Хөрөнгө

Хөрөнгөний мөөг (Saccharomyces cerevisiae) нь нүүрсхүчлийн хий ялгаруулах ба энэ нь талхыг хөөхөд хүргэдэг. Энэ нь мөн этанол, зарим автолизын хажуугийн бүтээгдэхүүнүүдийг үүсгэдэг нь талхны үнэр, амтад нөлөөлдөг. Saccharomyces exiquus нь цөөн тохиолдолд хөрөнгө болон хэрэглэгддэг. 
Химийн гаралтай хөрөнгөжүүлэх бодисууд нь ус хүчиллэг болон суурьлаг нэгдлүүдтэй нэгдсэн тохиолдолд идэвхждэг бол дрожжын хөрөнгө нь хөөлгөх зэрэг процесст нилээн хугацаа  шаардлагатай байдаг.
Шингэн дрожж (Cream yeast)
Энэ нь шингэн эсийн суспенз юм. Үүнийг ихэвчлэн том хэмжээний гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэдэг.
Шахмал дрожж
Энэ нь үндсэндээ шингэнийг нь зайлуулсан кремэн дрожж юм. Зөөлөн, Цайвар шаргал өнгөтэй байдаг.
Идэвхтэй хуурай дрожж
Удаан хугацаагаар хадгалахад тохиромжтой. Үүнийг хэрэглэхийн өмнө регидрацид оруулах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны үед Fleischmann анх АНУ-ын цэргүүдэд зориулан үйлдвэрлэж эхэлсэн.
Түргэн дрожж (Instant yeast)
Энэ нь хатаасан дрожжтой адил ч илүү их хэмжээний идэвхтэй эсүүдтэй. Илүү жижиг гранулуудтай. Аскорбины хүчлийг ихэвчлэн нэмж өгсөн байдаг. Lesaffre 1970-аад онд анх үйлдвэрлэж эхэлсэн.
Түргэн хөөлгөгч дрожж
Энэ нь богино ферментацийн хугацаанд илүү их хэмжээний нүүрсхүчлийн хий үүсгэдэг юм. Үүнийг ихэвчлэн талхны машинд ашиглана.
Бусад нэмэлтийн нөлөө
Гурил зуурахдаа төмс чанасан шүүс, өндөг, чихэр хийж өгөх нь дрожжын өсөлтийг эрчимжүүлж өгдөг. Харин давс, тос зэрэг нь өсөлтийг хязгаарлана.
Уураг
Гуриланд сунах чадвартай глутен хэмээх уураг торлог үүсгэсэн байдаг.ž Глюкоз, мальтоз, фруктоз зэргийг дрожж задлахад үүссэн нүүрсхүчлийн хий торлогийн зайнд хуримтлагдаж гурилыг хөөлгөдөг.
Дрожжийн үйлдвэрлэл
Хөрөнгөний өсгөврийг тест тубнээс, шилэн сав улмаар том ферментёрт шилжүүлдэг.
Үүн дээрээ меласс, эрдэс бодис, витамин агуулсан уусмал нэмэх маягаар үйлдвэрлэл хийгдэнэ. Дрожжны үйлдвэрлэл дараах үе шаттайгаар явагдана:
  • Түүхий эдийг үйлдвэрлэлд бэлтгэх
  • Хөрөнгө бэлтгэх
  • Үйлдвэрлэлийн дрожж гаргаж авах
  • Дрожжийг ялгах
  • Шахмал ба хатаамал дрожжи гарган авах

Түүхий эдийг үйлдвэрлэлд бэлдэх

Үндсэн түүхий эд меласс буюу бал бурам. Меласс нь хар хүрэн өнгөтэй 73-78%-ийн хуурай бодис агуулсан, 1.4 г/см3 нягттай.

Мелассыг үйлдвэрлэлд хүлээж авахдаа PH, хуурай бодисын агууламжийг шалгаж авна. РН-ийн хэмжээ нь мелассын бичил биетнээр бохирдсон эсэхийг харуулдаг үзүүлдэг бөгөөд саармаг орчинд байх шаардлагатай. Өнгийг 0.1н иодын уусмалаар титрлэж тодорхойлоход 2мл байх ёстой. Мелассыг 2-3 сарын нөөцтэйгээр үйлдвэрлэлд авдаг. Мелассыг хольж жигдрүүлээд дараа нь тунгалагжуулна.

Лабораторын цэвэр хөрөнгө бэлтгэх

1.10-12%  соёолжийн шүүс—25мл колбо—30 градус 24ц

2. 9.5-10% соёолжийн шүүс —450-           500—30  градус  24ц

3. 9-10% соёолжийн шүүс—4.5-5л

0.5 атм-д 20-30мин ариутгана.

Эх хөрөнгөө жижиг, дунд, том аппаратанд үржүүлнэ.

Жижиг—9-10% соёолжийн шүүс. 5-10мин тутам ариун агаараар үлээлгэнэ.

Дунд—мелассын уусмал соёолжийн үндэсний ханд хийж ариутган 25-30 градус болтол хөргөж, жижигт үржүүлсэн хөрөнгөө хийнэ.

Том—5%-ийн сахароза агуулсан мелассын уусмал /1.5-2куб м/ исгэлтийг 30 хэмд 12 цаг явуулна.

Үйлдвэрлэлийн хөрөнгө

2 үе шаттайгаар явагдана.

1р үе шат: Энэ нь үйлдвэрлэлийн хөрөнгө бэлтгэлийн анхны шат бөгөөд т.о нь тэжээлийн давсны холимог бүхий давсны холимог бүхий меласс юм. Дрожж үржүүлэх ганд ариутгаж бэлтгэсэн 15%-ийн, РН 4.5-5 байхаар мелассыг хийнэ.Исэлтийг 28-30 хэмд явуулж 1куб метр орчинд 30-50 куб метр агаар байхаар тооцож агааржуулна. Дрожжийн үржил 9 цаг орчим үргэлжилсний дараа агаарыг 2 дахин багасгаж уусмалын өгөлтийг зогсоох ба дрожжийг бүрэн боловсортол 1-2 цаг байлгана.Энэ үед нягтрал нь 4-4.5% болсог байдаг. Дараа нь дрожжийг ялгаж шахмал байдалд оруулж 0-2 хэмд 30 хоног хадгална.

2р үе шат: Үржүүлэх ганд 18%-ийн нягттай меласс хийж 25 дахин шингэлнэ. Дээрээс нь 1р үе шатанд бэлтгэсэн хөрөнгөө нэмж агааржуулж 30 хэмд үржүүлнэ. Тэжээлийн уусмалыг тасралтгүй өгч 9-10 цаг исгэнэ.

Үйлдвэрлэлийн дрожжи гаргаж авах

  1. Үечилсэн арга
  2. Хагас үечилсэн арга
  3. Тасралтгүй аргаар дрожжи үржүүлэх
  4. Исмэгийг таслан боловсруулах арга
  5. Дрожжийг ялгах
  6. Исмэгээс дрожжийг ялгах
  7. Дрожжийг угаах
  8. Дрожжийн сүүг өтгөрүүлэх

Хуурай дрожжийн чанарын үзүүлэлт

Гадаад байдал: Нарийн гоймолн буюу жижиг бөмбөлөг хэлбэртэй, 10 %-ийн дрожжийн тоосонцор байхыг зөвшөөрнө. Цайвар шараас хар хүрэн өнгөтэй, хатаасан дрожжийн өвөрмөц амт үнэртэй байна.

Чийг: 8-10%

Хөөлгөх чадвар: 70-90мин

Хадгалах хугацаа: 5-12 сар

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s