Хөрсний эрүүл ахуй, микробиологийн судалгаа

Хөрсний байдалд эрүүл зүйн дүгнэлт өгөх, хөрсний цэвэрших чадварыг тодорхойлох, хот суурингийн барилга байгууламжын газар олгох, хөрсний бохирдлыг таслан зогсоох арга замыг судлах, хөрсний микроорганизмийн үйл ажиллагаа байгалийн орчинд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тодорхойлох мөн тахал судлалын шаардлагаар эмгэг төрөгч бичил биетнийг илрүүлэх зорилгоор хөрсөнд эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хийдэг. Хүн ам олон, нягт суурьшилтай хот тосгоны хөрс нь сул шороо ихтэй, хөрсний дээд давхарга нь ахуйн хаягдлаар бохирдсон, хүнд металл болон нефтийн бүтээгдэхүүн тархсан, хөрсний механик болон физик шинж чанар нь өөрчлөгдсөн байдаг тул хөрсний өөрөө цэвэрших чадвар нь багассан байдаг.

1991 онд Bridges- ийн хийсэн судалгаагаар төмрийн хаягдал, химийн үйлдвэр, ахуйн ус, гэрийн хог болон автомашины утаа зэрэг нь хотын хөрсийг бохирдуулж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хөрсөнд өвчин үүсгэгчид цөөн байдаг тул гадаад орчноос тэдгээрийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Мөн гадаад орчинд их хэмжээгээр амьдардаг сапрофит организмууд тэднийг илрүүлэхэд саад болдог. Иймээс гадаад орчинг өвчин үүсгэгчээр бохирдсон эсэхийг харуулах өөр үзүүлэлт хэрэгтэй байдаг. Энэ зорилгоор хүн, амьтны биед үргэлж амьдардаг микроорганизмийг ашигладаг. Эдгээрийг эрүүл зүйн үзүүлэлт бүхий микроорганизм гэнэ. Өөрөөр хэлбэл хүн, амьтны амьсгалын зам болон хоол боловсруулах эрхтэнд байнга амьдардаг, гадаад орчинд өсөж үрждэггүй, тодорхой хугацаанд амьд байж чаддаг бичил биетэнг эрүүл зүйн үзүүлэлт бүхий бичил биетэнд тооцдог. Иймд гадаад орчноос эрүүл зүйн бичил биетэнг илрүүлбэл уг объект хүн малын ялгадсаар бохирдсон болохыг тодорхойлж байгаа бөгөөд тухайн орчинд өвчин үүсгэгч бичил биетэн байж болох юм гэсэн сэжиглэл төрнө.

Эрүүл зүйн бичил биетнүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хүн ба амьтны амьсгал ба хоол боловсруулах замд байнга амьдарч гадаад орчинд тогтмол ялгарч байдаг.
  2. Гадаад орчинд амьдрах хугацааны хувьд өвчин үүсгэгч микроорганизмуудтай ойролцоо
  3. Гадаад орчинд үрждэг
  4. Хялбар аргаар богино хугацаанд тодорхойлж болдог.
  5. Гадаад орчны нөлөөгөөр амархан хувьсдаггүй
  6. Энгийн тэжээлт орчинд сайн ургадаг.

Хөрсний эрүүл ахуй микробиологийн шинжилгээг бүрэн ба богино хэмжээний гэж 2 хуваадаг. Богино хэмжээний шинжилгээгээр микробын нийт тоо, коли-титрийг тодорхойлдог бол бүрэн хэмжээний шинжилгээгээр анаэробын титр, Proteus болон дулаансаг бактерийг нэмэн тодорхойлдог.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s