Шашны бүтэц ба үүрэг

Ямар ч шашин өөртөө хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгийг багтааж байдаг. Шашин бол голлох бурхан ба ертөнц, хүмүүсийн үүсэл гарлын тухай итгэл үнэмшил, сургаал төсөөллийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл шашны итгэл үнэмшлийг үндэслэж, баталж, бэхжүүлж байдаг үзэл санаа, дүрүүдийн цогцолбор ямар ч шашинд байх учиртай. 

Америкийн философич У. Жеймс нь шашныг цэвэр оюун ухаанаар тайлбарлах оролдлогыг эсэргүүцэж байв. Тэрээр шашинд амьд, давтагдашгүй мэдрэмж байдгийг олж харсан гэх. У. Жеймс бичихдээ: “Сайхан ба муухай, хайр болон харгис чанар, амьдрал, үхэл зэрэг нь байнгын хэлхээ, холбоонд оршдог. Ингэснээр бага багаар урьдийн хүнийг хайрлагч бурханы оронд хэнийг ч үл хайрлагч, үзэн ядагч, бүхнийг нийтийн үхэлд аваачигч аюулт хүчний тухай ойлголт төлөвшдөг” гэсэн байна. Ийм ертөнцийг үзэх үзлийг маш аюултай хэмээн Жеймс тэмдэглээд гэсэн хэдий ч шашин нь дүр үүсэх олон янзын мэдрэмжийг агуулдгийг онцолжээ. Шашны талаар бичсэн сэтгэл зүй, философийн бүтээлүүдэд шашны мэдрэмжийг нарийн тодорхойлох гэсэн оролдлогууд олонтоо тохиолддог. Гэхдээ шашны мэдрэмж олон янз юм. Шашин дахь хайр, гайхамшгийн тухай мэдрэмж, шашны баяр хөөр, шашны тайвшрал, шашны фанатизм зэрэг олон мэдрэмж бий.

Зан үйл шүтлэг орно. Шүтлэг гэдэг нь итгэл үнэмшил ба  итгэл үнэмшлийн   сургаалаар зарлагдсан тусгай үйлдэл, зан үйлийн цогц юм. Оросын философич П.Флоренскийн үзэж байгаагаар эртний шүтлэг нь аливааг гайхахад хүргэж тэгснээрээ нууцлаг зүйлийг тайлах боломжийг олгож байсан байна.

Н.А. Бердяев харин соёл нь өөрийн хөгжлийнхөө эхний шатанд шүтлэгтэй нягт холбоотой байсан хэмээн үзэж байв. В.С. Соловьев бидний шашинд итгэх итгэл ямар ч байсан олон төрөл байдлаар оршиж энэ төрөл зүйл бүр өөртөө зайлшгүй үнэн гэсэн шинжийг агуулж байдгийг анхаарахгүй байхын аргагүй гэжээ. Аль нэг шашны талынхан өөрсдийн итгэл үнэмшлийг илүүтэй ёс суртахуун ч хэмээн үздэг тал бий. Гэхдээ Б.С. Соловьев мөн шүтлэгийн сайхны шинжид анхаарлаа хандуулсан байна. Тэрээр хэрэв Софийн сүмд явагдаж байсан Христийг сүсэглэх зан үйлийн гоо сайхан байдал нь Киевийн ван Владимирт мартагдашгүй сэтгэгдэл төрүүлээгүйсэн бол Орос орон нь магадгүй үнэн алдартны улс болохгүй байсан байж болох юм гэж бичсэн байдаг.

Тэгвэл шашин нь нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх вэ? Юуны өмнө тэрээр хүмүүст үнэн зүйлийн , чиглүүлэгч утга учрыг авчирдаг. Өөрөөр хэлбэл тэдний өдөр тутмын амьдралын  “Яагаад? Юуны учир? Ямар утгаар?” гэсэн асуултад хариу өгдөг байна. Гэхдээ шашны  үүрэг зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Энэ нь мөн зохицуулах үүрэг гүйцэтгэх зорилгоор хүмүүсийг нэгтгэх нь бий. Шашны тусламжтайгаар нийгэм бат бөх болно. Шашин бол хүмүүст тодорхой чиглүүлэгч зан төлвийг олгож, нийгмийн дотоодод хамтын төсөөллийг буй болгодог учраас нийгмийн өвөрмөц тогтоогч юм. Ингэснээр шашин нь тогтсон хэм хэмжээт үүргийг гүйцэтгэсээр иржээ. Шашин нь уран барилга, уран зураг, хөгжим зэрэгт үнэлж баршгүй нөлөөллийг үзүүлдэг (ялангуяа баруунд). Австрийн урлаг судлаач Ханс Зедльмайер бараг 1500 жилийн туршид Өрнөд Европын уран барилгад сүм хийд давамгайлж байсан бол сэргэн мандалтын үед цайз, ордон зэрэг нь бурханлиг хүний орон байр мэтээр үзэгдэх болсныг тэмдэглэсэн байдаг.

Өнөө үед шашны нийгэмд үзүүлэх хүч улам л суларсаар байгаа нь олон хүмүүс шашингүйн үзэлтэй болох болсонтой холбоотой.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s