Чухал буурцаг

Уургаар баялаг шар буурцаг нь Япончуудын эртнээс хэрэглэсээр ирсэн шим тэжээлийн эх үүсвэр юм. Бүх буурцгаар хийсэн хүнснээс хамгийн алдартай нь тофу юм. Тофу хийх арга анх 8-р зуунд Хятадаас Японд нэвтэрсэн байдаг.

Тофуг хийхдээ шар буурцгийн сүүг шахаж аваад байгалийн зунгааралдуулагч болох нигариг нэмснээр илүү хатуу болж өгдөг байна.

Шар буурцгийн онцгой бүтээгдэхүүний хувьд тофу нь маш их шим тэжээлтэй. Япончууд тофуг хийх болсноор өвөрмөц олон төрөл бий болжээ. Нарийн зүсэж удаан шарсаныг нь абурааге гэнэ.

Хэрчсэн ногоог нухсан тофутай хольснийг Ганмодоки гэнэ. Хатаасан тофуг маш удаан хугацаанд хадгалж болно. Коори-дүфү гэж нэрлэх энэ тофу нь маш өвөрмөц бөгөөд шөл амархан шингээнэ.

Шар буурцгаас сүүг нь шахсаны дараа үлдсэн хатуу хэсгүүдийг окара гэнэ. Хоолны шингэцэнд сайн ширхэгээр баялаг окара нь олон төрлийн салад хийхэд хэрэглэгддэг.

Зуны наран доорх ногоон өнгө нь болсон шар буурцгийн талбайг илтгэнэ. Шинэ түүсэн шар буурцгийг бага зэрэг давсалж, буцалгасныг нь эдамаме гэдэг билээ. Түргэн хийж болох энэ хоол нь витаминаар баялаг бөгөөд элгэнд маш сайн юм.

Шар буурцгийн амт, шим тэжээлийг улам сайжруулах олон арга байдаг. Шар буурцгийн нахиа нь мамемояши хэмээх их амттай закуска болж өгдөг.

Шарсан буурцгийн гурил буюу кинако нь японы вагаши чихрийн үндсэн бүрэлдэхүүн болдог. Олон төрлийн амтлагчийг шар буурцгийг кожи мөөгөнцрөөр үйлчлүүлснээр гаргаж авна. Мисо буюу шар буурцгийн сүмс нь шар буурцгийн хоолтой тун сайн зохицдог. Шар буурцгийн сүмсэн түрхлэг хөлдөөсөн тофуг  улам илүү амтлаг болгоно.

Тофу-денгаку гэдэг нь шарсан тофуны орой дээр мисо тавьсан зоогийг хэлнэ. Абурааге болон тофугийн хэрчмийг ихэвчлэн мисо шөлөнд нэмж өгдөг.

Бусдаасаа онц ялгарах нэгэн шар буурцгийн зоог байдаг нь натто юм.

Наттог дэрсний байгалийн савхан нянгаар үйлчлүүлэн хийдэг. Шар буурцгийг жигнээд дараа нь дэрсэнд ороож 40 градусын халуунд 20 цаг байлгадаг ажээ. Энэхүү исэлдүүлэлт нь шар буурцгийн тэжээллэг чанар болон амтыг сайжруулж төмөр, кальцийн агууламжийг ихэсгэдэг.

Наттог хутгахад гарах наалдамхай утаслагуудад цусны эргэлтийг сайжруулах наттокиназа фермент агуулагддаг юм. Энэ болон бусад үр ашгийнхаа хувьд натто нь алдартай эрүүл хүнсэнд тооцогддог.

Олон янзын аргаар болгож боловсруулж олон төрлийн зоог бэлдэж болох шар буурцаг нь Японы баялаг хоол хийх уламжлалын үндсэн орц болсоор ирсэн билээ.

Advertisements

2 thoughts on “Чухал буурцаг

  1. Ерөнхийдөө бол японд өргөнөөр хэрэглэгддэг хүнснүүд байна. Тофу гэж японоор, хятадаар болохоор доофуу, дээхэн үеийн монголчууд дүүфүү гэж нэрлэдэг. Тофу уул нь холестэрингүй, бараг махнаас ялгарахааргүй хэмжээний илчлэгтэй боловч ямар ч амтгүй. Натто болохоор хоол боловсруулах, шингээх, улмаар дотоод эрхтний ажиллагаанд маш сайн боловч зориудаар үмхийрүүлж муутгасан учир үнэр, амт гэж дурлаад байхаар өөдтэй эд биш. Тэгэхээр япончууд урт наслахын тулд насан туршдаа ямархуу их “зовлон амсаж” явдагийг энэ хэдхэн хоол харуулж байгаа юм. Уул нь амттай хоол цадталаа идэх нь хүн болж төрсөний нэгэн баяр баясгалан, утга учир гэдэг биз дээ?

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s