Геномик болон протеомикийн хэрэгслүүд

Генийн нэг хэсэг дарааллал болон бүтцийг нэг генийн урттай олон дарааллыг хооронд нь харьцуулах аргууд багагүй. Эдгээр аргууд нь тодорхой уургийг нөхцөлдүүлдэг тодорхой генүүдийн үүрэг, үйл ажиллагааг ойлгоход тус болох юм. Таны хамгийн их сонирхох зүйл бол ген хэрхэн ажиглагдам байдлаар илрэх вэ гэдэгт байгаа юм. Энэ нь фенотипт илрэнэ гэсэн үг юм.

Геномийн шинжлэх ухааныг уламжлалт туршлагын биологийн шинжлэх ухаануудаас ялгаруулдаг зүйл нь их хэмжээний өгөгдлийг автоматжсан байдлаар цуглуулж шинжилдэг явдал юм. Нэг ген болон нэг уургийг судалдаг байсан ч одоо нэг зэрэг олон уураг, генийг судлах боломжтой болсон юм. Биоинформатик нь энэ параллел байдлаар нэг зэрэг олон ген, уургийг судлах боломжтой болсон нь биологийн талбарт маш том боломжийг олгож байгаа юм. Биоинформатикийн алгоритм нь хэцүү ярвигтай ч биоинформатик, геномикийн зорилго нь нэг юм. Олон төрлийн эх үүсвэрээс авсан мэдээллүүдийг нэгтгэн организмын генийн үүрэг, экспресс, бүрэн фенотипийн схемийг гаргаж авах боломжтой ажээ. Доорх зурагт генийн функцээс фенотипийн экспресст шилжихэд гарах диаграмыг үзүүлсэн юм.

Молекулын түвшнээс эсийн болон түүнээс дээд түвшинд шилжих судалгаануудад эрдэмтэд үе үеийн туршид энэ зургийн хэсгийг олохыг хичээсээр ирсэн юм. Сохор хүн болон зааны үлгэрийн адилаар биологийн процесст эргэн очиж геномын үйл ажиллагааг бүрэн бүтнээр ажиглан дүгнэх боломж бараг үгүй юм. Гэвч протеомикт биохимийн автоматжисан судалгааны хэлбэр дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа юм.

Хүний Генийн Төсөл нь гигабайт хүртэлх хэмжээний биологийн мэдээллийг боломжтой болгоод зогсоогүй биологийн судалгааны үндсэн байдалд өөрийн жишээгээр хувьсгал хийсэн юм. Уургийн бүтцийг тодорхойлох явдал нь генийн дарааллыг тогтоохтой адил түвшинд автомат байдалд хүрээгүй ч бүтцийн геномикийн өндөр хурдтайгаар уургийн бүтцийг тодорхойлох хэд хэдэн том төслүүд хэрэгжилтийнхээ үед явж байна. ДНХ-ийн microarray-ийн туршилт буюу чип дээр суурилуулсан мянга мянган жижиг туршилт хийдэг энэ арга нь биохими, молеукл биологийн туршилтууд руу хөрвөх чадваргүй байдаг.

Геномын өгөгдлийн урт дараалал нь нэг ёсны ямар ч хуудасны дугаар, телефоны дугаар, нэрсийн ангилал байхгүй утасны лавлах дэвтэртэй адил юм. Биоинформатикийн нэг чухал зорилго бол геномын тодорхой дарааллын нэг хэсэг бүтээгдэхүүн уургийн бүтэц, үүрэгт ямар нөлөөтэй болохыг тодорхойлдог компьютерийн программыг бүтээх явдал юм. Саяхныг хүртэл геномын ажиллагааны талаарх функциональ мэдээллийг гаргаж авахдаа ген болон уургийг нэг нэгээр нь судлах уламжлалт арга байсан юм.

Геномын өгөгдлийн сангийн нэмэгдэлт нь биологийн судалгаанд параллель, автомат байдлын судалгааг хийх боломжийг олгож байгаа юм. Геномын өгөгдлийн сангийн менежментийн системийн өөр нэгэн ашигтай тал нь хэрэглэгчдийг том хэмжээний өгөгдлийн сан дотроос харьцуулалт хийх боломж юм. Олон төрлийн өгөгдөлд интеграци хийдэг шинэ үеийн төслүүд нь их хэмжээний геномүүд, экспрессийн өгөгдлүүд, геномын зургийн өгөгдлүүдийг хооронд нь харж харьцуулалт хийх явдал юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s