Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсгүүд

Эсийн мембраны бүрэлдэхүүн хэсэг нь липид, уураг, нүүрс ус юм. Липид, уургийн харьцаа 1:4-4:1 байдаг ба липидийн 80 орчим % нь фосфолипид байдаг. Липидийн оролцоотойгоор эсэд бодис нэвтрэх, ионы насосын ажиллагаа, эсийн гадаргуугаас эс рүү мэдээлэл дамжих, иммуны хариу уургийн нийлэгжил зэрэг процессууд явагддаг. Хөхтөн амьтдын эсийн мембраны судалгаанаас үзэхэд түүний ойролцоогоор 5 орчим хувийг гликопротейд болон гликолипид бүрдүүлнэ. Эсийн мембраны гадна талд оршин гликокаликс үүсгэдгийг гликозилын үлдэгдэлтэй өвөрмөцөөр холбогддог уураг бүтэцтэй агглютенин болох лектинийг ашиглан тогтоожээ.

Тухайлбал: Кокканавалин А α–глюкозилын болон α–маннозилын үлдэгдэлтэй өвөрмөцөөр холбогддог. Хүний эритроцитын мембраны интеграль уураг болох гликофорин нь 130 амин хүчлээс тогтсон, липидын мембраныг нэвт сүлбэсэн гликопротейд байдаг. Миелин бүрхүүлийн мембран мэтэд липидын эзлэх хувь өндөр (80%) байхад, бодисын нийлэгжил маш эрчимтэй явагддаг митохондрийн мембран  мэтэд уургийн эзлэх хувь өндөр (70%) байдаг.

Мембраны бүрэлдэхүүнд байдаг үндсэн липид гэвэл тосны хүчил, глицерофосфолипид, саармаг липид (холестерин, гликолипид), сфингогликолипид юм. Мембраны уураг нь липидтэй комплекc байдлаар орших ба усанд уусахгүй. Мембраны уургийг ферментийн, рецепторын, байгуулалтын гэж 3 ангилна. Эдгээр уургийн молекул жин 5000-250000 байна.

Мембраны нүүрс ус нь эсийн гадаргуугийн мембранд байрладаг ба ихэнхдээ салаалсан 15 орчим моносахаридын молекул хоорондоо 1-6,1-4,1-3 глюкозидын холбоогоор холбогдсон олигосахарид юм. Мембраны олигосахарид нь эс хоорондын харилцан  үйлчлэлд гол үүргийг гүйцэтгэдэг стеройд гормон вирусын рецептор болдог. Мөн эсрэг төрөгчийн шинж чанар тэдгээрийн шинж чанараас хамаарна. Мембраны найрлагад нүүрс ус нь уурагтай холбогдон гликопротейдийн хэлбэрээр оршдог.

Зарим биомембраны найрлага (%-р)

Мембран Уураг Липид Нүүрс ус Уураг липид
Плазмынмембран Хулганы элэгХүний эритроцитАмёб 464952 544342 2-484 0,851,11,3
Хархны элэгний эсийн бөөм 59 35 2 1,6
Митохондрын  гадаад мембран 52 48 2-4 1,1
                          Дотоод  мембран 76 24 1-2 3,2
Миелин 18 79 3 0,23
Грам+ бактери 75 25 10 3
Халобактерийн мембран 75 25   3

Мембраны бүтцийн мозайк загвар

Мембраны бүтцийн талаар олон таамаглал гарч олон модель зохиогдсон ч тэдгээрээс хамгийн үнэмшилтэй нь алаг цоог шингэний модель (Сингер, Никольсон 1972 Калифорни) юм. Энэ модель ёсоор мембраныг зуурамтгай шингэн гэж үзнэ.

Мембраны матриц нь 2 хэмжээстэй зуурамтгай уусгагч болох липид ба липидын  2 үеэс тогтсон давхаргад уураг шигдэн суусан юмуу нэвт сүлбэсэн байдлаар оршдог. Нэвт сүлбэсэн уургууд нь бодис нэвтрэх  суваг хоолой,нүх сүдийг үүсгэдэг байна. Мембраны олигосахарид нь уурагтай холбогдон мембраны гадаргуу дээр байрлана. Бүхэлдээ мембран симметри байхгүй бүтэц юм.

Зохиомол мембран

Байгалийн мембранаас гадна зохиомол мембраныг өвөрмөц аргаар бий болгож болно. Ийм систем нь ганцхан фосфолипидээс тогтдог. Тодорхой нөхцөлд (жишээ нь, хэт авиагаар зөөлөн үйлчлэхэд) эдгээр фосфолипид нь бөмбөрцөг хэлбэрийн 2 давхаргаас тогтсон мицеллийг үүсгэнэ. Липидын 2 давхаргаас тогтсон мицеллийг липосом гэдэг.

Зохиомол мембраныг ашиглах хэлбэрүүд гэвэл :

  1. Липидын агууламжийг бүрдлийг нь янз бүрээр өөрчлөн гүйцэтгэх үүрэгт нь хэрхэн нөлөөлж байгааг судалж болдог.
  2. Цэврүүнд мембраны уураг юмуу ферментийг оруулах аль нь чухал болохыг тогтоодог.
  3. Зохиомол системийн микрохүрээллийг хянах болон өөрчилж болно.
  4. Липосом дотор эмийн бодис, эсрэг бие, тодорхой генийг агуулан тодорхой эд, эрхтэн, хавдар руу чиглүүлэн илгээдэг. Липосомд агуулагдсан ДНХ нь нуклеазын үйлчлэлд өртөмтгий биш байна.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s