Үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетнүүд

Микроорганизмын талаар товчхон

Микроорганизм нь хэмжээний хувьд өчүүхэн боловч маш түрэг өсдөгийг бид бүхэн мэдэх билээ. Хуваагдах хугацаа нь янз бүр боловч 20-30 минут, бүр 8-10 минутад хуваагдах чадвартай бактериуд байдаг. Үүний дүнд 2,5х10-12 жинтэй бактерийн нэг эс 2-4 хоногийн дотор 1010 тн, түүнээс ч илүү жинтэй болно.

Микроорганизмын штамм, өсгөвөр

Штамм буюу омог нь зөвхөн ангилалзүйн нэр биш юм. Энэ нь нэг зүйлийн тодорхой шинж тэмдэг бүхий өсгөвөр юм. Тэжээлт орчинд ургуулсан бактерийн популяцийг өсгөвөр гэнэ. Зөвхөн нэг зүйлийн бичил биетэнг агуулсан өсгөврийг цэвэр өсгөвөр гэнэ.

Бичил биетний хооллолт

Бичил биетнийг хооллолтоор нь 4 үндсэн бүлэгт хувааж үзнэ.

Үүнд:

  1. Фотоавтотроф
  2. Фотогетеротроф
  3. Хемоавтотроф
  4. Хемогетеротроф

Үйлдвэрлэлд ашиглагддаг бичил биетнүүд

Биотехнологийн үйлдвэрт маш олон зорилгоор бичил биетнүүдийг ашигладаг. Дрожж, бактери, мөөгөнцөр, актиномицет дээр суурилсан үйлдвэрлэлийн нилээд салбарууд байдаг. Замгийг бага хэмжээгээр, эгэл биетнийг ховор тохиолдолд хэрэглэдэг.

Продуцент омгийн шаардлага

  • Хүнсний бус, хямд, олдоц сайтай субстрат дээр ургаж чаддаг байх
  • Хурдан ургах буюу богино хугацаанд их хэмжээний бүтээгдэхүүн өгөх чадвартай.
  • Хажуугийн бүтээгдэхүүнийг маш багаар нийлэгжүүлж зөвхөн шаардлагатай үндсэн бүтээгдэхүүнийг ихээр нийлэгжүүлдэг байх.
  • Хүн амьтан, байгаль орчинд хоргүй, аюулгүй байх
  • Фагийн болон бусад төрлийн халдварт тэсвэртэй.
  • Халуунсаг болон хүчилд тэсвэртэй чанарыг агуулж байх. Ийм омгийг ашиглах нь үйлдвэрт ариун нөхцлийг бүрдүүлэхэд хялбар байдаг.
  • Агааргүй орчинд амьдрах чадвартай анаэроб байх. аэроб омог нь агааржуулалт ихээр шаарддаг тул үйлдвэрлэлийн ажиллагаанд хүндрэлтэй.
  • Тодорхой чиглэсэн зорилго тавьж гарган авсан өгөгдсөн чанар бүхий бүтээгдэхүүнийг ялгаж вахад хялбар байх.
  • Эдийн засгийн үр ашигтай байх.

Омог

Микробиологийн үйлдвэрлэлд гарал үүслийнх нь хувьд 3 төрлийн омгийг ашиглана:

  1. Байгалийн омог
  2. Мутант омог
  3. Рекомбинант омог

Байгалийн омог

Байгалийн омгийг уургийн бэлдмэл, бактерийн бордоо, биоинсектицид гарган авахад ашиглана. Хэрвээ тодорхой зорилготойгоор ялган авсан бүтээгдэхүүн нь бичил биетний биомасс биш харин түүний эсээс орчин руу ялгаруулсан бодис бол мутацийн болон генетик өөрчлөлтөнд орсон организм ашиглана.

Генийн инженерчлэл

Өдөөгдмөл мутагенез ба үе шаттай селекци хийсний үр дүнд пенициллиний гарцыг мөөгөнцөр дээр анхдагч байгалийн омгоос нь 10,000 дахин нэмэгдүүлж чадсан. Мутагенезийн процесс шаардлагагүй антибиотикийн нийлэгжилтийг зогсоож, шинэ төрлийн антибиотик гаргаж авах боломж олгодог.

Продуцент омгийн идэвхи

Энэ нь үйлдвэрлэлд ашиглаж байгаа омгийн тодорхой хэмжээний метаболизмын бүтээгдэхүүнийг бий болгох чадвар юм. Мөн нүүрстөрөгчийг ашиглах чадвар. Өсөлт хөгжлийн үе дэх нэмэлт хүчин зүйлийн хэрэгцээ. Азотын эх үүсвэрт эмзэглэх байдал зэрэг орно.

Үйлдвэрлэлийн омгийн селекцийн арга

Анхдагч омгийн селекци ба өсгөвөрлөх нөхцөлийг тохируулахын зэрэгцээгээр өндөр идэвхтэй мутант омог гарган авах нь их ач холбогдолтой. Селекцийг явуулахад тухайн бичил организмаа маш сайн мэдэж байх шаардлагатай.

Үйлдвэрлэлд ашиглагдах үнэ цэнэтэй омог гарган авах стратеги

Үйлдвэрлэлд чухал ач холбогдол бүхий омгуудыг сонгомол аргаар гаргаж авна. Сонгомол аргаар шинэ омгууд гаргаж авснаар жишээ нь Actinoplanes хэмээх актиномицетийн нийлэгжүүлдэг байсан антибиотик 6 байснаас 95 болтлоо өссөн байна.

Холимог өсгөвөр өсгөвөрлөх үед шинэ омог гаргаж авах

Холимог өсгөврийг ашиглах явцад шинэ өсгөвөр гаргаж авах боломжтойг тогтоожээ. Холимог өсгөврийн бүрэлдэхүүнд оролцогч бусад омгууд нь тухайн мутантыг үүсэхээс өмнө түүний эх омгийн өсөлтийг дэмжигч болж өгдөг байна. Энэ нь сонгомол дарамт үзүүлэх, “сул дорой” омгийг шахах дээр суурилна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s