroo owchin uuseh taatai talbar boldog. Tegheer hund darhalaliin tentsweriig hadgalagch , nohon sergeegch, udirdagchiin uureg buhii TRANSFER-FACTOR hemeeh molekuli shaardlagatai baidag Transfer-Factoruud ni bambai bolon busad bulchirhain gajuudliig gaigaltai zasaj zalruulah uilchilgee buhii uhaalag molekuli yum. Delgerengui medeeleliig 99025543 dugaaraas awaarai. Mon http://www.mon4life.com hayagaar orj uzeeree. Eruul enkhiig khusie. ID jalaa_tax@yahoo.com

    Like

  2. Bi bambai bulchirhaitai exo d uzuulj mergejliin emchid ,shinjillgee ogson.bulchirhai 1,5 hemjeetei zangilaa uussen odoohondoo 6sar dutamd exo d haruulaadbaij bai gesen oor ymaar neg emchilgee bn uu.Ue ue hooloi booh gej bgaa ym shig medrenj tordog shimegduuleh ymar arga bn.Humuus dalain baitsaa sain id geh ym.emch hereggui gesen ali n deer be.

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s