Хагас – хуурай уур амьсгалтай хотын агаарын бактерийн тоог тодорхойлох

Оршил

Байгаль дээр агаарт нарны гэрлийн шаралт, температурын зөрөө, органик бодисын бага концентраци зэрэг нь бактерийн өсөлтийг хязгаарладаг байна. Харин хотын хүрээлэн буй орчны агаарт үйлдвэр, муу усны сан, төрөл бүрийн ферментацийн процессууд, хоол хүнсний үйлдвэр, гуанз зэрэг нь их хэмжээний бактерийг гаргаж байдаг билээ. Дэлхийн ямар ч хотод биоаерозол бохирдолоос зайлах аргагүй болжээ. Хотын хүн ам бүгдээр бактериар баялаг агаараар амьсгалж халдварт өвчин, хурц хортой нөлөөлөл, аллерги, хорт хавдараар өвчлөх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ судалгаагаар бид Тирупати хотын хэд хэдэн хэсэг дэх агаарын бактерийн байдлыг шинжилсэн болно.

Материал ба аргачлал

Тирупатигийн цаг агаарын хүчин зүйлүүдийг доорх хүснэгтэд үзүүлэв.

Долоо хоног Температур (°C) Харьцангуй чийгшил (%) Салхины хурд (км/цаг)
Минимум Максимум I II
1 17.9 28.66 79.00 49.29 8.10
2 15.3 28.43 70.86 36.43 8.6
3 14.01 30.00 78.86 35.71 6.28
4 19.98 30.89 77.57 49.57 6.03
5 19.5 31.46 78.71 41.57 7.01
6 18.61 31.53 73.00 42.71 7.44
7 15.96 31.16 64.43 33.71 6.88
8 15.53 33.37 51.57 23.71 7.07
9 16.6 34.47 56.00 20.00 6.48

Тодорхойлон сонгосон 6 байрлал дээрээс Mini-Patrisol Air Sampler PM10 (Model 2100, Ruppricht & Patashnik, USA) ашиглан агарт тэжээлийн орчин дээр дээж авсан болно. Дээж авахдаа өвлийн улиралд долоо хоног бүрт нэг удаа авах бөгөөд газраас 1.5 метр өндөрт буюу хүний амьсгалын бүсээс авна. Дээж авахаас өмнө болон дараа нь агаараас дээж авагчаа 70%-ийн этанолоор угааж ариутгана.

Агарт тэжээлийн орчноо 30°С-д 48 цаг өсгөвөрлөсний дараа циклогексимидийг 0.5мг/мл концентрацитайгаар нэмж хөгц мөөг ургахаас сэргийлнэ. Энэ нь бактерид ямар нэг нөлөө үзүүлэхгүй.

Энэ судалгаандаа бид олон үе шаттай шугаман регрессийн аргыг моделжуулалтын үйл явцад ашигласан болно.

Ү = β0 + β1 Х1 + β2 Х2 + β3 Х3 + ε

Энд Ү нь бактерийн концентраци, Х1 нь температур, Х2 нь харьцангуй чийгшил, Х3 нь салхины хурд юм. β0 нь цаг агаарын хүчин зүйлээс үл хамаарах бактерийн ерөнхий хэмжээ, β1 нь температурын нөлөөний регрессийн коэффициент юм. β2 нь харьцангуй чийгшилийн нөлөөний, β3 нь салхины хурдны регрессийн коэффициентүүд юм.

Үр дүн ба хэлэлцүүлэг

Судалгааг 2004 оны нэгдүгээр сараас хоёрдугаар сар дуустал явуулсан болно.  Бактерийн концентраци байрлал болгон дээрээс хамааран 1-32 CFU/m3 байв. IE хэмээх байрлал нь хотын муу усыг зохицуулах суваг, үйлдвэр, хүнсний үйлдвэр зэрэг байгаа учраас бактерийн концентраци нилээн өндөр гарч байна (19 CFU/m3).

Тирупатигийн байрлал бүр дээрх агаарын бактерийн хэмжээний стандарт алдааг дээрх зурагт харуулжээ.

Тирупати дахь Грам эерэг ба сөрөг бактерийн байрлал бүр дээрх тархалтын давтамжийг харуулав. Өгөгдөл дээрээ бид Куртоз тооцоо хийсэн бөгөөд энэ нь үйлдвэржилттэй хэсгээс бусад хэсэгт сөрөг утгыг өгч байв. ийнхүү үйлдвэржилттэй хэсэгт эерэг утга гарсан нь бактерийн тархалт тэнд их байгааг гэрчилнэ.

Мөн грам эерэг бактери Грам сөрөг бактериас хэд дахин илүү байгаа нь IE-ийн байрлалын хувьд болон бусад байрлалын хувьд ч мөн ялгаагүй, цементэн зам тавиагүй зэргээс үүдэн шороо боссонтой холбоотой байж болох юм.

Грам сөрөг бактери нь ихэнх тохиолдолд 10-аас ихгүй хувийг эзэлж байгаа нь агаарт Грам эерэг бактери илүү тэсвэртэйг баталж буй хэрэг юм. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар Грам сөрөг бактерийн тоо өсөх хандлагатай болж байгаа нь үйлдвэрүүд, эмнэлгийн цогцос чандарлах зуух зэргээс Грам сөрөг бактери агаарт ихээр цацагддагаас үүдэлтэй байж болох юм.

Биоааэрозолын (бактерийн) бохирдлыг тооцохдоо Air quality index (AQI) буюу агаарын чанарын индексийг ашиглана.

ABQI-ийн үнэлэмж их байх тусам бактерийн бохирдол их байна. ABQI-ийн утга 100-с доош байх нь хүн амд хоргүй гэж үзнэ. ABQI > 33 байвал сайн, ABQI  < 33 байвал маш сайн байх юм.

Тирупати хотын 6 байрлалын хувьд  агаарын чанараараа SVU > RUYA > TUDA > CBS > SVDF > IE  ийнхүү жагсах ажээ.

Дүгнэлт

Тирупати хотын 6 байрлал дээрээс бактерийн дээж авахад IE (19 CFU/m3), SVDF (16 CFU/m3), CBS (15 CFU/m3),  SVU (3 CFU/m3) байлаа.

Агаарын Грам эерэг бактери байрлал болгон дээр нийт бактерийн 60-90%-ийг эзэлж байв. Энэ нь эдгээр бактерийн эх үүсвэр нь газар, хөрстэй холбоотой байж болохыг дэмжиж байгаа юм.

Салхины хурд нь бактерийн кноцентрацид эерэг корреляци үүсгэн (ß=0.225-2.092) нөлөөлж байв.

Нийт AВQI нь 22.33 байгаа нь Тирупати дахь агаарын чанар сайн буюу биоаэрозол бохирдлын хувьд харьцангуй бага байна.

Уг судалгааны бүрэн эх: ASSESSMENT OF MICROBIAL (BACTERIA) CONCENTRATIONS OF AMBIENT AIR AT SEMI-ARID URBAN REGION: INFLUENCE OF METEOROLOGICAL FACTORS

by P.CHANDRA MOULI − S.VENKATA MOHAN, − S.JAYARAMA REDDY

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s