Хөрсний бохирдол

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог. Хөрсний бохирдлыг дараах хэлбэрт хуваан авч үздэг. Үүнд:

Химийн бохирдол: пестицид, хүнд металлууд, радиоидэвхит элементүүд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.

Биологийн бохирдол: микробиологийн үйлдвэрлэлийн уураг, витамины концентрациуд, ойн хортон шавьжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.

Химийн бохирдол

Пестицид нь хөрсний амьд биет болон хөрсний бирхимийн идэвхид янз бүрийн үйлчлэл үзүүлдэг. Пестицид нь хорын өргөн үйлчлэлтэй. Тэд хөрсөнд шууд орох эсвэл хордсон үр болон ургамлын үхжсэн хэсэг юмуу үхсэн шавьжнаас шууд бус замаар орж хөрснөөс ус, хоол тэжээл, хүнсний бүтээгдэхүүнд нэвтэрдэг.

Хөрсийг бохирдуулдаг хүнд металлуудад хар тугалга, кадмий, цайр ордог. Хар тугалга хөрсөнд агаараар дамжин шороо тоос, хог хаягдалаар ордог. Үйлдвэрлэлийн хог хаягдал мөн супер фосфатын бордоог хэрэглэснээр хөрсөнд дэх цайрын агууламж нэмэгддэг. Автомашины зам, үйлдвэрлэлийн болон олборлох газрын ойролцоох хөрсөнд хүнд металлын агууламж өндөр байдаг.

90Sr нь цөмийн туршилтийн дүнд үүссэн тунадастай цөмийн шатахуун, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, атомын станцын хог хаягдлын хамт хөрсөнд ордог. Байгаль дахь 90Sr нь гадаргуугийн урсгалаар хөрсөнд хуримтлагдаж болно. 90Sr ургамал цаашилбал хүнсний бүтээгдэхүүнд ордог. Харин микроорганизмууд радиоидэвхит элементүүдийг хуримтлуулах чадвартай байдаг ба тэдгээрийг радиоавтографийн аргаар тодорхойлдог.

Хөрс нь нефть болон түүний завсрын бүтээгдэхүүнээр бохирдоход биотын найрлаганд мэдэгдэхүйц өөрчлөлт ордог. Хөрс нь нүүрстөрөгчийг задлах идэвхитэй организмуудаар баялаг байдаг. Хөрсөнд хий байдалтай нүүрсустөрөгч болох метан, пропан зэрэг ордог. Хөрсний дээд давхаргад, аэроб нөхцөлд хөрсний микроорганизмууд тэдгээрийг исэлдүүлдэг.

Ялзмагийн найрлаганд байдаг азотын нөөцөөр хөрс дутагдах үед эрдэс бордооны хэрэгцээ ихэсдэг. Азотын бордооны өндөр доз нь янз бүрийн сөрөг үйлчлэлийг үзүүлдэг.

Биологийн бохирдол

Хөдөө аж ахуй болон үйлдвэрийн хаягдал хөрсөнд унаснаар гадны микроорганизмууд хөрсөнд ордог. Ахуйн хаягдалтай хамт хөрсөнд гэдэсний өвчин болон хоолны хордлого үүсгэгчид мөн ургамал, амьтанд өвчин үүсгэгч төрөл бүрийн микроорганизмууд орно. Хортон шавьжны эсрэг хэрэглэдэг бактерийн бэлдмэлүүдэд уг түүний спорууд агуулагдах ба хөрсөнд удаан хугацааны турш хадгалагддаг. Эдгээр бэлдмэлүүдийг агаараар тархалтын аргаар хэрэглэх үед спор нь хөрс болон ургамлын үрэнд хадгалагдаж байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Хөрс нь гадны микроорганизмуудаас өөрөө цэвэрших чадвартай.

 Хөрс өвчин үүсгэгчийг дамжуулагч болох нь

Хөрсөнд ялзруулагч, азот шингээгч, антибиотик нийлэгжүүлдэг зэрэг олон янзын ашигтай бичил биетнүүд байхаас гадна янз бүрийн өвчин үүсгэгч микробууд ч оршино. Тэдгээр нь өвчтөнөөс ялгарсан ялгадас, халдварт өвчнөөр өвчилж үхсэн хүн ба амьтны хүүр, ургамал, ус зэргээр дамжиж хөрсөнд ордог. Бохирдсон хөрсөнд гэдэсний балнад, цусан суулга, хийт үхшил, боом, татран, халдварт саа, вируст гепатет зэрэг халдварт өвчин үүсгэгчид тодорхой хугацаагаар хадгалагдаж байдаг. Хөрсөөр дамжин түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнд сапрофит ба эмгэг төрөгчид ордог.

Хөрс нь патоген микроорганизмийн үржих таатай орчин болдоггүй. Иймд зарим зүйлийн патогенүүд тодорхой хугацаагаар хөрсөнд оршдог. Өвчин үүсгэгчдийн хөрсөнд амьдрах хугацаа хөрсний чийг, рН, температур, тэжээл, антагонист бактериофаг бий эсэх мөн тухайн өвчин үүсгэгчийн биологийн онцлог зэргээс шалтгаална. Ихэнх спор үүсгэдэг бактериуд хөрсөнд удаан хугацаагаар (боомын савханцар 17 жил, татрангийн савханцар 11 жил) амьдарч чадна. Тухайлбал боом, татран, ботулизм, хийт үжил гэх мэт. Харин спор үүсгэдэггүй өвчин үүсгэгчид богино хугацаанд амьдарна. Жишээлбэл: дизентери үүсгэгч 10хоног-9сар, холерийн вибрион 10хоног-4сар, гэдэсний хижиг үүсгэгч 14хоног-10сар, туляреми 10хоног-2,5сар, бруцеллёзын үүсгэгч 3 сар, сүрьеэгийн микобактери 3-7 сар, салмонелла 2-3 долоо хоног, шигелла 1,5-5 долоо хоног, тарваган тахал 3-4 хоног хүртэл амьдардаг.

Хөрсөнд хөгц мөөгнөөс токсин ялгаруулдаг Fusarium ийн төрлийн мөөг их хэмжээгээр байдаг. Мөн афлатоксин ялгаруулдаг мөөг ч бий.

Advertisements

3 thoughts on “Хөрсний бохирдол

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s