Индэн

Будаж, хатаасан бугын арьсыг маажингаар царддаг. Энэхүү өвөрмөц Японы уламжлалт савхи бэлдэх аргыг “Индэн” хэмээдэг. Тусгай боловсруулах аргаар нарийн маажин хэлбэрийг хөөмөл адил товойлгож хийдэг байна. Тансаг савхин эдлэл хийх Индэн аргыг 17-р зуунд Яманаши нутагт анх боловсруулжээ.

Бугын арьс нь чанартай бас зөөлөн савхи хийхэд тун тохиромжтой. Японд Эртнээс ийм төрлийн савхийг түрийвч, жижиг цүнх хийхэд хэрэглэсээр иржээ.

Дүрс товойлгох 3 үндсэн төрлийн Индэн арга бий. Эдгээрээс хамгийн алдартай нь Уруши-цуке арга юм. энэ аргаар маажинг будсан савхин дээрээ тавьсан цаасан хэвэн дээр түрхдэг ажээ.

Цаасан хэвэн дээрх цоолсон хэсэг нь дүрсийг гаргана. Маажинг түрхэхэд… савхин дээр энэхүү дүрс буудаг юм. Маажин товойж гардгийн учир нь цаасны зузаантай холбоотой.

Энэ арга нь нарийн хэв дүрсийг бүх гадаргууд олон дахин жигд гаргахад тохиромжтой. Ихэнх Индэний загвар нь Японд эртнээс хэрэглэгдсэн уламжлалт хэв дүрснээс бүрддэг. Далайн давалгаа, ургамлын навч, яст мэлхийн хуяг гэх мэт. Илүү олон янз ч бий, бүгд л гайхалтай гоёлын чимэглэл.

Сараса хэмээх арга нь хэд хэдэн будаг холиход тохиромжтой арга. Олон өнгөөр нарийн хээ бүтээх нь бий. энэ аргаар будаг бүрийг өөр өөр цаасан хэвээр дарж түрхэнэ.

Фусубе хэмээх аргыг байгалийн бор өнгөөр үзэмж сайтай хээ гаргахад хэрэглэнэ.

Бугын арьсийг том бөмбөр дээр татаж дээр нь хүссэн хэлбэрээрээ хийсэн хээг тавина.

Дэрсийг бөмбөр дор шатаахдаа бөмбөрөө эргүүлэх нь савхины бүх хэсэг жигд харлахад хүргэдэг юм.

Ийнхүү утах нь бугын арьсийг хээгээр бүрсэн хэсгээс бусад хэсэгт нь бараан өнгөтэй болгоно.

Утах нь савхийг илүү бат бөх болгодог тул өдөр тутмын хэрэглээний зүйлсийг ихэвчлэн энэ аргаар бэлтгэнэ. Өнөө үед Японы уламжлалт савхин эдлэл хийхээс гадна Индэнийг орчин үеийн загвартай түрийвч, цүнх хийхэд хэрэглэх болжээ.

Энэ аргаар мөн уламжлалт бус хээ загвар их хийдэг. Гайхалтай хээ загварыг хоёр Индэн аргыг хоршуулж хэрэглэснээр гаргаж болно. Энэхүү цүнх л гэхэд хар маажинт хээг нь уруши-цуке аргаар, олон төрлийн өнгийг нь Сараса аргаар бэлтгэжээ.

Индэн хэмээх энэ уламжлалт Япон арга нь дэлхийн өндөр чанарын савхин эдлэлийн үйлдвэрлэлд улам алдартай болсоор байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s