Хөгц мөөгөнцөр нь мөөгний ангид хамаарагдах нэг эст доод мөөг юм. Хөгц мөөгөнцөр нь бусад организмуудаас ялгарах гурван шинж тэмдэгтэй. Үүнд:
1. Споруудаар үржинэ.
2. Мицель маягийн салаасан биетэй
3. Хлорофилл байхгүй
Хөгц мөөгөнцрүүд хлорофиллгүй учраас бэлэн органик нэгдлүүдээр хооллоно. Хөрс янз бүрийн эдлэл, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүний гадаргууд нимгэн хальс байдлаар ургадаг. Нойтон чийгтэй газар, байшингийн хана, булан, бууц тэжээлд элбэг байдаг. Зарим зүйл нь спиртийн эсэлт явуулдаг.
Хөгц мөөгөнцрийн бүтэц
Гиф гэдэг үрт утсыг үүсгэх ба энэ нь цаашаа мөөгхөн буюу мицель болж хувирна. Гиф тус бүр цитоплазм, нэг буюу хэд хэдэн бөөм бүрхүүл хальсаас тогтоно. Хөгц мөөгөнцрийн мицель таславч хамраар зааглагдаагүй байна. Ийм нэг эст хөгц мөөгөнцрийг фикомицет гэнэ.
Мицель нь салаалсан нэг эсээс бүтсэн үзүүртээ зузаарч бөөрөнхий толгойг үүсгэж, түүний дотор спор оршино. Толгой нь гадна талдаа давс бүхий өргөстэй.
Хөгц мөөгөнцрийн үржил

- Фикомицетүүд бэлгийн ба бэлгийн бус үржлээр үржинэ. Бэлгийн бус үржлээр үржихдээ нахиалж үрждэг. Бэлгийн үржлээр үржихдээ бэлгийн спор үүсгэж үрждэг.
Хөгц мөөгнүүд нь олон төрлийн ач холбогдолтой. Өсгөвөрлөсөн хөгц мөөгнүүдийг хүнсний үйлдвэрлэлд хэрэглэдэг:
- Бяслаг (Penicillium spp.)
- tempeh (Rhizopus oligosporus)
- oncom (Neurospora sitophila)
- Quorn (Fusarium venenatum)
- Хиам
- Шар буурцгийн сүмс

Tolypocladium inflatum нь имуносупрессант эм циклоспориныг ялгаруулдаг. Үүнийг эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтнүүд хэрэглэдэг ажээ. Ashbya gossypii нь рибофлавины үйлдвэрлэлд хэрэглэгддэг бөгөөд модель организм юм.
Ихэнх хөгц мөөгний ялгаруулдаг ферментүүд нь ихэвчлэн ургамлын бүтцэнд ордог целлюлоз, пектинийг задалдаг ферментүүд байдаг.

Aspergillus нь 200 зүйлийг агуулсан хөгц мөөгний нэгэн төрөл юм. 1729 онд Италийн лам, биологич Пьер Антонио Мишели тус мөөгийг микроскопоор хараад католик сүмийн ариун ус түгээгч буюу аспергиллумтай адил харагдсан тул ийнхүү нэрлэсэн байна.

Aspergillus-ийн төрлийн зарим зүйлийн мөөгнүүд хүн болон бусад амьтдад өвчин үүсгэдэг. Энэ төрлийн хөгц мөөгөөр үүсгэгдсэн өвчинг ерөнхийд нь аспергиллоз хэмээн нэрлэдэг.
Эрдэмтэд Aspergillus-ийн төрлийн олон мөөгнүүдийг идэвхтэй судалсаар байгаа билээ. A. nidulans, A. fumigatus, A. oryzae, A. niger зэргийн геномын дарааллыг бүрэн тодорхойлоод байгаа юм. Холестеролын хэмжээг багасгагч Ловастатин хэмээх эмийг Aspergillus terreus-ийн ялгаруулсан бодисоос гарган авдаг ажээ.

Хөгц мөөгнүүд нь олон төрлийн ач холбогдолтой. Гэхдээ фермент ялгаж авахын хувьд бол ихэнх хөгц мөөгний ялгаруулдаг ферментүүд нь ихэвчлэн ургамлын бүтцэнд ордог целлюлоз, пектинийг задалдаг ферментүүд байдаг. Хөгц мөөгнүүд дундаас хамгийн их судлагдсан төрлүүд болох Penicillium болон Aspergillus-аас олон төрлийн ферментийг ялгаж авдаг. Энэ дундаасаа Aspergillus нь 200 гаруй зүйлийг агуулсан хөгц мөөгний төрөл юм.