Металл келатын хроматограф

Porath болон бусад эрдэмтэд хөдөлгөөнгүйжүүлсэн металлын ижил шинж чанарт хроматографийн (IMAC) аргыг бий болгожээ. Энэ аргын онцгой шинж чанаруудад доорхи мембраны уургийн цэвэршүүлэлттэй холбоотой  шинж чанарууд орно:

  1. Уургийн адсорбци нь рН 6-8.5ийн хооронд явагдана.
  2. 0.1-1 моль натрихлортой орчинд уургийн салгалт оптималь түвшиндөө явагдана.
  3. Саармаг ариутгагч нь уургийн холбогдолт болон хандлалтад хажуугаас оролцдог.
  4. Энэ арга нь өргөн хэмжээний найрлагатай буферуудыг ашиглах боломжийг олгодог.

1. Гельт тэжээлийн орчин

Pharmacia компаний стандарт тэжээлийн орчинд келатжуулагч сипарозийн хурдан урсгалт тэжээлийн орчин юм. Бусад худалдааны зориулалтаар ашиглагддаг IMAC-т зориулсан хроматографийн нэмэлт бүтээгдэхүүнд:

1. Хөдөлгөөнгүй болгосон иминодиацетилийн хүчил ба бас хөдөлгөөнгүй болгосон трикарбоксиметилэтилендиаминий хослол (Pierce)

2. Иминодиацетилийн хүчил-агероз ба иминодиацетилийн хүчил-эпоксигоор идэвхжсэн сипароз-6-b (Сигма)

3. Цайркелатийн ижил шинж чанарын адсорбент (Boehringer Mannheim)

4. TSK гель келат-5PW (ToyoSoda)

2. Ялгаат холбогдолт ба хандлалт

А. Баганыг бэлдэх үйл явц ба уургийн холбогдолт

  1. Ихэвчлэн 10-30см урттай байдаг багануудыг дивалент метионуудаар тэнцвэржүүлнэ. Cu2+ ионоор сатурацид орулсаны дараа баганын уургуудийн ижил шинж чанар нь хамгийн өндөр байдаг.
  2. 2.    Натрихлорийн байлцаатайгаар 0,1-0.3 M ZnCl2 ба CuSO4-тэй буферээр баганыг угаана. Мембраны уургууд оролцож байвал саармаг ариутгагчдыг хэрэглэнэ.  Харамсалтай  нь ямар металлийн ион хамгийн их үр дүнтэй гэдгийг мэдэх боломжгүй. Зарим уургууд зөвхөн Cu2+ионтой  холбогддог.

Уураг бүрийн ижил шинж чанар нь уургийн гадаргад онцгой амин хүчлүүдийн үлдэгдлийн тооноос хамаардаг. Доор хамгийн түгээмэл хэрэглэгддэг эхлэлийн буферуудыг үзүүлэв.

10-100мМ натрийн фосфат        рН 6-8.5

50-100мМ натрийн ацетат          рН 6-8.5

20-50мМ триHCl                            рН 6-8.5

25 мМ натриборат                                    рН 6-8.5

0.1-1моль натрихлор, 0.1-0.3 моль металлийн ион, саармаг ариутгагчийг дээрхи бүх буферууд агуулдаг. Холбогдох шинж чанар нь мэдэгдэхгүй байгаа уургуудийн бэлтгэл туршилтын хувьд саармаг фосфат ба ацетатын буферуудыг хэрэглэнэ. Фосфат болон ацетатууд нь уураг болон металлийн ионы харилцан үйлчлэлд хөндлөнгөөс оролцдоггүй.

Жич: Металлийн ионууд нь гелиэс ямар нэг хэмжээгээр алдагддаг бөгөөд хандлагдсан уургуудийг бохирдуулдаг. Ийм төрлийн асуудал нь багана бүрэн сатурацид ороогүй үед тохиолдоно. 0.1-1 моль натрихлор ионы хүчний өөрчлөлт нь уургийн холбогдох шинж чанарт нөлөөлдөггүй. Уургийн холбогдолт нь рН 6-8.5-ийн хооронд явагддаг.

Б. Хандлалтын нөхцлүүд

Хандлалт явуулах хамгийн хялбар арга нь рН-ийг бууруулах. Учир нь ингэсэн тохиолдолд л гельт тэжээлийн орчинд дахь гадаргын гистидинүүдийн харилцан үйлчлэл нөлөөлдөг. Бараг бүх уургууд нарийн рН-ийн утгын хүрээнд хандлагддаг. Баганад холбогдсон бүх уургууд нь металлийн ионтой хамт байх EDTA болон цитрат метин келатжуулагч агентуудийн нөлөөгөөр хандлагддаг. Уургийг концентрацжуулахыг хүсвэл энэ аргыг ашигладаг. Өргөн хэрэглэгддэг хандлалтын буферууд:

Эхлэлийн буфер                           рН 7-3

Эхлэлийн буфер + NH4Cl           0-2 М

Эхлэлийн буфер + глицин         0-0.2 М

Эхлэлийн буфер + гистидин       1-50мМ

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s