Сүүнхүчлийн бактерийн ангилал

Сүүнхүчлийн бактерийг тодорхой бүлэглэл, зүйл болгон ангилахад нэн төвөгтэй учраас эрдэмтэд энэ талаар олон хувилбарууд дэвшүүлсээр ирсэн. Сүүнхүчлийн бактерийн ангиллын хуучны хувилбаруудыг авч үзье.

Орла-Йенсений ангилал [1919-1942]

Дейвисийн ангилал нь сүүнхүчлийн стрептококк, савханцруудын төрөл, зүйлийн нийтлэг болон өвөрмөц шинж чанарыг тодорхой орон зайд авч үзсэн байна.

Тэрээр стрептококкуудыг 3 дугуйд ангилж, эхнийхэд нь элдэв эмгэг үл үүсгэгч, ферментийн дан үйлчлэл бүхий дулаансаг болон халуунсаг бактериудыг, тухайлбал Str.lactis, Str.cremoris, Str.thermophilus, Str.bovis-ыг оруулжээ. Харин 2 дахь дугуйд, биохимийн болон серологийн шинж чанарын хувьд харилцан адилгүй, эмгэг төрүүлэгч болон болзолт эмгэг төрүүлэгч коккуудыг багтаасан байна. Сүүлийн дугуйд ферментийн олон талт үйлчлэл бүхий стрептококкуудыг оруулсан.

Шинж чанар нь тогтворгүй, төрөл, зүйлийн хооронд төсөөтэй үзүүлэлт бүхий сүүнхүчлийн бактерийн хувьд энэ нь маш оновчтой ангилал бөгөөд стрептококкуудыг судалж, тодорхой төрөл, зүйлд хамааруулах, эсвэл тэдгээрийн дундаж шинж чанартай болохыг тогтоох боломж олгож байгаа юм. Дейвис сүүнхүчлийн савханцруудыг мөн 3 дугуйд хуваасан бгөөд эхнийх нь дулаансаг, хоёрдахь нь халуунсаг, эцсийнх нь ферментийн олон талт үйлчлэл бүхий савханцруудыг багтаасан ажээ.

          С.А.Королев [1932] сүүн хүчлийн бактерийг хэв шинжит ба хэв шинжит бус гэж хуваажээ. Энэ ангиллаар хэв шинжит сүүн хүчлийн бактерт гомоферментэт, савханцар болон кокк, хэв шинжит биш бактерийн бүлэгт гетероферментэт бактерийг оруулсан байна.

           Н.А.Красильников [1949]-ийн Бактери ба актиномицетийг тодорхойлох бичигт бүх сүүн хүчлийн стрептококкыг стрептококкын төрөлд, сүүн хүчлийн савханцрыг бие даасан бетта бактерийн төрөлд, Бердже [1957]-гийн тодорхойлох бичигт сүүн хүчлийн стрептококкыг стрептококк, левконосток гэсэн 2 төрөлд, сүүн хүчлийн савханцрыг лактобактерийн төрөлд тус тус оруулан ангилжээ.

          М.Рогаза, М.Шарп нар [1959] сүүн хүчлийн бактерийг ангилахад тэдгээрийн хэлбэр зүй физиологийн шинж чанараас гадна серологийн урвалыг үндэс болгож Лактобациллын төрөл, 3 дэд бүлэг, Термобактери, стрептобактери, бетта бактерид хуваасан байна.

Бергийн ангилал [1974]

  • сем.Streptococcaceae
  •          род.Streptococcus, Leuconostoc
  • сем.Lactobacillaceae
  •          род.Lactobacillus байна.

Streptococcus–ын төрөлд дараах зүйлүүд ордог. Үүнд: Str.lactis, Str.lactis subsp.diacetylactis , Str.lactis subsp.acetoinicus , Str.cremoris , Str.thermopyilus.

Эдгээр бичил биетнүүд нь бүгд гомоферментатив бөгөөд Leoconostoc –ийн төрөлд зөвхөн L.cremoris хамаарагддаг. Энэ нь гетероферментатив исэлдэлт явуулдаг бичил биетэн юм. Lactobacillus –ын төрөлд L.bulgaricus, L.lactis, L.acidophilus, L.casei орно. Эдгээр нь хүнсний үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг байна.

Орчин үед сүүн хүчлийн бактерийг Aerococcus, Саrnobacterium, Enterococcus, Lactobacillus, Lactococcus, Leuconostoc, Oenococcus, Pediococcus, Srteptococcus, Tetragenococcus, Vagococcus ба Weissella –д багтааж байгаа нь нийтлэг байна. [10]

Сүүн хүчлийн стрептококкыг өсөж үржих тохиромжтой температураар нь мезофиль , термофиль гэж ангилдаг талаар дээр өгүүлсэн билээ. Мезофиль стрептококкоос цагаан идээ боловсруулахад Str.Lactic, Str.cremoris зэрэг үнэр үүсгэгч бактери маш чухал байдаг.

Str.lactic нь аарцны хөрөнгөний гол микрофлор юм. Хатуу орчинд ургасан колони нь 1-2 мм диаметртэй дугуй байх бөгөөд гүнд ургасан нь зууван завь хэлбэртэй байна. Str.lactis –аар сүү ээдүүлэхэд 10-12 цагт нягт, жигд ээдэм бий болж, 18 цагийн дараа сүүний эсгэлэн 80-900Т, 5-7 хоногийн дараа 100-1200 Т хүрнэ. Энэ бактерийн эсийн хэмжээ 0.5-1 мкм, гол төлөв хосоор байрлах ба заримдаа богино гинж үүсгэнэ. Мальтоза, лактоза, раффиноза, гэх мэт нүүрс усыг исэлдүүлэн задална. Str.lactic –ын зарим омог низин гэдэг антибиотик ялгаруулдаг. 

Str.cremoris хэлбэрийн хувьд Str.lactic –тай ойролцоо боловч урт гинжин хэлхээ үүсгэдэг. Өсөж үржих тохиромжтой температур нь 25-300 С байна. Str.cremoris –ыг Str.lactic -аас ялгах гол шинж нь аргининыг задалж аммиак үүсгэхгүй бөгөөд 4% -ийн NaCl, 9.2 pH –тай шөлөнд ургахгүй. Чихрийн зүйлийг задлах чадвараар сул, лактозыг сайн, мальтоз, сахароза, маннит зэргийг муу исэлдүүлнэ.

Str.lactic subsp.diacetylactis –ын эс диплококк, богино гинж хэлбэртэй, 3% -ийн агартай тэжээлийн орчинд ургасан гүний колони нь аалз маягийн сүүний хүчлийн савханцрын колонитой төстэй. Гадаргуугийн колони нь том, дугариг, дусалтай адил. Гүний колони хөвөн маягийн хөвсгөр. Өсөх тохиромжтой температур нь 28-300 С, 39-400 С байх ба 450 С –т зогсоно. Идэвхтэй омог нь 18-20 цагийн дотор сүүг бүрэпдүүлж, 80-1000 Т хүчиллэгтэй болгоно. Бүрэлдсэн сүү нь нягт бүлэгнэлт өгнө. Амт нь эсгэлэн, заримдаа гашуувтар байна. Бэлэн бүтээгдэхүүний өвөрмөц үнэр нь исэлтийн явцад диацеталь их үүсдэгтэй холбоотой гэж үздэг. Аргининыг аммиак болгон хувиргах чадвартай, 4% -ийн хоолны давсны уусмалд тэсвэртэй.

Str.lactic subsp.acetoinicus сүү бүрэлдүүлэх, хүчил үүсгэх, хлорт натри ба шүлтлэг орчны тэсвэрлэлт, аргинин задлах чадвараараа диацетильлактикаас давуу, метилен хөх бүхий орчинд харьцангуй илүү тэсвэртэй. А cetoinicus нь исэлтийн эхний үед диацетилийг их хэмжээгээр ялгаруулах боловч тэр чадвар нь аажмаар саарч алдагддаг.

 

Сүүн хүчлийн савханцруудаас үйлдвэрт өргөн хэрэглэгддэг нь L.bulgaricus, L.acidophilum зэрэг бактери юм. L.bulgaricus – Болгарын савханцрыг Григоров 1905 онд ялган авчээ. Савханцрын эсийн урт 5-20 мкм, зузаан нь 1.5 мкм, агартай орчны гадаргууд R, S маягийн колони үүсгэнэ. Гүний колони нь бут хөвөн маягтай, тэгш бус захиай, тал тал тийш салбарласан сэртэнгүүдтэй байдаг. 45-500 С –т сайн өсөж үржих ба 600 С –т, 90 минут, 630 С –т 30 минут халаахад амьдрах чадвараа хадгална. Харин 650 С –т үхнэ. Болгарын савханцар нь сүүг бүрэлдүүлэх идэвх сайтай, гомоферментэт бактери юм. Сүүг 450 С –т 6-10 цагт бүрэлдүүлэх ба нүүрс уснаас глюкоз, лактоз зарим сахарыг задалж, 2% -ийн цөстэй тэжээлт орчинд ургана. Сүүний хүчлээс гадна нянгийн эсрэг антибиотик ялгаруулдаг.

L.acidophilum бол хүн, амьтны гэдэсний орчинд илүү зохицсон, шүлтлэг орчинд тэсвэртэй, 37-380 С –т эрчимтэй өсөж үржинэ. Тохиромжтой температурт сүүг 10-12 цагт бүрэлдүүлнэ. L.acidophilum –ийн савханцар нь 20% цөс, 0.4% фенолтой тэжээлийн орчинд ургадаг, мальтоза задалдаг зэрэг шинжээрээ L.bulgaricus–аас ялгагддаг.

Орчин үеийн Сүүн хүчлийн бактериудын 16S рРНХ дээр нь үндэслэн гаргасан филогенетикийн загварыг дор харуулав:

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s